Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3457.48₮
  • Евро
    3624.48₮
  • Японы иен
    23.08₮
  • Швейцар франк
    3752.83₮
  • Шведийн крон
    312.92₮
  • Английн фунт
    4177.67₮
  • Болгарын лев
    1853.08₮
  • Унгарын форинт
    9.34₮
  • Египетийн фунт
    111.89₮
  • Энэтхэгийн рупи
    41.56₮
  • Хонгконг доллар
    441.48₮
  • ОХУ-ын рубль
    34.75₮
  • Казахстан тэнгэ
    7.26₮
  • БНХАУ-ын юань
    473.53₮
  • БНСУ-ын вон
    2.54₮
  • БНАСАУ-ын
    26.6₮
  • Канадын доллар
    2522.42₮
  • Австралийн доллар
    2184.78₮
  • Чех крон
    148.17₮
  • Тайван доллар
    106.9₮
  • Тайланд бат
    93.27₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    731.9₮
  • Сингапур доллар
    2516.82₮
  • АНЭУ-ын дирхам
    941.35₮
  • Кувейт динар
    11178.4₮
  • Шинэ Зеланд доллар
    2042.68₮
  • Данийн крон
    485.94₮
  • Польшийн злот
    785.01₮
  • Украйны гривн
    94.52₮
  • Норвегийн крон
    317.82₮
  • Непалын рупи
    25.97₮
  • Өмнөд Африкийн ран
    179.38₮
  • Туркийн лира
    125.73₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    6306616.39₮
  • Мөнгө /унцаар/
    72741.23₮
  • Зээлжих тусгай эрх
    4531.94₮
Онцлох, Эдийн засаг,

Төгрөгийн ханшийн төлөв 2023 онд

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
Монголбанкны-худалдан-авсан-үнэт-металл-14.8-тоннд-хүрэв1

Энэ он гарсаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 3500 орчим төгрөгт хүрч, бага зэрэг сулраад байна. Гэвч энэ оны ерөнхий төлөвийг харвал, төгрөгийн ханш цаашид тогтвортой байх хэд хэдэн суурь хүчин зүйлс бүрдээд байгааг мэргэжлийнхэн онцолж байна. Юун түрүүнд өнөөдөр /2023.03.13/ ашиглалтад орж, нээлтээ хийж буй Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт нь манай улсын төлбөрийн тэнцэл, улмаар төгрөгийн ханш тогтвортой байхад хамгийн чухал нөлөө үзүүлэх нь тодорхой юм. Цаашилбал, БНХАУ “Тэг-Ковид” бодлогоо цуцалснаар нүүрс төдийгүй бүхий л голлох түүхий эдүүдийн ханшид эергээр нөлөөлөх хүлээлттэй байна. Мөн Засгийн газар бондын төлбөрүүдээ дахин санхүүжүүлсэн, Монгол Улсын Хөгжлийн банк “Самурай” бондын эргэн төлөлтийг бүрэн барагдуулах эх үүсвэрээ нэгэнт бүрдүүлсэн зэрэг нь улсын зээлжих зэрэглэлийг тогтворжуулах, ам.долларын орох урсгалыг сайжруулах нөлөөтэй. Илүү тодорхой хэлбэл, зээлжих зэрэглэл тогтвортой байснаар хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, манай улсыг чиглэн орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэнэ. Мөн экспортын орлого нэмэгдэх нь валютын орох урсгалыг сайжруулах хамгийн чухал хүчин зүйл болох учиртай. Хэрэв ам.долларын орох урсгал нэмэгдсээр байвал энэ нь төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар төгрөгийн ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлэх юм.

  1. Нүүрсний экспорт өссөөр байна

Энэ оны эхний нэг сарын байдлаар манай улс урд хөрш рүү 3.5 сая тонн нүүрс экспортолсноор экспортын нүүрсний орлого 565 сая ам.долларт хүрлээ. Энэ нь уул уурхайн экспорт хэвийн явагдаж байсан 2020-2021 оны мөн үетэй харьцуулахад 1.4 дахин өссөн үзүүлэлт юм. Цаашид БНХАУ “Тэг-Ковид” бодлогын хязгаарлалтаа сулруулснаар, урд хөршийн коксжих нүүрсний эрэлт улам өсөх хүлээлттэй байна. Тодруулбал, БНХАУ энэ онд нүүрсний үйлдвэрлэлээ 100-150 сая тонноор нэмэгдүүлэх тооцоог гаргаад байгаа бөгөөд Монгол Улсаас авто замаар импорт хийдэг Ганцмодны боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 2025 он гэхэд 30 сая тоннд хүргэхээр зорьж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд тус боомтоор манай улсаас хүлээж авсан нүүрсний хэмжээ 18.04 сая тоннд хүрсэн нь 2021 онтой харьцуулахад 160 хувиар өссөн дүн гэдгийг sxcal.com сайт мэдээлжээ. Нөгөөтээгүүр, Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын асуудал шийдэгдсэнээр цаашид манай улсын экспортын гарц өсөх боломж нээгдээд байна.

  1. Зэсийн үнэ өсөх ирээдүйтэй хамт Оюутолгойн гол бүтээн байгуулалт ашиглалтад оров

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орлоо. Ингэснээр Оюутолгойн ордын хамгийн өндөр агууламж бүхий гүний уурхайгаас экспорт хийх боломжтой болж байна. Нөгөөтээгүүр далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдаж байсан ихээхэн хэмжээний импортын зардал үгүй болж, цаашид экспортын орлогыг нэмэгдүүлэх томоохон гарц нээгдлээ. Эдийн засагч Д.Ган-Очир энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэлийг нээснээр богино хугацаандаа экспортын хэмжээ огцом өсөлт үзүүлэхгүй. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 орчим хувиар экспортын орлого өснө. 2023-2024 оны хооронд 25 орчим хувь, 2025 оноос эхлээд экспортын орлого нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” гэжээ.

Үүнтэй зэрэгцээд 2023 онд зэсийн үнэ өндөр байх хүлээлт байсаар байна. 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Лондоны металлын биржид тонн зэсийн ханш 8853 ам.доллар байгаа нь оны эхнээс хойш 5.7 хувийн өсөлттэй үр дүн юм. Түүнчлэн БНХАУ хөл хориогоо цуцалснаар ам.долларын ханш суларч, зэсийн эрэлтийг ч нэмэгдүүлээд байгаа юм. Тус улс дэлхийн нийт зэсийн хэрэглээний 50 хувийг бүрдүүлдэг тул тус улсын эдийн засгийн сэргэлт нь зэсийн үнийг цаашид өндөр түвшинд хадгалах томоохон суурь хүчин зүйл болж буй билээ.

  1. Монгол Улс богино хугацааны өр төлбөрүүдээ шийдэв

Монгол Улсын Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтөөрөө “Самурай” бондын эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрэн бүрдүүлээд байна. Хөгжлийн банк “Самурай” бондыг 2013 онд Засгийн газрын баталгаатайгаар гаргаж, 30 тэрбум иенийг 10 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд арилжаалсан. Бондыг эргэн төлөх хуваарь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Гэвч зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх эх үүсвэрийг Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтөөрөө амжилттай бүрдүүлж, Монголбанк дахь тусгай дансанд урьдчилан байршуулсныг Сангийн яам мэдэгдсэн. Ингэснээр хөрөнгө оруулагчдад эерэг дохиог өгч, зээлжих зэрэглэлийг тогтворжуулахад ч чухал ач холбогдолтой ажил болсон юм. Нөгөөтээгүүр, Засгийн газрын түвшинд 2023-2024 онд төлөх “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудын төлбөрийг дахин санхүүжүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Тодруулбал, энэ оны эхээр Засгийн газар “Сенчүри-2” төслийн хүрээнд таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэйгээр санхүүжилт татсан. Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү 4.75 хувьд хүрээд байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газрын бондын хүү 8.65 хувиар тогтсон нь хөрөнгө оруулагчид Монгол Улсад ихээхэн итгэж буйн илрэл гэдгийг судлаачид мөн онцолж байгаа юм.

56
Өмнөх

Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

өмнө 7 сар
Дараах

Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

өмнө 7 сар

Төстэй нийтлэлүүд

664d4b25a56c4db7820ed7c478247e09 (1)
Онцлох, улс төр,

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 өдөрсэтгэгдэлгүй
large-651a5ce475c26c3eeb4bb082
Онцлох, Хот,

Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаеваг хүлээн авч уулзлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 1 өдөрсэтгэгдэлгүй

Шинэ мэдээлэл

  • Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ

    Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ

    өмнө 1 өдөр
  • Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаеваг хүлээн авч уулзлаа

    Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаеваг хүлээн авч уулзлаа

    өмнө 1 өдөр
  • Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    өмнө 3 өдөр
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Орхон аймаг дахь Гал түймэр унтраах 68 дугаар ангид ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Орхон аймаг дахь Гал түймэр унтраах 68 дугаар ангид ажиллалаа

    өмнө 4 өдөр
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,  Булган аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Булган аймагт ажиллаж байна

    өмнө 5 өдөр
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    өмнө 6 өдөр
  • Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    өмнө 2 долоо хоног
  • Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    өмнө 2 долоо хоног
  • Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    өмнө 2 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт