Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3553.58₮
  • Евро
    4114.87₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4410₮
  • Шведийн крон
    373.89₮
  • Английн фунт
    4695.52₮
  • Болгарын лев
    2103.64₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    74.62₮
  • Энэтхэгийн рупи
    39.72₮
  • Хонконгийн доллар
    456.54₮
  • ОХУ-ын рубль
    45.44₮
  • Казахстаны тэнгэ
    6.93₮
  • БНХАУ-ын юань
    502.06₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.34₮
  • Канадын доллар
    2530.77₮
  • Австралийн доллар
    2318₮
  • Чехийн крон
    170.36₮
  • Тайванийн доллар
    113.24₮
  • Тайландын бат
    110.46₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.33₮
  • Сингапурын доллар
    2738.26₮
  • АНЭУ-ын дирхам
    967.53₮
  • Кувейтийн динар
    11572.92₮
  • Шинэ Зеландын доллар
    2029.45₮
  • Данийн крон
    550.94₮
  • Польшийн злот
    972.57₮
  • Украины гривн
    84.1₮
  • Норвегийн крон
    348.59₮
  • Непалын рупи
    24.82₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.78₮
  • Туркийн лира
    83.61₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14835254.8₮
  • Мөнгө /унцаар/
    191306.98₮
  • Зээлжих тусгай эрх
    4827.77₮
Онцлох, спорт,

МОНГОЛЧУУД УРАН САЙХНЫ ГИМНАСТИКААР ОЛИМПОД ӨРСӨЛДӨХ ЦАГ ХОЛГҮЙ

нийтлэсэн Site Default10 сар 26, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
12L9A2451 copy

Уран сайхны гимнастик нь эмэгтэй хүний гоо сайхныг илтгэдэг спортын төрөл. Уян хатан байдал, гоо сайхан, эвлэгхэн хийх дасгалын цаана олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн байдаг. Уран сайхны гимнастик нь харьцангуй залуу спортын төрөл. 1940-өөд онд хөгжих эхлэлээ тавьж одоогоос 60 жилийн өмнө буюу 1962 онд олон улсын холбоо нь албан ёсоор байгуулагдаж жилийн дараа 1963 онд Унгарын Будапештад анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан. Зуны олимпийн хөтөлбөрт 1984 оны Лос-Анжелесийн зуны XXIII наадамд анх багтсан юм. Дэлхийд богинохон хугацаанд эрчимтэй хөгжиж гол спортын төрлүүдийн нэг болж хүлээн зөвшөөрөгдсөн.

Тамирчид хүч чадал гаргаад зогсохгүй, тэсвэр тэвчээр тэнцвэртэй байдал, хөгжмийн сонсгол жүжиглэлт зэргийг шаарддаг. Тууз, бөмбөг, цагариг зэргийг ашиглан хийх дасгалууд нь үзүүштэй бөгөөд тамирчдаас анхаарал төвлөрүүлэлтийг маш ихээр шаарддаг. Түүнчлэн тамирчдаас бэртэхгүй байх талууд дээр үргэлж анхаарал хандуулахыг, өөртөө байнгын хяналт, хязгаарлалт тавихыг болон олон цагийн уйгагүй бэлтгэл шаарддаг хатуу спортын төрөл юм.

Манай оронд 1971 онд уран сайхны гимнастикийн спорт хөгжлийн эхлэлээ тавьж жилийн дараа 1972 онд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уран сайхны гимнастик, аэробекийн анхны тэмцээнийг Спортын төв ордонд цагариг, олстой хийх дасгалаар зохион байгуулсан. Үүнээс хойш жил бүр олон уралдаан тэмцээнийг явуулахын зэрэгцээ 1975 онд Унгар улсын багтай анхны нөхөрсөг уулзалт тэмцээнийг зохион байгуулж байв.

Тус спорт нь зах зээлийн хүнд шуурганд үүдээ барьж 1990-1998 оны үед хэсэг хугацаанд зогсонги байдалд орсон. Мэдээжийн хэрэг өнөөх л хөрөнгө мөнгө, спортын хэрэглэл, зай талбай, байр танхимтай холбоотой. Харин сүүлийн жилүүдэд эргэн сэргэж улирал тутамд дотооддоо тэмцээн уралдааныг тасралтгүй зохион байгуулж үйл ажиллагаа нь ч тогтворжиж эхэлсэн.

Монголын гимнастикийн холбоо одоогоос дөрвөн жилийн өмнө нь буюу 2018 оны аравдугаар сард эх орондоо Азийн цомын анхдугаар тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан. 10 гаруй орны орны тамирчид өрсөлдсөн тус тэмцээнээс Монголын гимнастикчид эх орныхоо дэвжээнээс 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн билээ. Дараа жил нь “Mongolia Open” олон улсын тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулсны дараа ч уран сайхны гимнастикаар хичээллэх сонирхолтой охидын тоо ч нэмэгдсэн. Монголын тамирчид сүүлийн хоёр жилийн ДАШТ-д тоосоо өргөсөн. 2019 онд Бакуд болсон ДАШТ-д ОУХМ Хашбатын Ундрам, Цогбаярын Саруул нар анх удаа оролцсон бол энэ есдүгээр сард Софид болсон тэмцээнд Х.Ундрам багш М.Булганы хамт дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөв. Дэлхийн аваргад манай тамирчид Азийн аваргад эхний 12-т багтаж эрхээ авч оролцсон.

Улаанбаатар хотод III хороололд уран сайхны гимнастикийн төв клуб, Төв цэнгэлдэхэд “Шигтгээ”, Нарны хороололд “Midway event center Starlit”, Их монгол хороололд “Golds Gym”, МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуульд “Бадмаараг”, Хан-Уул дүүргийн Зайсанд “Khaliun”, Спортын төв ордон болон Спорт цогцолборт “Болор”, Хан-Уул дүүргийн “Кинг Тауэр” хотхонд “Glamour” гэсэн уран сайхны гимнастикаар дагнасан найман клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын уран сайхны гимнастикийн тамирчид зөв менежмент сургалтын системтэй явахад олимпийн наадамд орох цаг холгүй. Алина Кабаева, Евгения Канаева, Маргарита Мумин, Линой Ашрам гээд уран сайхны гимнастикийн үе үеийн сор болсон олимпийн аваргууд шиг Монголоос ч авьяастай олон тамирчид төрөн гарна гэдэгт итгэл дүүрэн байна.

Эх сурвалж: www.mglsport.com

826
Өмнөх

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд оролцож мэндчилгээ дэвшүүллээ

10 сар 26, 2022
Дараах

Нийслэлийн удирдлагууд Азийн Хөгжлийн Банкны төв байранд ажиллаж байна

10 сар 26, 2022

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 4 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 4 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт