Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3496.9₮
  • Евро
    3811.27₮
  • Японы иен
    27.19₮
  • Швейцар франк
    3824.26₮
  • Шведийн крон
    337.09₮
  • Английн фунт
    4265.69₮
  • Болгарын лев
    1948.68₮
  • Унгарын форинт
    9.87₮
  • Египетийн фунт
    115.49₮
  • Энэтхэгийн рупи
    42.52₮
  • Хонгконг доллар
    445.66₮
  • ОХУ-ын рубль
    49.7₮
  • Казахстан тэнгэ
    7.62₮
  • БНХАУ-ын юань
    518.45₮
  • БНСУ-ын вон
    2.84₮
  • БНАСАУ-ын вон
    26.9₮
  • Канадын доллар
    2621.46₮
  • Австралийн доллар
    2469.69₮
  • Чех крон
    160.57₮
  • Тайван доллар
    117.71₮
  • Тайланд бат
    106.01₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    820.1₮
  • Сингапур доллар
    2666.44₮
  • АНЭУ-ын дирхам
    952.03₮
  • Кувейт динар
    11459.61₮
  • Шинэ Зеланд доллар
    2263.37₮
  • Данийн крон
    512.1₮
  • Польшийн злот
    813.02₮
  • Украйны гривн
    95.15₮
  • Норвегийн крон
    347.98₮
  • Непалын рупи
    26.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    204.33₮
  • Туркийн лира
    185.76₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6692174.89₮
  • Мөнгө /унцаар/
    81997.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4746.59₮
нийгэм, Онцлох,

Хөдөөд ажлын байртай бол хотыг юунд зорих вэ

нийтлэсэн Site Default8 сар 7, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
Farming-1

“Манай улсын нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.Хөдөлмөрийн насныхны 50 хувийг залуучууд эзлэх боллоо. Эдгээр тоо баримт “Монгол залуучуудын орон” гэсэн ойлголт үнэлэмжийг баталгаажуулахын зэрэгцээ манай улсын хөгжил дэвшлийн ирээдүй дээсэн дээр дэнжгэнэж байгааг нотолж буй хэрэг. Залуучуудын 50 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. 

2016 оны Монгол Улсын хүний хөгжлийн илтгэлээс харахад, залуу гэр бүлүүдийн 60 орчим хувь нь эцэг эхтэйгээ хамт амьдарч байна. Ажилгүй залуучуудын амьдрал дэвжин дээшлэхгүй. Энэ утгаар нь авч үзвэл улс орны ирээдүй залуучууд нийгмийн хамгийн эмзэг хэсэг боллоо” гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлснийг энд дурдъя. Мөн БСШУСЯ-наас гаргасан судалгаагаар их, дээд сургууль төгсөгчдийн 20 гаруй хувь нь сургууль төгссөн жилдээ ажлын байртай болдог бол үлдсэн 80 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд элссээр байгааг хэлдэг.

Удахгүй нийслэлийг зорих оюутнуудын арми орж ирнэ. Шинэ, хуучин нийлсэн оюутнуудын ачаар нийслэлийн нийтийн тээвэр жинхэнэ утгаараа амь орж гудамж талбайд хөл гишгэх зайгүй ачаалал үүснэ. Ийм дүр зураг бүтээгчдийн дийлэнх хэсгийг малчдын хүүхдүүд бүрдүүлж байна. Мэдээж тэдний буруу байхгүй. Хоолны газрын шал арчихад хүртэл дээд боловсрол шаарддаг болсон утгагүйрлийн уршиг малчдын хоттой малыг банкинд “байршуулж” хүүхдүүдийг нь дипломын гол болгожээ.

Дээд боловсролтой болохыг эрмэлздэг тэд хөдөөгөөс сум, сумаас аймаг, аймгаас хотод амьдрах нь илүү хэмээн сэтгэж үүний балагт орон нутаг эзгүйрэхэд ойрхон болсныг бууриа сахих хөгшчүүл учирладаг. Хаа хаанаа үрэгдэж буйн бодит жишээ энэ буюу. Үүнд залуусыг буруутгах аргагүй. Тэд хэдэн малынхаа буянаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудыг санхүүжүүлж, дөрвөн жилийн хугацаанд хэдэн сая төгрөг хийсгэдгийг нарийн гаргаж хэлэх боломжгүй.

Тойм зардлыг нь жагсаахад л 30-50 сая төгрөгийг оюутны ширээний араас дөрвөн жилийн туршид цацаж дуусгадгийг мэдэж болно. Суралцаж буй сургуулийнхаа мөнгөний авдрыг хоттой малаараа дүүргэдэг мянга мянган залуусын нийслэлд суралцах хугацаандаа халааснаасаа гаргаж байгаа төлбөрийн үр ашигт хэн хариуцлага үүрэх ёстой вэ. Малаа махалж, ноолуураа самнаж, байдгаа барсан эцэг эх үү, “ажилтай болно” гэх чихэр долоолгоод сая саяар нь төлбөр авсан сургуулийн захирлууд уу. Угтаа бол 00-д бие засахад хүртэл бүрэн үйлчилгээ үзүүлдэг болсон цаг.

Гэтэл жилийнхээ төлбөрт 1.6-3.5 сая төгрөгийг дунджаар төлж буй оюутан дөрвөн жилд 6.4-14 орчим сая төгрөгийг зарцуулна. Энэ бол зөвхөн нэг л оюутны төлбөрийн дундаж хэмжээ. Үнэхээр ийм өртгөөр дээд боловсрол авсан оюутанд ажлын байрыг нь олж, зуучлах үүргийг захирлууд яагаад хүлээхгүй байна вэ. Тэд нийгмийн бүхий л салбарт ажиллах хүч бэлдэж, мэргэжилтэй ажилчид нийлүүлэх төлбөрөө хангалттай авсан баймаар. Энэ хичээлийн жилээс эхэлж их, дээд сургуулиудын захирлуудыг үүрэгжүүлж төгсөгчдийнхөө өмнө хариуцлага үүрдэг болгоё. Ийм тогтолцоо байхгүйгээс дээд боловсролтой, ажилгүй залуусын цуваа хөвөрсөөр.

ОРОН НУТАГТ АЖИЛЛАХ ЗАЛУУСЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЬЕ

Үндэсний статистикийн хорооны Ажиллах хүчний судалгааны дүнгээс харахад, ажилгүй иргэд Баруун бүсэд 21 мянга, Хангайн бүсэд 29 мянга, Төвийн бүсэд 19 мянга, Зүүн бүсэд 10 мянга, Улаанбаатарт 46 мянга гаруй залуус байгааг дурджээ. Эдгээр залуусыг хэрхэх вэ. Аравтын системд хуваагаад нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа, ажил хөдөлмөрт дайчлах уу нэгдсэн зохион байгуулалтад оруулахгүйгээр гэр гэрт нь оторлоод суулгах уу гэдэгт бодлого хэрэгтэй байна.

Хөдөлмөрийн насны хүн ам нь хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй, бүтээмжтэй оролцох нь улс орны эдийн засгийн болон өрхийн амьжиргааг хамгаалж, хүний хөгжлийг тогтворжуулж, макро эдийн засгийн урт хугацааны хөгжлийг хангадаг гэлцдэг. Тэгвэл бодлогын хувьд ямар чиг баримжаа, шугам барьж байгааг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас лавлав.

Засгийн газрын 2016 оны 320 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлжээ.

Бүтээн байгуулалтын томоохон ажлуудад 260 гаруй мянган ажиллах хүчний хэрэгцээ бийгэсэн судалгааг мөн хийжээ. Ажиллах хүчний хэрэгцээний 17.5 хувь нь шинэ ажлын байр, 82.5 хувь нь одоогийн ажлын байран дээрээ ажиллахаар байна гэдгийг тооцсон гэнэ.

Ажиллах хүчний хэрэгцээ шаардлага бий эсэхээс харахад, ойрын гурван жилд боловсрол, урлаг, спортын салбарт 146.655, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 65,850, барилгын салбарт 29.088, уул уурхай олборлолтын салбарт 10.748, эрчим хүчний салбарт 3.095 мянган ажиллах хүч хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулсан байна. Тэгэхээр бидэнд ажилгүй залуусаа зөв газар, зөв салбар руу нь хуваарилах бодлого дутаж байна. Мал аж ахуй, газар тариалангийн бүсүүдэд шинээр ажлын байр, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сургууль, цэцэрлэг, зам барилгын хэрэгцээг хангах чиглэлд анхаарахгүй бол хоёр жилийн дараа ч байдал дээрдэхгүй, дээд боловсролтой залуус ажилгүйчүүдийн тоог тэлсээр байх болно.

Манай улсын эдийн засгийн голлох салбар бол мал аж ахуй. Улс орны эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, экспортын орлогод чухал байр суурь эзэлсэн хэвээр байгаа. Хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болж байна. Үүнээс мал аж ахуйн саЛбар нь хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 87 орчим хувь, экспортын нийт орлогын арав орчим хувийг бүрдүүлж, улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг.

Мөн улсын хэмжээнд нийт ажиллагсдын 31 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна гэх мэт тоон мэдээлэл энэ салбарын тойм үзүүлэлт. Ажиллах хүчний боломж, нөөц хангалттай байгаа энэ эерэг үзүүлэлтээ ашиглан залуусыг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд татан оролцуулъя. Тэднийг бодлогоор болон баг болон ажиллах суурь нөхцөлийг нь бүрдүүлье. Сургалт, гарааны бизнесээ эхлэхэд нь мэдлэг олгоё.

Өөрөө өөртөө ажлын байр бүтээдэг байх сэтгэлгээг нь хөгжүүлье. Ингэж чадвал мал аж ахуйн салбар оюутны зээл төлөхөд л ашиглагддаг банкны барьцаа биш болно. Ингэж чадвал мал аж ахуй дагасан ажлын байр нэмэгдэнэ. Хөдөөгийн залуус орон нутагтаа хөдөлмөрөө шингээдэг тогтолцоо хөгжвөл нийслэлийг зорих ажилгүй залуусын тоо цөөрөх гоё цаг удахгүй ирнэ.

577
Өмнөх

М.Ахмет Язал: Турк улс Вейсел Акчайг эрэн сурвалжилж байгаа

8 сар 7, 2018
Дараах

2NE 1 хамтлагийн дуучин CL-ын Сингапур дахь тоглолтын фото зургуудаас

8 сар 7, 2018

Төстэй нийтлэлүүд

large-63db5fb234979f6a5836d2b3
Онцлох, Хот,

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

нийтлэсэн Site Defaultөмнө 4 өдөр
large-63d37f0a34979f6a5836d270
Онцлох, Хот,

“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    өмнө 4 өдөр
  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 2 долоо хоног
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт