Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3579.68₮
  • Евро
    4114.84₮
  • Японы иен
    24.27₮
  • Швейцарийн франк
    4379.88₮
  • Шведийн крон
    369.28₮
  • Английн фунт
    4809.3₮
  • Болгарын лев
    2103.53₮
  • Унгарын форинт
    10.2₮
  • Египетийн фунт
    70.79₮
  • Энэтхэгийн рупи
    41.27₮
  • Хонконгийн доллар
    456.01₮
  • ОХУ-ын рубль
    45.77₮
  • Казахстаны тэнгэ
    6.82₮
  • БНХАУ-ын юань
    498.18₮
  • БНСУ-ын вон
    2.59₮
  • БНАСАУ-ын вон
    27.54₮
  • Канадын доллар
    2599.91₮
  • Австралийн доллар
    2297.8₮
  • Чехийн крон
    165.57₮
  • Тайванийн доллар
    120.27₮
  • Тайландын бат
    108.52₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    835.01₮
  • Сингапурын доллар
    2773.44₮
  • АНЭУ-ын дирхам
    974.77₮
  • Кувейтийн динар
    11685.51₮
  • Шинэ Зеландын доллар
    2120.78₮
  • Данийн крон
    551.61₮
  • Польшийн злот
    963.7₮
  • Украины гривн
    85.48₮
  • Норвегийн крон
    353.08₮
  • Непалын рупи
    25.8₮
  • Өмнөд Африкийн ранд
    198.44₮
  • Туркийн лира
    90.1₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12026855.3₮
  • Мөнгө /унцаар/
    129477.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4881.3₮
нийгэм, Онцлох,

Өвөлжилтийн бэлтгэлийг салбар бүрт хангуулах ажлын хүрээнд УОК хуралдлаа

нийтлэсэн Site Default10 сар 28, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
313291799_510288014443215_1385050226067553684_n

Улсын Онцгой комиссын IV хуралдаан өнөөдөр болж, Хөдөө аж ахуй, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүн, Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн томилолт, зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээ, Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, мутацилагдсан шинэ хувилбар болон эрүүл мэндийн салбарын бэлэн байдлын талаар хэлэлцлээ.

Хурлын эхэнд УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хуралд ирээгүй комиссын гишүүн, сайд нарт хатуу сануулга өгсөн юм.

Ургац хураалтын нөхцөл өнөөдрийн байдлаар 353.4 мянган тонн үр тариа, 334.3 мянган тонн улаанбуудай, 206.4 мянган тонн төмс, 120.9 мянган тонн хүнсний ногоо, 92.7 мянган тонн тэжээлийн ургамал, 32.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан байна. Цаашид 441.4 мянган тонн улаанбуудай хураах төлөвтэй байгаа бөгөөд үүнээс тэжээлд 36.1 мянган тонн, гурил үйлдвэрлэлд нийтдээ 334.7 мянган тонн буудай нийлүүлэгдэх тооцоо гарсан байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 15.5 мянган тн өвс, 4.8 мянган тн тэжээл бэлтгэсэн талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.

Эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 89.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин сайжруулсан шахмал түлшний нөөцөд 112 мянган тонныг бэлтгээд байгаа бөгөөд хоногт 1 900-2 100 тн түлш үйлдвэрлэж байгаа талаар хурлын үеэр мэдээлэв.

Дэлхий дахинд Коронавируст халдварын нөхцөл байдал өмнөх долоо хоногоос 12,4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бол БНХАУ-д 16.07 хувиар буурсан байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн клиникт 95 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 32 нь хүнд, 63 нь хүндэвтэр байгаа талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан танилцуулсан юм. Мөн нийслэлд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 71.6 хувь нь, орон нутагт 48.8 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаант байгаа аж.

Мөн зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймаг их эрсдэлтэй, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймагдунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Хурлын төгсгөлд УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймгийн малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэхгүй тасалдахаас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн бэлэн байдлын нөөцийг бүрдүүлэх, зохион байгуулалт, ажлын уялдааг сайжруулах гэх мэт салбар бүрт хугацаатай үүрэг чиглэл өглөө.

414
Өмнөх

Хөшигийн хөндийд байгуулагдах Шинэ хотын статусыг тодорхойлох, хотын захиргаа байгуулах хуулийн төслийг боловсруулах үүрэг өглөө

10 сар 28, 2022
Дараах

Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

10 сар 28, 2022

Төстэй нийтлэлүүд

large-6858d37fdceb081e87ba544c
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 өдөрсэтгэгдэлгүй
large-684a3131dceb081e87ba541a copy
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 2 өдөр
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 3 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 2 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 2 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 2 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт