Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3553.58₮
  • Евро
    4114.87₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4410₮
  • Шведийн крон
    373.89₮
  • Английн фунт
    4695.52₮
  • Болгарын лев
    2103.64₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    74.62₮
  • Энэтхэгийн рупи
    39.72₮
  • Хонконгийн доллар
    456.54₮
  • ОХУ-ын рубль
    45.44₮
  • Казахстаны тэнгэ
    6.93₮
  • БНХАУ-ын юань
    502.06₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.34₮
  • Канадын доллар
    2530.77₮
  • Австралийн доллар
    2318₮
  • Чехийн крон
    170.36₮
  • Тайванийн доллар
    113.24₮
  • Тайландын бат
    110.46₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.33₮
  • Сингапурын доллар
    2738.26₮
  • АНЭУ-ын дирхам
    967.53₮
  • Кувейтийн динар
    11572.92₮
  • Шинэ Зеландын доллар
    2029.45₮
  • Данийн крон
    550.94₮
  • Польшийн злот
    972.57₮
  • Украины гривн
    84.1₮
  • Норвегийн крон
    348.59₮
  • Непалын рупи
    24.82₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.78₮
  • Туркийн лира
    83.61₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14835254.8₮
  • Мөнгө /унцаар/
    191306.98₮
  • Зээлжих тусгай эрх
    4827.77₮
Дэлхийн үйл явдал, Онцлох, улс төр,

Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
a5284c30-de11-4c2b-8d55-593e0e2db069

Доналд Трамп Вашингтоны цагаар үд дүнд тангаргаа өргөж, АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр албан ёсоор томилогдлоо.

АНУ-ын Конгрессын төв танхимд болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Доналд Трампын гэр бүл, ойр дотныхноос гадна АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нар гэргий нарын хамт оролцсон байна. Уламжлал ёсоор Америкийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд гадаадын төрийн тэргүүнүүдийг урьдаггүй ч энэ удаагийн тангараг өргөх ёслолд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Эквадорын Ерөнхийлөгч Даниэл Нобоа, БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Хан Жэн, Японы Гадаад харилцааны сайд Такэши Иваяа, Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон уригдан оролцсоноос гадна 600 орчим зочид төлөөлөгчид дотор дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудын удирдлагууд байсан нь олны анхаарлыг ихээр татсан байна. Тэдний дотор Дэлхийн хамгийн чинээлэг хүн, Tesla болон SpaceX компанийн ерөнхий захирал Илон Маск, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос сүйт бүсгүй Лорен Санчезийн хамт, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, Google компанийн захирал Сундар Пичаи, TikTok компанийн гүйцэтгэх захирал Шоу Зы Чю, Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук нар багтжээ.

Уламжлал ёсоор дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс эхэлж тангараг өргөсөн ба тэрээр ерөнхийлөгчийг нас барсан, албан тушаалаасаа огцорсон болон албан тушаалаасаа татгалзсан тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм. Үүний дараа АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертсын удирдлага доор Доналд Трамп ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн байна. Тэрээр тангараг өргөхдөө гэргий Меланиягийн гартаа барьсан хоёр библи дээр нэг гараа тавьсан байна. Хоёр библийн тухайд нэг нь ээжийнх нь түүнд өгсөн библи бол нөгөө нь Абрахам Линкольны тангараг өргөх ёслолдоо ашиглаж байсан библи аж.

Үүний дараа АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр албан ёсоор томилогдсон Д.Трамп 30 минут орчим үг хэлсэн бөгөөд энэ нь 2017 онд ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгнээс нь хоёр дахин урт байв. 2017 онд тэрээр 1433 үг хэлсэн бол энэ удаа 2885 үг хэлжээ.

Хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Д. Трамп түүхэн тогтоолуудад гарын үсгээ зурахаа мэдэгдсэн байна. Эдгээрийн дотор АНУ-Мексикийн хил дээр онц байдал тогтоож, цагаачлалыг үйл явцыг таслан зогсоож, гэмт хэрэг үйлдсэн цагаачдыг албадан гаргана, хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг зөвшөөрдөг болно хэмээн онцолжээ.

Тэрчлэн гадаадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах “Гадаад орлогын алба”-г бий болгож, Америкийн ажилчдын өрсөлдөөнийг тэгшитгэнэ, Ногоон шинэ хэлэлцээр болон цахилгаан тээврийн хэрэгслийн мандатыг цуцалж, Америкийн эрчим хүчний эсрэг дайныг зогсооно, эрчим хүчний салбарын бүрэн боломжийг нээхийн тулд үндэсний хэмжээнд эрчим хүчний онцгой байдал зарлана, Панамын сувгийг хяналтандаа авна гэжээ.

Эх сурвалж: BBC

1,030
Өмнөх

БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

өмнө 10 сар
Дараах

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

өмнө 10 сар

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 4 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 4 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт