Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
Онцлох, Эдийн засаг,

Э.Анар: “Big Data” системийг нэвтрүүлснээр банкнуудын тайлан тооцоог өдөр бүр хүлээн авах боломж бүрдэнэ

нийтлэсэн Site Default12 сар 5, 2023
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
anar-750x460

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай ярилцлаа.

 -Монголбанк Олон улсын  байгууллагын  шагнал хүртсэнд баяр хүргэе. Энэ шагналыг ямар шалгаруулалт хангаснаар авдаг вэ?

-Монголбанк 2023 оны зургаадугаар сард “Central Banking” институтээс шалгаруулсан “Fintech RegTech Global Awards”-ын “The Pioneer award” буюу ТҮЧЭЭЛЭГЧ шагналын эзнээр тодорсон. Энэ байгууллага нь Төв банкнууд болон хувийн хэвшлийн технологийн дэвшил, ололт амжилтыг үнэлж, шалгаруулдгаараа онцлог юм. Мөн түүнчлэн дээрх шагналын эзнээр Их Британийн Санхүүгийн зохицуулах хороо 2022 онд, Тайландын Төв банк 2021 онд, Францын Төв банк 2019 онд, Канадын Төв банк 2018 онд тус тус тодорч байв. Монголбанк нь 2016 оноос эхлэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэн төлбөрийн системтэй холбоотой дэд бүтэц, хууль, эрх зүйн орчин, тоног төхөөрөмж, программ хангамж гэсэн үндсэн чиглэлээр хийж гүйцэтгээд байна. Их өгөгдлийн системийн суурилуулалт, хөгжүүлэлтийг үндэсний компани болох “Novelsoft”-тай хамтран хийж гүйцэтгэсэн бөгөөд банкнуудаас тоон мэдээлэл, тайланг нэгдсэн хэлбэрээр өндөр давтамжтай цуглуулах системийг суурилуулсан нь дэлхийн Төв банкнуудад түүчээлэгч ажил болсон тул уг шагналаар шагнуулах болзлыг хангалаа.

-Төв банк  “Big Data” системийг нэвтрүүлснээр ямар шинэчлэл гарах вэ?

-Үйл ажиллагаа явуулж буй 12 банк, Төлбөр тооцооны газартай холбоотой 15 аж ахуйн нэгж буюу финтек компани, старт аппууд бий. Эдгээрийн тоон мэдээллийг өдөр бүр авах зорилготойгоор төслийг анх эхлүүлсэн. Их өгөгдлийн системийг нэвтрүүлснээр талууд өгөгдлийг түргэн шуурхай, харилцан нийцтэйгээр дамжуулж, Монголбанкны хэмжээнд банкнуудаас хүлээн авдаг 70 гаруй тайланг өдрийн хоцрогдолгүйгээр бэлэн болгох, бодлого боловсруултад дүн шинжилгээний орчин үеийн шинэ арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, нэг агуулгатай мэдээллийг өөр өөр газруудаас давхцуулан авахгүй байх, цаашид тайлангийн маягтуудад өөрчлөлт ороход талуудад хүндрэл багатайгаар шийдвэрлэх боломжтой зэрэг олон давуу тал, боломжийг бий болгоно.

-Төв банк цахим мөнгийг хянана гэсэн үг үү?

-Цахим мөнгө гэдэг бол койноос өөр ойлголт гэдгийг хүмүүст хэлмээр байна. Үндэсний төлбөрийн системийн тухай хууль 2018 онд УИХ-аар батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд зааснаар “Цахим мөнгөний ханш хөдлөхгүй. Ханш нь 1:1 байна. Цахим мөнгө гаргагч нь Монголбанкны зөвшөөрөлтэй байх бөгөөд мөнгөн хөрөнгөөр 100 хувь баталгаажсан байна” гэсэн. Энэ нь харилцагчдад ямар нэг эрсдэл үүсэхээс хамгаалж байгаа хэрэг юм.

-Койнд энэ хууль үйлчлэх үү?

-Төв банкнаас койны төрөлд эрх зүйн ямар нэг зохицуулалт байхгүй. Сервисийн үйлчилгээнд хууль батлагдсан. Биткойн зэрэг крипотууд дээр суурилсан үйлчилгээг үзүүлж байгаа биржүүдийг энэ хуулиар зохицуулсан. Биржүүдийг бүртгэх, шинээр гарч байгаа койныг бүртгэх зэргээр хуульчилсан.  Харин хэн, хаана, хэдэн төгрөг эзэмшиж байгааг харна. Иргэн уг койныг аваад хохирсон тохиолдолд хууль үйлчлэхгүй. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэдгийг Төв банк ч, СЗХ-ноос ч анхааруулж, сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаагийн мэдэгдэл гаргаад байна. Иргэд гэнэтийн их ашиг хүртэх зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн ч Олон улсын зах зээл дээр үнэ ханш нь унаж алдагдал хүлээсэн тохиолдол бий. 

-Цахим мөнгөний хэрэглээ ямар байна вэ?

-Цахим мөнгөөр улсын хэмжээнд нийт 7-8 байгууллага зөвшөөрөл авсан. Хэрэглээнд түлхүү орсон нь Мобиком группийн охин компани болох “Мобифинанс” ББСБ ХХК-ийн МonPay, “ЛэндМН ББСБ” ХК-ийн SupPAY  зэрэг цахим мөнгө байна. Төв банкны зүгээс хэдий хэмжээний цахим мөнгө гаргасныг долоо хоногийн давтамжтайгаар шалгадаг.  Бидний нэвтрүүлсэн  “Big Data” систем үүнийг өдөр тутам шалгаад, хянах боломж бүрдүүлж байгаа юм.

-”Big Data” системийг нэвтрүүлснээр хэмнэлт хэр гарах вэ? Төрийн хэмнэлтийн хууль үйлчлэх үү?

-Тийм ээ, тайлан бэлтгэдэг байсан хүмүүсийн орон тоо суларч, зардал буурна. Системийн тохиргоогоо шийдвэл автоматаар  мэдээллээ дамжуулах ч боломжтой.

-Энэхүү системийг нэвтрүүлснээр арилжааны банкнууд баримтаа цаасаар авдаг байдал өөрчлөгдөх үү?

-Банканд заавал биеэр ирэх, баримтаа цаасан хэлбэрээр авчрах, иргэний үнэмлэхтэй байх асуудлыг шат дараатайгаар халж явах зорилготой. Төв банкны Хяналт, шалгалтын газраас нэхдэг цаасан хэлбэрийн баримтыг цөөрүүлнэ. А банкнаас зээл авахгүй Б банкнаас  зээл авлаа гэхэд А банк дээрх мэдээлэл Б банк дээр ирдэг байх. Харилцагч өөрөө хүсвэл мэдээллийг нь дамжуулдаг байх зэрэг ажлуудыг шинээр хийнэ.  Технологи ашиглахаар зардал багасаж, үнэгүй болно гэсэн ойлголт байхгүй. Технологийн зардал жил ирэх тусам нэмэгдээд явдаг.

-Цахим зээлийн апп-ууд хэрэглээнд нэвтэрч, иргэд ч олноор үйлчлүүлж байна. Харин СЗХ-ноос цахим зээл олгох зөвшөөрлийг нэмж олгохгүй гэсэн. Төв банк үүнд ямар бодлого барьж байна вэ?

-Банк бус санхүүгийн байгууллага болон  цахимаар зээл олгох  зөвшөөрлийг  СЗХ өгдөг.  Манай газрын хувьд бол төлбөр тооцоог найдвартай, түргэн шуурхай явуулах үүрэг л хүлээдэг юм.  СЗХ-ноос санд бокс гэсэн шинэ бизнес оруулж ирээд туршилт хийж, үүнийг хариуцсан зөвлөл байгуулсан. Харин зээл гаргах, санхүүгийн бусад үйлчилгээ үзүүлэх асуудлыг СЗХ-ны зохицуулалтаар явдаг.

-Цахимаар төлбөр тооцоо хийснээр үйлчилгээ хялбар, шуурхай болж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд тухайн банкны апп гацсанаас үүдэн нийтээрээ бухимддаг тал бий. Техни­кийн гацалт юунаас шалтгаалдаг вэ?

-Арилжааны 12 банк бүгд Монголбанктай холбогдсон. Тэдний апп-аар хийж буй гүйлгээ бүгд Монголбанкаар дамжуулж хийгдэж байгаа. Тухайн банкны апп-д ачаалал үүссэнээс шалтгаалж систем нь доголдох, гацах асуудал гардаг. Арилжааны зарим банк Монголбанкны системээс шалтгаалсан гэдэг мэдэгдэл гаргасан удаа ч бий. Манай газрын үндсэн гурван үүрэг байдаг. Нэгдүгээрт, төлбөрийн системийн бодлого боловсруулж мөрдүүлэх. Хоёрдугаарт, манайд Хяналт, шалгалтын хэлтэс гэж бий. Энэ хэлтэс төлбөрийн системд оролцож буй талуудад хяналт шалгалт хийх, тайлан мэдээ авах үүрэгтэй. Гуравдугаарт, Монголбанк төлбөрийн систем ажиллуулах үүрэг хүлээдэг.   

Манайд одоо гурван систем ажиллаж байгаа. Их дүнтэй гүйлгээний систем гэж бий. Үүгээр  таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдэнэ. Ажлын цагаар буюу 09:00-17:00 цаг хүртэл гүйлгээ хийж болдог. Бас бага дүнтэй гүйлгээний систем байгаа. Энэ нь таван сая төгрөгөөс доош 24 цагаар тасралтгүй гүйлгээ явдаг. Мөн төлбөрийн картын систем гэж бий. Нэг ёсондоо өөр банкны картаар нөгөө банкны пос машинд уншуулах юм бол энэ гүйлгээг Монголбанк хариуцдаг гэсэн үг. Нийт оролцогчид сард 0.1 хувиас хэтрэхгүйгээр гүйлгээний тасралт үүсгэж болохгүй журамтай. Бид бүх оролцогч талуудын саатлыг сар бүр бүртгээд дүгнэдэг. Хэрэв асуудал байвал хариуцлага ярьдаг юм. Ер нь системийн шинэчлэлийг банкнууд шөнийн цагаар хийдэг. Үүнийгээ арилжааны банкнууд Монголбанканд  хандаж тэдээс тэдэн цагийн хооронд системээ унтрааж тэдэн минутын дотор буцааж асаана гэдгээ урьдчилан мэдэгддэг. Төв банкнаас сард дөрвөн цагаас илүүгүй хугацаанд системээ зогсоож болохгүй гэдэг шаардлага тавьдаг.

-“М” банкны сурталчилгаа их цацагдаж байна. Үүнийг  “Big Data” системээрээ хянаад, зохицуулах уу?

-Монголбанкнаас “М” банк банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан. Монголд анх удаагаа салбаргүй банк байгуулагдсан. Зөвхөн гар утсаараа харилцагчаа танина, дансаа нээнэ. Гар утсаараа дамжуулаад картаа захиална. Ер нь харилцагч өөрийн биеэр очиж үйлчлүүлдэг байдлыг хассан гэж ойлгож болно.

-Арилжааны банкнуудын карт гадаадад уншихгүй байна гэх гомдлыг иргэдээс их гаргадаг юм билээ. Жишээ нь, Монголчууд хамгийн их зорчдог БНСУ-д төлбөрийн карт уншихгүй, интернэт банк ажиллахгүй байна гэдэг. Энэ талаар ахиц дэвшил гарч чадах болов уу?

-Интернэт нь өөр газраас авч байгаа учраас  IP дугаар нь зөрж систем нь блоколдог асуудал бий. Төлбөрийн картын хувьд бид асуудлыг шийдэхээр ярилцаж байна. БНСУ-д Монголын ₮ картыг уншуулах ажлыг эхлүүлээд явж байгаа. Хоёр тал гэрээнд гарын үсэг зурсан. БНСУ-ын “BC” карт гэдэг байгууллагатай Монголын төгрөгийн ₮ картыг харилцан уншдаг болно. Өөрөөр хэлбэл, тус улсын 3.2 сая байгууллагад ₮ карт ажиллах юм. Эсрэгээрээ БНСУ-ын “BC” карт нь Монголд 130 мянга гаруй пос терминаль дээр энэ оны сүүлч гэхэд ажиллаж эхэлнэ. Ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Эхний ээлжинд ₮ картыг БНСУ-д уншдаг болно. Тэгэхээр тус улсыг зорьж буй Монголчууд заавал Олон улсын карт авч явах шаардлагагүй болно гэсэн үг.

-Монголбанк токен үйлчилгээний системийг нэвтрүүлсэн. Үүний онцлог нь юу вэ?

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд мобайл төлбөр тооцооны токен систем буюу токен үйлчилгээний систем (ТҮС)-ийг нэвтрүүлээд байна. ТҮС нь хэрэглэгчийн эзэмшиж буй төлбөрийн картын мэдээллийг токен болгон хувиргаж, тухайн токеныг бүртгэлжүүлэн хадгалж, тодорхой хугацаанд төлбөр тооцоонд ашиглах зориулалт бүхий систем бөгөөд мобайл төлбөр тооцооны найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах цахимжуулсан томоохон дэд бүтэц юм. 

Тус системийг нэвтрүүлж, төлбөрийн картын мэдээллийг токенжуулснаар хэрэглэчийн картын мэдээллийг хамгаалан, найдвартай байдлын баталгаа болж, төлбөр тооцоонд ашиглах үед картын мэдээлэл алдагдах, хуурамч, луйврын болон залилангийн гүйлгээ гарах эрсдэлийг эрс бууруулах юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч картаа биет бусаар, тухайлбал интернэт худалдан авалт хийх, мобайл буюу гар утсаар төлбөр тооцоо хийх, цахим хэтэвч ашиглан худалдан авалт хийх, төлбөр төлөх нөхцөлд санхүүгийн мэдээлэл алдагдахаас хамгаална. Монголбанк нь Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг удирдан зохион байгуулах хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд уг системийг нэвтрүүлснээр төлбөрийн системийн оролцогчид, финтек компаниуд давхардсан хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй төдийгүй техник, программ хангамжийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг хэмнэж, нэгдсэн системийн үйлчилгээг авах боломж бүрдэж байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24556/

386
Өмнөх

Автобусны тендерт таван компани материал ирүүлснээс дөрөв нь шаардлага хангаагүй дүгнэлт гарчээ

12 сар 1, 2023
Дараах

Монголбанк 6 дугаар сард 1.7 тонн үнэт металл худалдан авлаа

12 сар 5, 2023

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт