Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.45₮
  • Евро
    4158.28₮
  • Японы иен
    22.83₮
  • Швейцарийн франк
    4451.01₮
  • Шведийн крон
    382.36₮
  • Английн фунт
    4737.96₮
  • Болгарын лев
    2126.53₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    74.64₮
  • Энэтхэгийн рупи
    39.08₮
  • Хонконгийн доллар
    455.63₮
  • ОХУ-ын рубль
    44.7₮
  • Казахстаны тэнгэ
    6.8₮
  • БНХАУ-ын юань
    502.99₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2575.98₮
  • Австралийн доллар
    2356.66₮
  • Чехийн крон
    171.17₮
  • Тайванийн доллар
    113.06₮
  • Тайландын бат
    112.64₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    866.86₮
  • Сингапурын доллар
    2747.88₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11561.12₮
  • Шинэ Зеландын доллар
    2050.33₮
  • Данийн крон
    556.73₮
  • Польшийн злот
    985.13₮
  • Украины гривн
    83.91₮
  • Норвегийн крон
    349.9₮
  • Непалын рупи
    24.43₮
  • Өмнөд Африкийн ранд
    210.29₮
  • Туркийн лира
    83.11₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    15385462.55₮
  • Мөнгө /унцаар/
    224302.89₮
  • Зээлжих тусгай эрх
    4845.98₮
нийгэм, Онцлох,

“Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлэг боллоо

нийтлэсэн Site Default10 сар 27, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
396406472_753612250110789_4657241065998602158_n

Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон , Стандарт, Хэмжил зүйн газар хамтран “Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Барилгын хөгжлийн төв, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Төрийн худалдан авах ажиллагаа, МҮХАҮТ, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл зэрэг байгууллагууд хамтран оролцож, “Барилгын материалын стандарт, гарц шийдэл”, “Улсын байгууламжуудын чанар, стандарт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан “Импортын барилгын материалын стандарт, нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Сүүлийн үед суурьшлын бүсийн хүн амын дунд шалтгаангүйгээр бие сульдах, тавгүйрхэх зовиур нийтлэг илрэх болсон. Үүнийг мэргэжилтнүүд мөн л хар тугалга агуулсан барилгын материалтай холбон тайлбарлаж байгаа. Энэ бол импортын барилгын материалд стандарт, хэм хэмжээг чанд баримтлах нь үндэсний аюулгүй байдалд холбогдох нэн тулгамдсан асуудал болохын нотолгоо. Барилгын материалын чанар сайн биш байна гэж бид ярьж бичиж байгаа боловч чухам ямар материалын, ямар үзүүлэлт, чанар муу байгаа түүнд нөлөөлж буй хүчин зүйл, арилгах арга замын талаар ярихгүй бол материалын чанар аяндаа сайжрахгүй. Өөрөөр хэлбэл бид судалгаа, дүгнэлт, техникийн баталгаа үндэслэлгүйгээр таамгаар ярьцгааж байна. Чанарын дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсгийн нэг тохирлын үнэлгээний хэсэгт баталгаажуулалтын байгууллага, сорилтын лаборатори, техникийн хяналтын байгууллагууд хамаардаг.

Засгийн Газрын 291 тогтоолоор заавал баталгаажуулалтад хамруулах барилгын материалын 7 бүлгийн 30 зүйлийн 230 нэр төрлийн бүтээгдэхүүний дийлэнхэд тохирлын баталгаажуулалт хийхээр Үндэсний итгэмжлэлийн төвөөс Барилгын хөгжлийн төв, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, Барилга архитектур корпорац зэрэг байгууллагууд нь итгэмжлэл аван үйл ажиллагаагаа явуулдаг.

Өнөөдрийн байдлаар дээрх байгууллагууд голчлон бетон хольц, дайрга, төмөрбетон хийц, хуванцар цонх, хаалга, хөөсөн полистрол бүтээгдэхүүн, бетоны нэмэлт, ган туйван зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгосноос биш бидний яриад байгаа дотоод орчинд хамаарах будаг, лак, цавууг шинжлэн үнэлэх асуудал орхигдоод байна” хэмээн онцолсон юм.

Тус хэлэлцүлэгт Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл ТББ-ын Тэргүүн Г.Батсүх “Барилгын материал импортлогч, үйлдвэрлэгч нарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц шийдэл” сэдвээр, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин “Барилгын материалын хуний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл” сэдвээр тус тус итгэл тавьж, хэлэлцүүллээ.

Мөн импортоор орж ирж байгаа чанар стандартын шаардлага хангахгүй барилгын материалуудыг улсын хилээр оруулж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын шадар сайд С.Амарсайханы тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллахаар боллоо.

693
Өмнөх

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хурал боллоо

10 сар 27, 2023
Дараах

ТОМООХОН ДАВААНУУДАД ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЧЭЭ

10 сар 30, 2023

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 1 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 2 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт