Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
нийгэм, улс төр,

Төрийн үйлчилгээний мэдээллийг иргэдэд хүргэх цахим шуудангийн систем нэвтэрлээ

нийтлэсэн Site Default8 сар 17, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
RZ0u8mbnzvEHNG0bIA46

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Үндэсний цахим шуудангийн системээр дамжуулан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна

Үндэсний цахим шуудангийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Төрийн байгууллагууд иргэдийн гомдол, өргөдлийг биечлэн, цахим сүлжээгээр, байгууллагын албан ёсны цахим шуудан, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв, тусгай дугааруудаар хүлээн авч байна. Эдгээр арга хэрэгсэл нь тухайн иргэнийг мөн эсэхийг таньж баталгаажуулах боломжгүй байгаагаас зарим тохиолдолд бусдын мэдээллийг ашиглан хуурамч мэдээ, мэдээлэл өгөх эрсдэл гарч буйг салбарын сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан танилцуулгадаа дурдаж байв.

Тэрбээр “Монгол Улсын үндэсний цахим шуудангийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлж байна. Тодруулбал, 16 наснаас дээш иргэд “И-Mонголиа” системээр дамжуулан и-мэйл хаягтай болж байна. Ухаалаг гар утас хэрэглэж байгаа 3.8 сая хэрэглэгч Монгол Улсад байгаагаас 1.5 сая нь “И-Mонголиа” системийг ашиглаж байна. Үндэсний цахим шуудангийн гол давуу тал нь, иргэн шууд төртэй харьцана. Төр ч иргэнтэй шууд харьцана. Өнөөдрийн байдлаар гадаад паспортын хугацаа нь дууссан 61 мянган хүн байна. Энэ хүмүүст паспортын хугацаа дууссан гэх сануулгыг и-мэйлээр өгч байгаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх цахим шуудангийн тогтолцоонд Монгол Улс албан ёсоор шилжиж байна. Заавал яам, тамгын газрын үүд сахих шаардлагагүй боллоо” гэлээ.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т “иргэн, хуулийн этгээдэд иргэний хуулийн этгээдийн бүртгэлийн дугаараар үндэсний цахим шуудангийн хаягийг үүсгэнэ” гэж заажээ. Өнөөдрийн байдлаар танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй 1,600,000 гаруй иргэнд тус системийг ашиглан төрөл бүрийн мэдээлэл, мэдэгдлийг төрийн үйлчилгээний нэгдсэн “И-Монголиа”  системээр дамжуулан хүргэх, иргэнийг таньж баталгаажуулсан үндэсний цахим шуудангийн хаягаас өргөдөл, гомдол хүлээн авах, хариу хүргүүлэх боломж бүрдээд байна.  Тодруулбал, иргэд төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргахдаа заавал биечлэн эсхүл утсаар өгдөг байсан бол энэхүү системээр дамжуулан төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах, хариуг хүлээн авах боломжтой болсон гэсэн үг.

Үүнтэй холбогдуулан энэ системээр дамжуулан чиг үүргийн хүрээнд иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэх, өргөдөл, гомдлыг хүлээн авч хариу хүргүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, хууль хяналтын байгууллагын удирдлага, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, уг үйлчилгээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд даалгалаа.

Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Геодези зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болжээ.

Энэ хуулийг 1997 онд баталснаас хойш 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 16 зүйл, 41 хэсэг, заалт өөрчлөгдөн, хоёр хэсэг шинээр нэмсэн байна. Бусад хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан энэ хуулийг өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага үүссэн гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэллээ. Тэрбээр “Геодези бол улс орны хөгжлийн үндсэн суурь. Геодезийн тоон үзүүлэлт дээр суурилж бүтээн байгуулалт явагддаг. Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 360 гаруй геодезийн цэг тэмдэг байсан. Өмнөх 30 гаруй жилийн хугацаанд маш олон барилга баригдаж, зам тавигдсанаас дээрх цэг тэмдгийн тал нь устаж үгүй болсон. Энэ бүхэн хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс геодезийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүссэн. Шинэ хуулийн өөрчлөлтөөр тогтолцоог нарийвчилж, мэдээллийн санг нэгтгэж байна. Хоёрдугаарт, мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилдаг болно. Ингэснээр зарим нууцлалтай газрын зураг, мэдээллийг ил болгож иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломж бүрдэнэ. Төрийн байгууллагуудын үүрэг, оролцоог нарийвчилж тусгаж өгсөн. Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 45 орчим хувийг 25 мянгын нарийвчлалтай масштаб зургаар хийж гүйцэтгэсэн байдаг. Үлдсэн 55 орчим хувийг хийж гүйцэтгэх ёстой. Энэ зураг байснаар томоохон төслүүдийн нарийвчилсан зургууд гарч, хэрэгжих үндэс суурь болох юм” гэлээ.  

Шинэчлэн найруулсан Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг 6 бүлэг, 33 зүйл, 171 хэсэг, 244 заалттай байхаар боловсруулаад байна.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай байна

“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг энэ оны хагас жилийн байдлаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 48.9 хувьтай байна. Хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор удирдлага, зохион байгуулалтаас хамаарч удаашралтай байгаа зорилт, арга хэмжээг энэ оны жилийн эцсийн зорилтот түвшинд хүргэх, санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалан удаашралтай байгаа зорилт, арга хэмжээг улсын төсвөөс гадна гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах замаар хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг судалж, шийдвэрлэхийг даалгалаа. Мөн УИХ-д 2022 онд өргөн мэдүүлэхээр заасан хууль тогтоомжийн төслүүдийг энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон юм.  

“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” нь манай улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй 100 хувь уялджээ. Уг төлөвлөгөө 6 бүлэг, 23 зорилго бүхий 300 төсөл, арга хэмжээтэй батлагдсан бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар биелэлт 47.6 хувьтай байна. Төсөл, арга хэмжээний биелэлтийн тайланд тухайн жилийн ажлын гүйцэтгэлд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шалгуур үзүүлэлтийг хангасан байдал, гаргасан үр дүнг тодорхой тусган бүрэн тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт даалгалаа.

Товч мэдээ:

  • “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
  • “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн эхний үе шатны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхланд баримт бичгийн 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг эрчимжүүлэн сайжруулахад урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа, нэгдсэн арга зүй, удирдамжаар ханган ажиллахад анхаарч, хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулахыг даалгалаа.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

400
Өмнөх

Ж.Батбаясгалан: Хичээлийн жилийн бэлтгэл хангуулах чиглэлээр нийслэлийн төлөөлөгчид дүүрэг, хороодод ажиллана

8 сар 16, 2022
Дараах

С.Амарсайхан: Хосолсон хөдөлгүүрт автомашины хаягдал баттерейг дахин боловсруулах асуудлыг “Тоёота моторс” зэрэг импортлогчидтой хамтран шийдвэрлэх шаардлага байна

8 сар 18, 2022

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт