Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3553.58₮
  • Евро
    4114.87₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4410₮
  • Шведийн крон
    373.89₮
  • Английн фунт
    4695.52₮
  • Болгарын лев
    2103.64₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    74.62₮
  • Энэтхэгийн рупи
    39.72₮
  • Хонконгийн доллар
    456.54₮
  • ОХУ-ын рубль
    45.44₮
  • Казахстаны тэнгэ
    6.93₮
  • БНХАУ-ын юань
    502.06₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.34₮
  • Канадын доллар
    2530.77₮
  • Австралийн доллар
    2318₮
  • Чехийн крон
    170.36₮
  • Тайванийн доллар
    113.24₮
  • Тайландын бат
    110.46₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.33₮
  • Сингапурын доллар
    2738.26₮
  • АНЭУ-ын дирхам
    967.53₮
  • Кувейтийн динар
    11572.92₮
  • Шинэ Зеландын доллар
    2029.45₮
  • Данийн крон
    550.94₮
  • Польшийн злот
    972.57₮
  • Украины гривн
    84.1₮
  • Норвегийн крон
    348.59₮
  • Непалын рупи
    24.82₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.78₮
  • Туркийн лира
    83.61₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14835254.8₮
  • Мөнгө /унцаар/
    191306.98₮
  • Зээлжих тусгай эрх
    4827.77₮
нийгэм, Онцлох,

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг дэлхийн бусад орон хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэв

нийтлэсэн Site Default12 сар 6, 2022
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
315917261_535052928526312_2164273483471709577_n
Group of diverse happy smiling disabled people and guide dog with an assortment of different handicaps on a pink background, colored vector illustration

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг дэлхий даяар энэ сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон өнгөрүүлэхээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 37 дугаар чуулганаараа шийдвэрлэсэн билээ.

  • Өдгөө дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй нийт 1 тэрбум хүн амьдарч буйн 80 хувь нь хөгжиж буй орнуудад ногдож байна.
  • 60 болон түүнээс дээш насны нийт хүмүүсийн 46 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй.
  • Олон улсад 5 эмэгтэй тутмын 1 нь, 10 хүүхэд тутмын 1 нь хөгжлийн бэрхшээлтэй байгаа юм.

Харин Монгол Улсын хувьд хүн амын 3.1 хувь буюу 106169 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа бөгөөд 0-18 насны хүүхдүүд 11.1 хувийг эзэлж байна.

Тэгвэл энэ өдрийг дэлхий даяар дараах орнууд хэрхэн тэмдэглэснээс сонирхуулбал:

Их Британи

Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан эдгээр иргэдэд зориулсан инновацын төвийг ашиглалтад орууллаа. Түүнчлэн Засгийн газраас 2023 онд хэрэгжүүлэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг танилцуулав. Иргэдийн спортын оролцоог дэмжих чиглэлд голлон анхаарахаар энэхүү төлөвлөгөөнд тусгажээ.

Канад

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөг Канадад анх удаа батлав. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцоход бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээр тусгасныг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо онцолжээ.

Монгол Улс

Монгол Улс энэ жил Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчимд тулгуурлан төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэйгээр хүргэх хүрээнд инновац, технологийн шинэ шийдлүүдийг бий болгоход анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд E-Mongolia, Е-halamj, E-Job системийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бүртгэл, мэдээлэл, технологийн тохиргоотой хөгжүүлж, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд Зайнаас зөвлөн туслах төв /duudlaga.mn/-ийг байгуулан ажиллуулж байна. Мөн ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлын байранд дадлагажуулагчийг бэлтгэж эхэлжээ. Харин бүтээн байгуулалтын чиглэлд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дархан-Уул, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Ховд аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барих ажил амжилттай хэрэгжиж байна. Хөвсгөл аймгийн барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсан бол Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд аймгуудын барилга бүрэн баригдаж энэ онд багтаан ашиглалтад хүлээн авахад бэлэн боллоо.

Бангладеш

Бангладешийн Ерөнхийлөгч Абдул Хамид тус өдрийг тохиолдуулан олон нийтэд хандан хэлсэн үгэндээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяас, чадварыг нээн илрүүлэх нь улс орны хөгжилд нэн чухал болохыг тодотгоод, энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, боловсролын тэтгэлэг олгох, мөн боловсролын тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, спорт цогцолбор байгуулах Засгийн газрын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Энэтхэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нью Дели хотноо байрлах “Энэтхэгийн хаалга”-ыг (Дэлхийн I дайнд амь үрэгдсэн 84,000 цэргийн дурсгалыг хүндэтгэн байгуулсан) хөхөлбөр ягаан өнгөөр гэрэлтүүллээ. БНЭУ-ын Ерөнхийлөгч Драупади Мурму олон нийтэд хандан хэлсэн үгэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд боловсрол нэн чухал үүрэгтэйг онцлоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сайн боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх, гэртээ болон хүрээлэн буй нийгэмдээ аюулгүй амьдрах, карьер сонгох, ажил эрхлэлтийн тэгш боломжоор хангах чиглэлд ажиллахаа тодотголоо. Энэтхэгийн нийт хүн амын 2 хувийг хөгжлийн бэрхшээлтэй бүрдүүлж байгаа аж.

891
Өмнөх

12 сарын 3

12 сар 2, 2022
Дараах

Монголын Дауны холбооны Хөдөлмөр сургалтын төвийн төслийн нээлт боллоо

12 сар 7, 2022

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 4 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 4 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт