Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3496.9₮
  • Евро
    3811.27₮
  • Японы иен
    27.19₮
  • Швейцар франк
    3824.26₮
  • Шведийн крон
    337.09₮
  • Английн фунт
    4265.69₮
  • Болгарын лев
    1948.68₮
  • Унгарын форинт
    9.87₮
  • Египетийн фунт
    115.49₮
  • Энэтхэгийн рупи
    42.52₮
  • Хонгконг доллар
    445.66₮
  • ОХУ-ын рубль
    49.7₮
  • Казахстан тэнгэ
    7.62₮
  • БНХАУ-ын юань
    518.45₮
  • БНСУ-ын вон
    2.84₮
  • БНАСАУ-ын вон
    26.9₮
  • Канадын доллар
    2621.46₮
  • Австралийн доллар
    2469.69₮
  • Чех крон
    160.57₮
  • Тайван доллар
    117.71₮
  • Тайланд бат
    106.01₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    820.1₮
  • Сингапур доллар
    2666.44₮
  • АНЭУ-ын дирхам
    952.03₮
  • Кувейт динар
    11459.61₮
  • Шинэ Зеланд доллар
    2263.37₮
  • Данийн крон
    512.1₮
  • Польшийн злот
    813.02₮
  • Украйны гривн
    95.15₮
  • Норвегийн крон
    347.98₮
  • Непалын рупи
    26.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    204.33₮
  • Туркийн лира
    185.76₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6692174.89₮
  • Мөнгө /унцаар/
    81997.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4746.59₮
нийгэм, Онцлох,

Коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг УОК-оос танилцууллаа

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
326185153_527765982669557_2573776865974860527_n

Үндэсний аудитын газраас Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг ЗГ, ЗГХЭГ, УОК, СЯ, ЭМЯ, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, дүүрэг, өрхийн ЭМТ-ийг хамруулан хийсэн. Үүний хүрээнд Улсын Онцгой комиссоос аудитаар баталгаажсан тайланг олон нийтэд танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын дээрх хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зориулж 2020 онд 4,402.1 тэрбум, 2021 онд 5,164.9 тэрбум, 2022 онд 1,634.7 тэрбум, нийт 11,201.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Үүнээс эдийн засгийг идэвхжүүлэхэд 37.9, ажлын байрыг хамгаалахад 12.5, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 13.2, иргэдийн орлогыг хамгаалахад 36.4 хувийг нь зарцуулжээ.

Тухайлбал, иргэдийн орлогыг хамгаалахад:

2020-2021 онд 2.6 их наяд төгрөгийг зарцуулсаны 2 тэрбум 167,6 сая төгрөгийг хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэхэд, халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 273.5 тэрбум, малчин айл өрхөд ноосны урамшуулал олгоход 174.9 тэрбум, хүнсний талоны үнийг дүнг нэмэгдүүлэхэд 20.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Харин Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулсан 1.2 их наяд төгрөгийг задалбал эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнүүдэд 1,010.5 тэрбум, дархлаажуулалтын аянд 111.7 тэрбум, ЗГНС, ЗДНС-аас бэлэн байдлыг хангуулахад 39.9 тэрбум, ЕБС, цэцэрлэгт ашиглагдах хүнсний материалыг зорилтот бүлэгт тараахад 1,165.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Мөн цар тахлын үед эдийн засгийг идэвхижүүлэхэд зарцуулсан 4.4 их наяд төгрөгийг задалбал: төсвийн орлогын тасалдлыг гадаад эх үүсвэрээс нөхөж санхүүжүүлэхэд 2,126.0 тэрбум, цахилгаан, дулаан, ус, хог хяагдлын төлбөрийг чөлөөлөхөд 1,036.8 тэрбум, хатуу хөл хорио үед иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоход 997.9 тэрбум, хүнсний болон эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн албан татвар, импортын барааны НӨАТ-с чөлөөлөхөд 202.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ.

Цар тахлын үед 2020-2021 онд авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ 2022 онд үргэлжлүүлсэн. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн Газрын 167 дугаар тогтоолын дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1,169.4 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж сар бүр 288.0 мянган төгрөг олгох болсонтой холбогдуулан 83.2 тэрбум төгрөг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед айл өрхөд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2021.12.31-ний өдрийн 410 дугаар тогтоолын дагуу тодорхой шаардлагыг хангасан айл өрхийн цахилгаан, эрчим хүчний зардлыг 2022.05.31-ний өдрийг хүртэл төр хариуцах болсонтой холбогдуулан 70.3 тэрбум төгрөгийн зардал тус тус гарсан байна.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Дөрвөн удаагийн хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон. Хөл хорио тогтоож, иргэдээ вакцинд шуурхай хамруулаагүй бол хамгийн багадаа 2.3 сая хүн халдвар авч, 20-40 мянган хүн нас барах байсан. Хувийн хэвшлийн 240 мянган ажлын байрыг хадгалж, 72 мянган ажлын байр шинээр бий болсон. 2021-2022 онд улсын төсвийн болон ЭМДС-гийн эрсдэлийн сангийн хөрөнгө оруулалтаар хүчил төрөгчийн 26 жижиг үйлдвэрийг ашиглалтад оруулсан. PCR шинжилгээний 30 лабораторитой болсон” гэлээ.

35
Өмнөх

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө

өмнө 2 долоо хоног
Дараах

Налайхын иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

өмнө 2 долоо хоног

Төстэй нийтлэлүүд

large-63db5fb234979f6a5836d2b3
Онцлох, Хот,

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

нийтлэсэн Site Defaultөмнө 4 өдөр
large-63d37f0a34979f6a5836d270
Онцлох, Хот,

“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    өмнө 4 өдөр
  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 2 долоо хоног
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт