Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3554.71₮
  • Евро
    4120.62₮
  • Японы иен
    22.77₮
  • Швейцарийн франк
    4417.16₮
  • Шведийн крон
    374.23₮
  • Английн фунт
    4706.08₮
  • Болгарын лев
    2106.87₮
  • Унгарын форинт
    10.8₮
  • Египетийн фунт
    74.48₮
  • Энэтхэгийн рупи
    39.83₮
  • Хонконгийн доллар
    457.04₮
  • ОХУ-ын рубль
    45.33₮
  • Казахстаны тэнгэ
    6.87₮
  • БНХАУ-ын юань
    502₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.34₮
  • Канадын доллар
    2532.84₮
  • Австралийн доллар
    2321.94₮
  • Чехийн крон
    170.51₮
  • Тайванийн доллар
    113.35₮
  • Тайландын бат
    110.36₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.5₮
  • Сингапурын доллар
    2740.93₮
  • АНЭУ-ын дирхам
    967.83₮
  • Кувейтийн динар
    11578.86₮
  • Шинэ Зеландын доллар
    2034.89₮
  • Данийн крон
    551.7₮
  • Польшийн злот
    974.08₮
  • Украины гривн
    84.04₮
  • Норвегийн крон
    348.66₮
  • Непалын рупи
    24.89₮
  • Өмнөд Африкийн ранд
    207.42₮
  • Туркийн лира
    83.76₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14787931.3₮
  • Мөнгө /унцаар/
    190969.69₮
  • Зээлжих тусгай эрх
    4829.31₮
нийгэм, Онцлох,

“Өсвөрийн аврагч-2023” улсын аварга шалгаруулах уралдаан эхэллээ

нийтлэсэн Site Default11 сар 14, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
IMG_4841-7bubzz06l1zxrpum8w5veprw9v9xjb5udhvzrkk4qio

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймаг нийслэлийн Боловсролын газруудтай хамтран  зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2023” улсын уралдаан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Цолмон нар оролцож, амжилт хүслээ.

Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн хэлсэн үгэндээ “Хүүхэд, залуус та бүхэнд гамшгаас хамгаалах мэдлэг олгох, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болон төлөвшихөд чинь хувь нэмрээ оруулах үүднээс “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулж, “Өсвөрийн аврагч” улсын уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай билээ. “Залуу хүн зорилго, мөрөөдөлгүй бол далавчгүй шувуутай адил” гэсэн үг бий. Хүсэл зорилго, итгэл найдвар, мөрөөдөлтэй, түүндээ хүрэх тэмүүлэл, боловсрол мэдлэгтэй залуу үе байна гэдэг эх орны ирээдүй гэрэл гэгээтэй байна гэсэн үг юм. Тийм л залуу үеийн, эх орны гэрэлт ирээдүйн төлөөлөл бол энд хуран цугларсан та бүхэн гэдэгт би итгэлтэй байна” гэлээ.

Тэмцээнд Улаанбаатар бүсээс шалгарсан Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн “Мазаалай”, Багануур дүүргийн ерөнхий боловсролын 66 дугаар сургуулийн “Дөл” бүлгэм, Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын I сургуулийн “Шонхор” бүлгэм, Баруун бүсээс шалгарсан Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын II сургуулийн “Шонхор” баг, Хойд бүсээс шалгарсан Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн “Хүмүүн” бүлгэм,  Өмнөд бүсээс шалгарсан Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын II сургуулийн “Соёмбо” бүлгэмийн 35 өсвөрийн аврагч оролцож байна.

Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолт, гал унтраах цэгүүдэд  үүрэг гүйцэтгэж, оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна.

Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулсан.

Хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд 487  бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

734
Өмнөх

Нийслэлийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ

11 сар 13, 2023
Дараах

Алба сурталчлах өдөрлөгт 100 орчим ахмадууд оролцлоо

11 сар 15, 2023

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 4 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт