Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3461.31₮
  • Евро
    3663.8₮
  • Японы иен
    23.25₮
  • Швейцар франк
    3789.48₮
  • Шведийн крон
    311.89₮
  • Английн фунт
    4213.45₮
  • Болгарын лев
    1873.1₮
  • Унгарын форинт
    9.36₮
  • Египетийн фунт
    111.93₮
  • Энэтхэгийн рупи
    41.59₮
  • Хонгконг доллар
    442.7₮
  • ОХУ-ын рубль
    35.99₮
  • Казахстан тэнгэ
    7.24₮
  • БНХАУ-ын юань
    473.36₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын
    26.63₮
  • Канадын доллар
    2564.5₮
  • Австралийн доллар
    2216.8₮
  • Чех крон
    150.3₮
  • Тайван доллар
    107.44₮
  • Тайланд бат
    95.22₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    737.78₮
  • Сингапур доллар
    2530.1₮
  • АНЭУ-ын дирхам
    942.35₮
  • Кувейт динар
    11198.75₮
  • Шинэ Зеланд доллар
    2059.83₮
  • Данийн крон
    491.32₮
  • Польшийн злот
    794.83₮
  • Украйны гривн
    94.18₮
  • Норвегийн крон
    319.39₮
  • Непалын рупи
    25.99₮
  • Өмнөд Африкийн ран
    183.26₮
  • Туркийн лира
    127.09₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    6623891.64₮
  • Мөнгө /унцаар/
    79526.37₮
  • Зээлжих тусгай эрх
    4553.84₮
нийгэм, Онцлох,

Багануур, Налайх дүүргийн хэмжээнд нийт 1000 гаруй 6 настан нэгдүгээр ангид элсэн орлоо

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
372686387_718793020259379_4811434846291477797_n

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүргийн “Гүн галуутай” сургууль, Налайх дүүргийн 317 дугаар цэцэрлэг, 307 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, баяр хүргэлээ.

Багануур дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд нийт 6699 сурагч Ерөнхий боловсролын сургуульд суралцахаас 609 нь энэ жил 1 дүгээр ангид шинээр орж буй зургаан настнууд байгаа бол Налайх дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 6, төрийн бус өмчийн 3 ерөнхий боловсролын сургуульд нийт 9260 сурагч суралцах бол, төрийн болон төрийн бус өмчийн нийт 14 цэцэрлэгт 2953 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд бэлэн болоод байна. Мөн энэ хичээлийн жилд Налайх дүүрэгт маань 410 сурагч бяцхан сурагч шинээр сургуулийн алтан босгыг алхан орж ирж байна.

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх, ажлын орчин нөхцлийг сайжруулах ажлууд шат дараатай хийгдэж байна.

Тухайлбал, Налайх дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 26,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж байгаагаас боловсролын салбарт 16,6 тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж байна.

Багануур дүүргийн боловсролын салбарт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд нийт 6.7 тэрбум төгрөгөөр 3 дугаар хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж эхэлсэн бол 2 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм.

Мөн Багануур, Багахангай, Налайх дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчныг сайжруулах, сурагч, багш, ажилтнуудын сурах, хөгжих, ажиллах таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд хэдхэн хоногийн өмнө Багануур дүүргийн гурван цогцолбор сургууль, Насан туршийн боловсролын төвд 30 ангийн иж бүрэн хэрэгсэл ухаалаг самбар, багш, сурагч ширээ сандал зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгсөн байгаа.

33
Өмнөх

“Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гаргалаа

өмнө 4 долоо хоног
Дараах

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ

өмнө 4 долоо хоног

Төстэй нийтлэлүүд

379355221_730735422398472_5414829993228350885_n
нийгэм, Онцлох,

Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

нийтлэсэн Site Defaultөмнө 6 өдөр
large-650c299b75c26c3eeb4bb05a
Онцлох, Хот,

Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

нийтлэсэн Site Defaultөмнө 6 өдөр

Шинэ мэдээлэл

  • Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    өмнө 6 өдөр
  • Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    өмнө 6 өдөр
  • Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    өмнө 1 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    өмнө 1 долоо хоног
  • “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    өмнө 2 долоо хоног
  • Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    өмнө 2 долоо хоног
  • Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    өмнө 2 долоо хоног
  • Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    өмнө 2 долоо хоног
  • ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

    ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа

    Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа

    өмнө 3 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт