Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.07₮
  • Евро
    4058.59₮
  • Японы иен
    24.95₮
  • Швейцарийн франк
    4326.9₮
  • Шведийн крон
    372.26₮
  • Английн фунт
    4769.61₮
  • Болгарын лев
    2075.22₮
  • Унгарын форинт
    10.04₮
  • Египетийн фунт
    70.46₮
  • Энэтхэгийн рупи
    42.23₮
  • Хонконгийн доллар
    460.35₮
  • ОХУ-ын рубль
    44.21₮
  • Казахстаны тэнгэ
    6.94₮
  • БНХАУ-ын юань
    494.2₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2591.27₮
  • Австралийн доллар
    2316.13₮
  • Чехийн крон
    162.82₮
  • Тайванийн доллар
    117.92₮
  • Тайландын бат
    109.47₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    841.97₮
  • Сингапурын доллар
    2767.97₮
  • АНЭУ-ын дирхам
    972.51₮
  • Кувейтийн динар
    11650.21₮
  • Шинэ Зеландын доллар
    2144.49₮
  • Данийн крон
    543.96₮
  • Польшийн злот
    949.75₮
  • Украины гривн
    86.22₮
  • Норвегийн крон
    347.94₮
  • Непалын рупи
    26.38₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.76₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    12101583.77₮
  • Мөнгө /унцаар/
    117904.39₮
  • Зээлжих тусгай эрх
    4843.34₮
нийгэм, Онцлох,

Ж.Батаа: Хөгжлийн банк Эрчим хүчний сэргэлтэд томоохон хувь нэмэр орууллаа

нийтлэсэн Site Defaultөмнө 11 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
826f23af75df1979f00f27cba8fc5b3a

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, Дорнод аймаг дахь “Чойбалсан дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөх” төслийн нээлт энэ сарын 6-н буюу Пүрэв гарагт боллоо. Энэ нь тус банкнаас эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд санхүүжүүлсэн найм дахь амжилттай төсөлд тооцогдож байна. Төслийн талаар Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Ж.Батаатай ярилцлаа. 

-Өчигдөр буюу Пүрэв гарагт нээлтээ хийсэн “Чойбалсангийн дулааны цахил­гаан станцыг 50МВт-аар өргөтгөх” төслийг Монгол Улсын Хөгжлийн банк­наас санхүүжүүлсэн. Уг төслийг ямар шалгуураар хэрхэн санхүүжүүлсэн талаар ярилцлагаа эхлүүлье.

-Монгол Улсын Хөгжлийн банк нь эдийн засгийн хөгжлийг дэмжсэн томоохон төсөл хөтөлбөрүүдэд дунд болон урт хугацааны санхүүжилт олгодог, хөгжлийн бодлогын цорын ганц банкны хувьд шинээр хэрэгжиж буй эрчим хүчний төслүүдийг дэмжин, санхүүжүүлж ирсэн. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Эрчим хүчний салбарын чиглэлээр “Чойбалсангийн Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх ажлыг хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ хүрээнд Хөгжлийн банкнаас энэхүү төслийг дэмжиж БНХАУ-ын Хөгжлийн банкны эх үүсвэрээр 420 сая юанийн санхүүжүүлж ажилласан. Энэ бол Монгол Улсын эрчим хүчний салбарт сүүлийн жилүүдэд хийгдээгүй, чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт бөгөөд Хөгжлийн банкны амжилттай хэрэгжсэн онцлох төслүүдийн нэг юм. 

-Төслийн ач холбогдлын талаар Та илүү дэлгэрүүлж ярихгүй юу?

-Энэ төсөл хэрэгжсэнээр нийлүү­лэлтийн хомсдол үүсээд байгаа эрчим хүчний салбарт томоохон хэмнэлт бий болох юм. Тодруулбал, тус төсөл амжилттай хэрэгжиж, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн 36 сумыг эрчим хүчээр хангах ба Төвийн бүсийн эрчим хүчний системд 18МВт-ын цахилгаан хэмнэлт бий болно. Улаанбаатар хот өнгөрсөн өвлийг хүнд давсан шүү дээ. Оргил ачаалалтай улиралд эрчим хүчний хязгаарлалтыг хэсэгчлэн хийж байж хавартай золгосон. Тэгвэл Чойбалсангийн ДЦС ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд хэмнэгдэх 18-20МВт-ыг Улаанбаатар хотод дутагдаад буй цахилгааны хэрэгцээг нөхөхөд ашиглаад явах юм. Нөгөө талаар Цайрт-Овоо, Петрочайна дачин тамсаг, Цайрт Минерал зэрэг зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн 15 том компанийг найдвартай эрчим хүчээр тогтвортой хангаснаар импортоор авдаг байсан 30 МВт орчим цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. 

Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг өсгөхөд цахилгаан эрчим хүчийг 312 МВт-аар, дулааны эрчим хүчийг 464 МВт-аар нэмэгдүүлж, системийн ачааллыг энэ хэрээр буруулахад Хөгжлийн банк хувь нэмрээ орууллаа

-Энэ нь эдийн засагт ямар хэмжээний үр ашигтай болохыг тайлбарлахгүй юу?

-“Дорнод Бүсийн Эрчим Хүчний Сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч боловсруулалт 300 сая.кВтц-аар буюу 130% нэмэгдэж, борлуулалтын орлого 66.5 тэрбум төгрөг буюу 97% өсөх тооцоо бий. Түүнчлэн 130 гаруй ажлын байр шинээр бий болох юм. 
Тухайн бүс нутгийн айл өрхүүд тогтвортой, найдвартай эрчим хүчээр тасралтгүй хангагдах, дам утгаараа нийгэм, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой гэж бид үзэж байгаа. 

Нөгөө талаараа Дорнод бол уул уурхайн онцлог бүс. Олон том уурхай энд үйл ажиллагаа явуулдгийг дурдсан. Эдгээр уул уурхайн компаниуд найд­вар­тай эрчим хүчээр тасралтгүй хангагд­санаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, улмаар экспортын орлого нэмэгдэх эдийн засгийн үр ашгийг бид онцлон харж байгаа.

Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай дэвшилтэт технологийг шингээсэн, эрчим хүч, дулааны үйлдвэрлэл хосолсон уг шинэ станц ашиглалтад орсноор Цахилгаан эрчим хүчний боловсруулалт 300 сая.кВц-аар  буюу 130 хувиар, Дулааны эрчим хүч боловсруулалт 100 Гкал/цагаар нэмэгдэж, 130 гаруй ажлын байр шинээр бий болох юм.

-Чойбалсан ДЦС-аас гадна өнгөр­сөн сард нээлтээ хийсэн Амгалангийн дулааны станцын өргөтгөлийг мөн Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн. Эрчим хүчний өөр ямар төслүүдийг санхүүжүүлж байна вэ?

-Монгол Улсын Хөгжлийн банкнаас Амгалан дулааны станцыг 116 МВт-аар өргөтгөх төслийн 80 орчим хувийг санхүүжүүлсэн. Тус төсөл амжилттай хэрэгжиж, өнгөрсөн сард ашиглалтад орлоо. Үүнээс гадна нийтдээ эрчим хүчний салбарын найман төсөлд бид санхүүжилт олгосон байна. 

Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг цахил­гаан эрчим хүчийг 312 МВт-аар, дулааны эрчим хүчийг 464 МВт-аар нэмэгдүүлэн, эрчим хүчний системийн ачааллыг энэ хэрээр буруулахад хувь нэмэр оруулсан гэсэн үг. Энэ бол эдийн засгийн өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх гол зарчмаа Хөгжлийн банк хэрэгжүүлэн ажиллаж буйн томоохон жишээ юм. 

-Цаашид Хөгжлийн банк ямар чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг сан­хүү­­жүүлэх бодлого баримталж байгаа вэ?

-Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг бид боловсруулаад Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон. Хууль эрх зүйн шинэчлэл хийснээр бид цаашид импортыг орлосон экспортын томоохон төслүүдийг санхүүжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллах нөхцөл бүрдэнэ.

Түүнч­лэн Монгол Улсын Хөгжлийн банк Тогтвортой санхүүжилтийн бодлогоо гаргаад, олон улсын байгууллагуудтай хамтран ногоон санхүүжилтийн хүрээгээ боловсруулаад явж байна. Ингэснээр цаашид байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэхээс гадна экспортыг дэмжсэн эксим банкны чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллана.

Эх сурвалж: “Өдрийн сонин” 2024.06.07 №108 (7474)

182
Өмнөх

ЧОЙБАЛСАНГИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫГ 50МВТ-ААР ӨРГӨТГӨЛӨӨ

өмнө 11 сар
Дараах

“МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

өмнө 11 сар

Төстэй нийтлэлүүд

large-67fe6cb5dceb081e87ba52ed copy
Онцлох, Хот,

Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
e7477dadf05a8054ad059828830bbfd93a97fb78
Онцлох, Эдийн засаг,

Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт