Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох аврагч, эмч, сувилагчдын баг Газиантэп хотын олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 10 цагт газардсан билээ.

ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Ууганбаяр хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг БНТУ-ын гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Мустафа Юурдакулад гардуулсан байна. Энэ үеэр Монголын ард түмний халуун сэтгэлд талархлаа илэрхийллээ.

Одоо эрэн хайх, аврах багийнхан Газиантеп хотоос 200 км зайд байрлах газар хөдлөлтийн голомт болох Хатай хот руу хөдөллөө.