Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3559.76₮
  • Евро
    4102.62₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4399.65₮
  • Шведийн крон
    372.18₮
  • Английн фунт
    4670.05₮
  • Болгарын лев
    2097.86₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    74.41₮
  • Энэтхэгийн рупи
    39.89₮
  • Хонконгийн доллар
    457.7₮
  • ОХУ-ын рубль
    45.2₮
  • Казахстаны тэнгэ
    6.86₮
  • БНХАУ-ын юань
    501.83₮
  • БНСУ-ын вон
    2.42₮
  • БНАСАУ-ын вон
    27.38₮
  • Канадын доллар
    2521.17₮
  • Австралийн доллар
    2298₮
  • Чехийн крон
    169.93₮
  • Тайванийн доллар
    113.2₮
  • Тайландын бат
    110.21₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.47₮
  • Сингапурын доллар
    2731.24₮
  • АНЭУ-ын дирхам
    969.22₮
  • Кувейтийн динар
    11586.25₮
  • Шинэ Зеландын доллар
    1993.11₮
  • Данийн крон
    549.32₮
  • Польшийн злот
    970.09₮
  • Украины гривн
    83.83₮
  • Норвегийн крон
    347.37₮
  • Непалын рупи
    24.93₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.16₮
  • Туркийн лира
    83.86₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14730319.1₮
  • Мөнгө /унцаар/
    182878.93₮
  • Зээлжих тусгай эрх
    4827.26₮
Онцлох, Хот,

БНСУ-ын Гёнги мужийн ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

нийтлэсэн Site Default7 сар 1, 2024
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-66826aa5960d0e2f5f768a69

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ажлын айлчлал хийхээр ирсэн БНСУ-ын Гёнги мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ыг төлөөлөгч С.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзлаа.

Гёнги муж нь 13 сая гаруй хүн амтай, 10,1 км/ квадрат газар нутагтай, Солонгосын хойгийн төв, нийслэл Сөүл хотыг хүрээлэн оршдог. БНСУ-д амьдардаг нийт гадаад иргэдийн 30 орчим хувь нь тус аймагт оршин суудаг бол тэдний дунд 52 мянга орчим  нь Монгол Улсын иргэн байдаг аж.  Техник, технологийн салбарт дэлхийд нэрээ гаргасан Солонгосын тэргүүлэх компаниуд тус мужид үйл ажиллагаагаа явуулдгаараа онцлогтой.

Улаанбаатар, Гёнги муж нь 2015 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд өдгөө боловсрол, соёл урлаг, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж байна.  Уулзалтын эхэнд Гёнги мужийн ИТХ-ын төлөөлөгч, Хурал дахь Монгол найрамдлын бүлгийн дарга Юн Тэ Гил “…Манай Гёнги муж бол БНСУ-ын эдийн засаг, улс төр, соёлын гол төв болдог. Дэлхийн 7 орны 11 хоттой харилцаа тогтоож, хамтран ажиллаж байна. Монгол орон нь солонгосчуудын аялах дуртай улсын нэг. 2015 оноос хойш Гёнги муж, Улаанбаатар хоттой олон салбарт харилцаж байгаа бөгөөд бидний айлчлалын үр дүнд энэ харилцаа улам бэхжиж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна…” гэв. Тус мужийн ИТХ-ын төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд энэ сарын 4-нөөс Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт иргэдэд зориулсан эрүүл мэндийн хөтөлбөрийг эхлүүлж байгааг энэ үеэр мөн дурдав.

Харин НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэбаяр тус мужийн төлөөлөгчдийн Монголд хийж буй ажлын айлчлалд нь амжилт хүсээд Монголын парламентын сонгуулийн талаарх мэдээллийг өгөв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд зохион байгуулж, 126 гишүүнтэй анхны парламент амжилттай бүрдсэн. Тэр дундаа Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан 8 хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсоныг тэрбээр онцолсон юм.

Мөн Засгийн газраас Монголд зочлох жилийг зарлаж, аялал жуулчлалын салбартаа ихээхэн анхаарал тавьж байгааг дурдлаа. Улмаар БНСУ-д олны танил, нийгмийн нөлөөлөгчдийг Монголд урьж, улс орноо таниулах, сурталчлах чиглэлээр амжилттай ажиллаж байгаа. Үүний үр дүнд Монголд ирж буй нийт жуулчдын 30 гаруй хувь солонгос иргэд байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

БНСУ-ын Гёнги мужийн ИТХ нь 156 гишүүнээс бүрддэг. Үүний 141 нь иргэдээс сонгогддог бол, 15 нь пропорциональ системээр төлөөлөгчөөр орж ажилладаг, бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байдаг аж.  Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн, Ч.Мэндбаяр, Н.Баярчимэг болон Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар байлцлаа. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

811
Өмнөх

НИСДЭГ ТЭРГЭЭР ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

6 сар 26, 2024
Дараах

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

7 сар 1, 2024

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт