Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.52₮
  • Евро
    4134.96₮
  • Японы иен
    22.93₮
  • Швейцарийн франк
    4417.27₮
  • Шведийн крон
    376.62₮
  • Английн фунт
    4734.33₮
  • Болгарын лев
    2114.65₮
  • Унгарын форинт
    10.81₮
  • Египетийн фунт
    74.53₮
  • Энэтхэгийн рупи
    39.38₮
  • Хонконгийн доллар
    455.49₮
  • ОХУ-ын рубль
    46.71₮
  • Казахстаны тэнгэ
    7.05₮
  • БНХАУ-ын юань
    501.56₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2542.05₮
  • Австралийн доллар
    2348.73₮
  • Чехийн крон
    170.84₮
  • Тайванийн доллар
    113.5₮
  • Тайландын бат
    111.25₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    862.97₮
  • Сингапурын доллар
    2737.75₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11551.18₮
  • Шинэ Зеландын доллар
    2047.18₮
  • Данийн крон
    553.66₮
  • Польшийн злот
    977.55₮
  • Украины гривн
    84.04₮
  • Норвегийн крон
    351.03₮
  • Непалын рупи
    24.61₮
  • Өмнөд Африкийн ранд
    209.3₮
  • Туркийн лира
    83.62₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14977213.56₮
  • Мөнгө /унцаар/
    206436.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.86₮
нийгэм, Онцлох,

С.Амарсайхан: Онцгой байдлын алба, Иргэн, ААН гамшгаас хамтдаа сэргийлдэг, даван туулдаг тогтолцоог бэхжүүлэх ёстой

нийтлэсэн Site Default9 сар 6, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
305315952_466898932115457_6269411737751359433_n

Дэлхий нийтээрээ байгалийн гамшигт үзэгдлүүд нэмэгдсэнтэй холбоотойгоор болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах тал дээр Олон улс анхаарч ажиллах болсон.

Тэр дундаа Ази номхон далайн бүс нутгийн улс орнууд нь гамшигт өртөмтгий бүс нутаг учраас 2 жил тутамд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Ази, Номхон далайн бүс нутгийн сайд нарын бага хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ жил тус хурал Австрали улсын Брисбен хотод зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчөөр оролцох юм.

Үүнтэй холбоотойгоор Шадар сайд ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж, бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Бид өмнө гамшгийг зөвхөн үер, ган зуд, түймэр, салхи шуурга гэх мэт байгалийн болзошгүй эрсдэлийн хүрээнд хардаг байсан бол одоо Олон улсын нөхцөл байдал, цаг үеийн шаардлага олон төрөлт, нийлмэл болон дагалдах эрсдэл, бүр цаашилбал системийн хэмжээний олон эрсдэл бий болоод байна. Үүнтэй холбоотойгоор гамшигтай тэмцэх байгууллага болох Онцгой Байдлын Ерөнхий газрын үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой төлөвлөх, богино хугацаанд шинэчлэх шаардлага бий. Гамшгаас урьдчилан сэргийлнэ гэдэг бол иргэд, олон нийтийн оролцоог хангах, мөн мэргэжилтнүүдээ чадавхжуулахад оршино. Аливаа гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардал нь гамшгийн дараах зардлаас ямагт бага байдаг. Онцгой байдлын алба, Иргэн, ААН гамшгаас хамтдаа сэргийлдэг, даван туулдаг тогтолцоог бэхжүүлэх ёстой” хэмээгээд холбогдох мэргэжилтнүүдэд хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал,

– ОБЕГ-ын үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой төлөвлөх, богино хугацаанд шинэчлэх,

– Гамшгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах,

– Техник технологийг шинэчлэх, чадвартай боловсон хүчний томоохон баг бэлтгэх,

– Салбарын уялдаа холбоог сайжруулах ажлыг ойрын хугацаанд хийж гүйцэтгэхээс гадна иргэдийн оролцоог сайжруулах чиглэлээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх иргэний хамгааллын ажлыг бүх шатанд тогтмол зохион байгуулж, сургуулийн өмнөх, ЕБС, Их дээд сургуулиудад тусгайлсан хөтөлбөрөөр сургах ажлыг эхлүүлэх нь чухал байгааг онцолсон юм.

473
Өмнөх

Б.Сэргэлэнбаатар: Холбогдох агентлагууд ажлаа уялдуулж, хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг барьж ажиллах шаардлагатай

9 сар 5, 2022
Дараах

Төлөөлөгчид: Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг шахаж ажиллах шаардлагатай байна

9 сар 7, 2022

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт