Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3527.49₮
  • Евро
    3785.17₮
  • Японы иен
    26.72₮
  • Швейцар франк
    3794.43₮
  • Шведийн крон
    340.41₮
  • Английн фунт
    4321.18₮
  • Болгарын лев
    1935.47₮
  • Унгарын форинт
    9.65₮
  • Египетийн фунт
    113.97₮
  • Энэтхэгийн рупи
    42.68₮
  • Хонгконг доллар
    449.73₮
  • ОХУ-ын рубль
    45.86₮
  • Казахстан тэнгэ
    7.6₮
  • БНХАУ-ын юань
    513.23₮
  • БНСУ-ын вон
    2.7₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2578.76₮
  • Австралийн доллар
    2359.54₮
  • Чех крон
    158.01₮
  • Тайван доллар
    115.65₮
  • Тайланд бат
    102.92₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    788.09₮
  • Сингапур доллар
    2636.88₮
  • АНЭУ-ын дирхам
    960.49₮
  • Кувейт динар
    11503.69₮
  • Шинэ Зеланд доллар
    2189.69₮
  • Данийн крон
    508.43₮
  • Польшийн злот
    805.11₮
  • Украйны гривн
    95.51₮
  • Норвегийн крон
    331.3₮
  • Непалын рупи
    26.68₮
  • Өмнөд Африкийн ранд
    190.43₮
  • Туркийн лира
    185.41₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6938361.18₮
  • Мөнгө /унцаар/
    79014.19₮
  • Зээлжих тусгай эрх
    4726.05₮
зөвлөгөө,

Зовлонгоо бусдад бүү тооч

нийтлэсэн Site Default8 сар 15, 2018
5
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
527-1514855330527-1514852213prayer-warrior

Хүн болгон ѳѳр ѳѳрийн гэсэн зовлонтой.  Зовлон хэмээгч нь хүмүүсийг сайн муу, сайхан муухай, баян ядуу  гэж огтоос ялгадаггүй. Зарим хүмүүсийн зовлон гэж бодож буй үйл нь хэн нэгэнд жаргал мэт санагдах, хэн нэгний жаргал гэж бодож буй үйл нь бусдад зовлон мэт мэдрэгдэх тохиол буй. Ядуу зутруу амьдарч байгаа нэгнийг “зовж байна даа” гэж ѳрѳвдѳн харах атал тэр хүний дотоод сэтгэлийн амар амгаланг үл мэдрэх. Учиргүй баян нэгнийг “жаргаж байна даа” хэмээн битүүхэн атаархаж харах атал түүний дотоод сэтгэлийн айдас түгшүүрийг бид үл мэдрэх. Ингээд харах ахул бид алив зүйлийг хэрхэн үнэлж, хэрхэн ойлгож байгаагаас  шалтгаалж зовлон хэмээгч оршиж буй мэт. Бүх л зүйл юмс хоёр талтай байдаг лугаа, бидний амьдралд жаргал зовлон ээлжлэн оршиж байдаг аж. Нѳгѳѳ талаас нь бодох ахул хүний дотоод сэтгэл дэх зовлон нь жаргалаа тодотгож, жаргал нь бас зовлонгоо оршоож явах аж.

Хүмүүс ѳѳрийн зовлонгоо дотно хүндээ л учирлаж, сэтгэлээ хуваалцдаг.  Ингэж ярьснаараа сэтгэлийн доторхи буглаасаа гадагшлуулан тайвширдаг нэгэн байхад, сэтгэлийн гүн рүүгаа шингээж ѳѳрѳѳ ѳѳртэйгээ хүүрнэн аргадаж тайвширдаг нэгэн байна.  Ѳѳрийн зовлонгоо хэнд ч хамаагүй зарлаж, бусдад түгээж явдаг хүмүүс байдаг. Бусдын зовлонгийн тухай огт эргэцүүлэхгүйгээр зѳвхѳн ѳѳрийн зовлонгоо л тоочиж, бусдаар ѳрѳвдүүлэх гэж боддогийнх байх л даа. Цахим орон зай хѳгжсѳн ѳнѳѳ цагт ѳѳрийн зовлон гэж бодсон бүхнээ олон нийтэд дэлгэн, бусдад түгээж хуваалцахыг хүсэгчид олширч байна даа. Заримдаа энэ нь цахим орон зайн хэрүүлийн шалтгаан болох нь бий. “Чи наад асуудлаа ѳѳрѳѳ шийд л дээ” хэмээн уцаарласан нэгнийг “бусдын зовлонг ойлгодоггүй, хүн чанаргүй” хэмээн ѳмнѳѳс нь харааж зүхэгсэд гарч ирнэ. Хийх ажилгүй, их л завтай хүмүүс мэт. Ийм байдал хэт даамжраад ирэхээрээ л бусдад зовлон болон хувирна, халдварт ѳвчин мэт.

Уг нь байна шүү дээ, чиний тоочиж буй зовлон хүн бүрт л байгаа. Хүн хүнд оногдсон үйл болохоор ѳѳрѳѳ л эдлэх учиртай. Бас ѳѳрийн зовлонгоо ѳѳрѳѳ л шийднэ, ѳмнѳѳс тань хэн ч шийдэхгүй. Энэ ертѳнцѳд эдгэшгүй ѳвчин, эргэж ирэхгүй үхэл хоёр л хамгийн хэцүү зовлон. Энэ үед хүмүүс бие биедээ чин сэтгэлээсээ тусалж дэмжин, сэтгэлийг нь түшдэг. Бусад нь тийм ч хэцүү биш ээ. Зовлон заримдаа хэн нэгнийг шалгах гэж ирдэг байж болох. Зовлон бас хэн нэгнийг хатуужуулах гэж ирдэг байж болох. Зовлон хааяадаа хэн нэгнийг зоригжуулах гэж ирдэг байж болох. Зовлонг ѳѳрийн боломжоо шавхан байж давж гарсан тохиол бүр нь чамайг ухааруулж, чамайг хүчирхэг болгодог. Тэгэхээр заавал бусдад түгээж, аврал эрэх хэрэггүй дээ. Тэр хэрээрээ чи бусдад болон ѳѳртѳѳ улам л арчаагүй байдлаар үнэлэгдэнэ. Хүн болгонд ѳѳрийн гэсэн зовлон байдгийг мартаж болохгүй, тэд  чам шиг ил гаргаж зарлахгүй байгаа болохоос. Ирж буй шинэ он болгон хүн бүрт жаргал зовлон аль алийг нь авч ирдэг. Жаргалаа зовлон болгох, зовлонгоо жаргал болгох нь таны л ухаан юм шүү дээ. Бас таны сонголт. Амьдрал дэндүү сайхан шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

637
Өмнөх

Наньжин 1937 он “Хүчирхийлэлд өртсөн хот“

8 сар 15, 2018
Дараах

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

8 сар 16, 2018

Төстэй нийтлэлүүд

800px_COLOURBOX12035320
зөвлөгөө,

Секс хийхгүйгээр ‘дур тавих’ сонирхолтой аргууд

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019
3e9b19c27d9e1bf9a8ed86dee4b0b5c1
зөвлөгөө,

Долдугаар сарын зурхай

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 1 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 1 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 6 өдөр
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 6 өдөр
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 6 өдөр
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 1 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 1 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт