Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3559.76₮
  • Евро
    4102.62₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4399.65₮
  • Шведийн крон
    372.18₮
  • Английн фунт
    4670.05₮
  • Болгарын лев
    2097.86₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    74.41₮
  • Энэтхэгийн рупи
    39.89₮
  • Хонконгийн доллар
    457.7₮
  • ОХУ-ын рубль
    45.2₮
  • Казахстаны тэнгэ
    6.86₮
  • БНХАУ-ын юань
    501.83₮
  • БНСУ-ын вон
    2.42₮
  • БНАСАУ-ын вон
    27.38₮
  • Канадын доллар
    2521.17₮
  • Австралийн доллар
    2298₮
  • Чехийн крон
    169.93₮
  • Тайванийн доллар
    113.2₮
  • Тайландын бат
    110.21₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.47₮
  • Сингапурын доллар
    2731.24₮
  • АНЭУ-ын дирхам
    969.22₮
  • Кувейтийн динар
    11586.25₮
  • Шинэ Зеландын доллар
    1993.11₮
  • Данийн крон
    549.32₮
  • Польшийн злот
    970.09₮
  • Украины гривн
    83.83₮
  • Норвегийн крон
    347.37₮
  • Непалын рупи
    24.93₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.16₮
  • Туркийн лира
    83.86₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14730319.1₮
  • Мөнгө /унцаар/
    182878.93₮
  • Зээлжих тусгай эрх
    4827.26₮
Онцлох, Хот,

Ж.БАТБАЯСГАЛАН: Төрийн өмч хамгийн бага үнэлгээтэй байх ёсгүй

нийтлэсэн Site Default9 сар 13, 2024
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-66e3efb3960d0e2f5f768ab8

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, нийслэлийн өмчийн Хангарди ордныг газар эзэмших эрхийн хамт Улсын дээд шүүхэд шилжүүлэх шийдвэрийг холбогдох байгууллага гаргасан. Тус барилга болон тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг нийт 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлсэн байна. 

Хангарди ордон болон газрын хөндлөнгийн үнэлгээг өмнө нь хоёр удаа хийлгэж байсан. Тухайлбал, НИТХ-ын шийдвэрийн 2018 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч үнэлүүлэхэд барилга болон газрыг нийтэд нь 43 тэрбум 423.3 сая төгрөгөөр үнэлж байсан. Харин 2022 онд хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг 2 тэрбум 105.6 тэрбум төгрөгөөр үнэлж байжээ. Ийнхүү хоёр ч удаагийн хөндлөнгийн үнэлгээний дүнгээс хамаагүй бага буюу 13.7 тэрбум төгрөгөөр Хангарди ордныг үнэлж, төрийн өмчид шилжүүлж байгаа асуудлыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тодруулж асуун, байр сууриа илэрхийллээ. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Яагаад шинэчилсэн үнэлгээг балансад тооцохгүй байна вэ. Барилга анх ашиглалтад орсон 2008 оны үнэлгээгээр тооцож явсаар байх юм уу. Хотын захиргааг нүүлгэх шийдвэр гарснаас хойш Хангарди ордныг дуудлага худалдаагаар худалдах тухай асуудлыг жил бүрийн нийслэлийн төсвийн үеэр хэлэлцдэг байсан. Тухай бүрд ч гэсэн арай өөр дүн тавьдаг. Хөндлөнгийн байгууллагууд үнэлэхдээ бараг 80 орчим тэрбумаар үнэлгээг тогтоож байхад бид төрийн өмч хамгийн багаар үнэлэгдэнэ гэсэн хандлагатай байж болохгүй. Ямар зорилготой ийм шийдвэр гаргаад байгааг ойлгохгүй байна. Энэ асуудлыг би Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаан дээр хөндөж тавина…” гэлээ. Нийслэлийн Засаг даргын 1 дүгээр орлогч Н.Мандуул мөн нийслэлийн хөрөнгийн үнэлгээг дахин авч үзэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд Нийслэлийн ИТХ-ын даргатай санал нэг байгаагаа илэрхийлэв. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн, эцсийн шийдвэрийг гаргана. 

Баянгол дүүрэгт 16 байршлын 2.71 га газрыг нийтийн эдэлбэр болгож авна 

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэв. 

Нийслэлийн 8 дүүргийн нутаг дэвсгэр дэх гараашуудыг чөлөөлсөн. Уг чөлөөлөлт хийгдсэн газар болон бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газруудыг судалж, Нийслэлийн 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтийн эдэлбэр газарт авахаар тусгасан. 

Тэгвэл энэхүү өөрчлөлтөөр Баянгол дүүргийн 16 байршлын 2.71 га газар, Баянзүрх дүүрэгт 1 байршилд 0.42 га, Сонгинохайрхан дүүрэгт 4 байршлын 2.06 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж авахаар боловсруулжээ. 

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “…Нийтийн эдэлбэрт бүртгэж баталгаажуулсан газруудыг буцаан олгосон явдал мэр сэр гарсан. Энд зөвхөн нийтийн эзэмшлийн авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргээр тохижуулах ажлыг баталгаажуулах хэрэгтэй. Хаана чөлөөлөгдсөн газар байна, тэнд оршин сууж буй иргэдийн хяналтыг сайн сонсох хэрэгтэй. Чөлөөлөгдсөн байршлуудыг харахаар дандаа хотхон хорооллын оршин суугчид болон СӨХ-д хяналтаа тавих боломжтой газрууд байдаг. Тухайлбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороон дахь 71 дүгээр байрны урд талын газрыг нийтийн эдэлбэр газарт авахаар болж байгаа. Энэ газрыг зориулалтын дагуу буюу цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбайгаас өөрөөр ашиглуулахгүй байх маш сайн хяналтыг иргэд өөрсдөө хийж чадна. Бүрд 39 байрны СӨХ-ны урд талын газар ч мөн адил. Тиймээс газрын алба иргэдээс энэ чиглэлийн дэмжлэгийг авч, хамтын ажиллагааг зохион байгуулж ажиллаарай гэв.

Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр Нийслэлийн газрын алба дотоод бүртгэл, хяналтын системдээ нийтийн эдэлбэрт бүртгэж авсан газрыг зориулалтын бусаар ашиглах боломжгүй байдлаар оруулахыг зөвлөв. Энэхүү асуудлыг мөн НИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар хэлэлцэн батална. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

594
Өмнөх

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монгол талын шинэчилсэн бүрэлдэхүүний хурал боллоо

9 сар 12, 2024
Дараах

Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн форумд ОХУ-аас 40 гаруй ААН-ийн 100-гаад төлөөлөл оролцож байна

9 сар 16, 2024

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт