Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
Хот,

Нарантуул захын зүүн талын далан дагасан автозамын ажлыг яаралтай барьж дуусгахыг үүрэг болголоо

нийтлэсэн Site Default8 сар 19, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-62ff86e80993a017b8d5f7cb

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид нийслэлийн 9 дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцаж байгаа билээ. Өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон тус дүүргийн иргэдийг төлөөлөн ажиллаж буй төлөөлөгч Б.Сүхбаатар, Т.Батцогт, Н.Баярмөнх, Д.Гантулга, П.Наранбаяр, Д.Энхбаяр, М.Тулгат, Д.Пүрэвдаваа нар ажиллалаа.

Дээрх сэдвийн хүрээнд Баянзүрх дүүргийн ажил хариуцсан удирдах албан тушаалтнууд болон нийслэлийн холбогдох агентлагийн удирдлага, төлөөллүүд мэдээллийг эхлээд өгсөн юм. Юуны түрүүнд цэцэрлэгийн хамрагдалтын мэдээллийг өгсөн бөгөөд 39963 цэцэрлэгийн насны хүүхэд уг дүүрэгт байна. Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг нэмэгдүүлэх, байгууллагын цэцэрлэг ажиллуулах, 32 байрыг түрээслэх замаар цэцэрлэгийн зориулалтаар ашиглах, гэр цэцэрлэг байгуулах зэрэг ажлыг төлөвлөсөн байна. Мөн энэ онд тус дүүрэгт хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний явцын талаарх мэдээллийг өгөв. Тус дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай 15 төсөл арга хэмжээ бий. Нийт ₮20.24 тэрбумын хөрөнгө оруулалттай ажил ерөнхий үзүүлэлтээрээ 22 хувьтай байгаа юм. Тиймээс төлөөлөгчид газрын маргаантай, санхүүжилт нь зогссон…гэх мэт ажил удааширч саатсан зарим ажлыг газар дээр нь очиж шалгалаа. 

Эхлээд Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороо буюу Ахмадын хорооллын зүүн талаарх далан дагасан 0.983 км автозамын ажлын талбай дээр очсон юм. Уг зам нь 2 эгнээ зорчих хэсэг, ногоон байгууламж, явган хүний зам бүхий төлөвлөлттэй. Энхтайвны өргөн чөлөөнөөс урагш Нарны зам хүртэлх хөдөлгөөний ачааллыг хуваалцах ач холбогдолтой нутаг дэвсгэрийн туслах гудамж зам болохоор төлөвлөж байгаа. Гэвч замын трасс нь Ф600 болон Ф400-ийн магистраль шугамыг дайрч байгаа учраас гацжээ. 

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Баянзүрх дүүрэгт барьж буй гол замын нэг нь энэхүү төсөл бөгөөд, ийнхүү ажил хариуцсан хүмүүсийн уялдаа холбоогүйгээс болж хугацаандаа хэрэгжихгүй байгааг төлөөлөгчид шүүмжилж, яаралтай шийдэл олж ажиллахыг үүрэг болголоо. Даралт ихтэй, өндөр ачаалалтай энэхүү магистраль шугамыг нэвтрэх сувагт оруулахаар нийслэлийн холбогдох агентлагууд ажиллаж байгаа аж. 

Нарантрейд ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулна

Төлөөлөгчид дараа нь БЗД-ийн 6 хороо, “Нарантрейд” ХХК болон иргэдийн хооронд үүссэн газрын асуудал дээр очиж, ажиллалаа. 

Иргэд болон компанийн төлөөлөл тус газарт байсан бөгөөд үүсээд буй нөхцөл байдлыг шийдэх үүднээс талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, ажиллах шийдвэрийг Нийслэлийн ИТХ-ын Ж.Батбаясгалан гаргасан юм. Тэрбээр, “…Бүх талуудын үгийг төлөөлөгчид бид сонсоно. Тиймээс дүүргийн удирдлагуудын хэлж байгаачлан бүх түвшинд нь хамтарч байгаад энэ төслийн хүрээнд, ялангуяа оршин суугчидтай асуудлаа ярилцахаар өнөөдөр ирлээ. Энд аль нэг намын төлөөлөл биш хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж буй байгаа иргэдээ төлөөлж буй төлөөлөгчид явж байна. Тиймээс талууд харилцан хууль ёсны эрхийг хүндэтгэж асуудалд хандах нь зөв юм…” гэлээ. 

Цаг агаар хүйтрэхээс өмнө “Дарь эх-Нэгдсэн эмнэлэг”-ийн цэвэр усны шугамын асуудлыг шийдвэрлэх ёстой

Тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн Дарь эх-Нэгдсэн эмнэлгийн цэвэр усны шугамд үүсээд буй нөхцөл байдалтай төлөөлөгчид танилцлаа. 2020 оны долдугаар сард улсын комисс ажиллан хүлээн авсан энэхүү эмнэлгийн цэвэр усны шугам нь хөлдөлтийн түвшинд татагдсан байна. Мөн 50 м тутамд байх ёстой цэвэр усны цооног 100 м-т татагдсан зөрчилтэй. Агааржуулалтын хоолой эмнэлгийн стандартынх бус, рентген аппарат суурилуулаагүй зэрэг асуудал тулгамдаж буйг тус эмнэлгийн удирдлагууд хэллээ.

Тиймээс Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт хөгжлийн хорооны дарга Б.Сүхбаатар, төлөөлөгч Т.Батцогт нар цаг агаар хүйтрэхээс өмнө гүйцэтгэгч компани болон тус эмнэлгийн барилгыг хүлээн авсан комиссыг яаралтай ажиллуулж, цэвэр усны шугамын асуудлыг шийдвэрлүүлэх үүргийг Баянзүрх дүүргийн удирдлагуудад өгсөн юм. Мөн Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар энэхүү асуудлыг хойшлуулшгүйгээр хэлэлцэхээр болов. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

408
Өмнөх

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, төлөөлөгчид дүүргүүдэд ажиллах хуваарийг батлав

8 сар 18, 2022
Дараах

Гачууртын автозамаас Шархадны автобусны буудлын эцсийн зогсоол хүртэлх зам, гүүрийн ажлыг эрчимжүүлэх хугацаатай үүргийг өглөө

8 сар 21, 2022

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
675517d2e90d11380022162c
Онцлох, Хот,

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

нийтлэсэн Site Defaultөмнө 5 сар

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт