Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3580.71₮
  • Евро
    4195.16₮
  • Японы иен
    24.79₮
  • Швейцарийн франк
    4480.09₮
  • Шведийн крон
    377.98₮
  • Английн фунт
    4918.46₮
  • Болгарын лев
    2144.84₮
  • Унгарын форинт
    10.5₮
  • Египетийн фунт
    71.76₮
  • Энэтхэгийн рупи
    41.85₮
  • Хонконгийн доллар
    456.15₮
  • ОХУ-ын рубль
    45.58₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    499.5₮
  • БНСУ-ын вон
    2.64₮
  • БНАСАУ-ын вон
    27.54₮
  • Канадын доллар
    2624.67₮
  • Австралийн доллар
    2345.01₮
  • Чехийн крон
    169.53₮
  • Тайванийн доллар
    123.4₮
  • Тайландын бат
    109.74₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    846.7₮
  • Сингапурын доллар
    2808.62₮
  • АНЭУ-ын дирхам
    975.01₮
  • Кувейтийн динар
    11708.75₮
  • Шинэ Зеландын доллар
    2173.31₮
  • Данийн крон
    562.28₮
  • Польшийн злот
    989.17₮
  • Украины гривн
    86.03₮
  • Норвегийн крон
    356.05₮
  • Непалын рупи
    26.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.39₮
  • Туркийн лира
    89.88₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11766159.35₮
  • Мөнгө /унцаар/
    129056.67₮
  • Зээлжих тусгай эрх
    4918.85₮
нийгэм, Онцлох,

Кадри багийн чадавхын үнэлгээний үр дүн, дүгнэлтийг танилцуулах уулзалт семинар болж байна

нийтлэсэн Site Default9 сар 18, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
1-1-7bhvh7plg3yxhf51929ekfl7w7dasd1gj4phmg2nz28

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд НҮБ-ын КАДРИ түншлэлийн баг Монгол Улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлын чадавхыг үнэлж, үнэлгээний үр дүнг урьдчилсан байдлаар танилцуулах хэлэлцүүлгийг Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгуулж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Энэхүү уулзалт семинарын нээлтэд хэлсэн үгэндээ, Монгол Улсад гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо давтамж, эрчим буурахгүй, цаашид уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, газар ашиглалт, хот суурин газрын хэт төвлөрөл зэрэг олон хүчин зүйлээс хамааран  болзошгүй гамшгийн эрсдэл улам нэмэгдэх хандлагатай байна.

Иймд бид гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр Онцгой байдлын байгууллага болон бүх оролцогч талуудын чадавхыг улам нэмэгдүүлэн, бэхжүүлэх шаардлага тулгарч байгаа нь энэхүү үнэлгээ хийх үндэслэлийн нэг болно. Түүнчлэн тус үнэлгээ нь Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх нэн тэргүүний асуудлыг тодорхойлж, гамшгийг даван туулах чадавхтай улсыг бий болгохын төлөө чиглүүлэх өндөр ач холбогдолтой гэж харж байна” хэмээн онцоллоо.

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нийгэм, эдийн засагт шууд болон шууд бус байдлаар учирч буй хохирлын хэмжээг бууруулах нь улс орон, ард иргэдийн аюулгүй байдал, хөгжлийн тогтвортой байдлыг хангах үндэслэл болно.

Иймд Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсад гамшгаас хамгаалах тогтолцоог сайжруулахын тулд эрхзүй, бодлогын орчноо сайжруулан, чадавхаа нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байгаа бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга нь гамшгаас хамгаалах салбарт олон шинэ, эерэг өөрчлөлтийг авчирсан. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын “Алсын хараа – 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгаж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад дунд хугацааны стратегийг 2030 он  хүртэл хэрэгжүүлж байна.

Хэдийгээр гамшгаас хамгаалах салбарт ахиц дэвшил гарч байгаа хэдий ч үйл ажиллагаа, зохицуулалтаа улам бүр сайжруулах шаардлагатай.

Энэ хүрээнд үндэсний болон орон нутаг, салбарын хэмжээнд чадавхыг бэхжүүлэх чиглэлээр, олсон ололт амжилт, учирч буй хүндрэл бэрхшээл, цаашдын арга хэмжээг тодорхойлох, шаардлагатай хөрөнгө оруулалтыг аль салбарт хандуулах зэрэгт тусламж дэмжлэг үзүүлэх асуудлыг тодорхойлох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын КАДРИ түншлэлийн баг Монгол Улсад  гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхын үнэлгээг хийж байгаа юм. Өнөөдрийн энэхүү уулзалт семинарт холбогдох яам, агентлаг, олон улсын байгууллагын нийт 70 орчим төлөөлөл оролцож санал бодлоо солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

273
Өмнөх

Агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулснаар 120 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ

9 сар 15, 2023
Дараах

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

9 сар 18, 2023

Төстэй нийтлэлүүд

large-6858d37fdceb081e87ba544c
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-684a3131dceb081e87ba541a copy
Онцлох, Хот,

“ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ЭХ ОРОНЧ СУРАГЧ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ХЭМЖИЛТ ЗЭРГИЙГ ДРОНООР ШИЙДЭХ ТАЛААР БНСУ-ЫН КОМПАНИТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

    өмнө 4 долоо хоног
  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 сар
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 сар
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 3 сар
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 5 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 5 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 5 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 5 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт