Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох, Хот,

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ НИТХ-ЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЛАА

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-686e5f2fdceb081e87ba554e

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны А/157 дугаар захирамжаар НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг НИТХ-ын ээлжит IV хуралдаанаар санал, дүгнэлтээ танилцууллаа.Улаанбаатар хотод бизнесийн болон бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрхлэхэд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийн талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч Т.Отгонболд, Ч.Батзориг, Г.Батбаяр, Б.Дөлгөөн, О.Зундуйдорж, Н.Мандуул, Б.Мөнхбаатар, Л.Хосбаяр, Э.Хулан болон Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ нар ажиллав.

Ажлын хэсэг Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнүүдийн явцыг сааруулахгүй байх түүнийг дагаад хариуцлагатай, үр дүнтэй ажлаа гүйцэтгэж буй хувийн байгууллагуудыг дэмжих зорилгын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй, мөн төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй хувийн хэвшлийн 50 орчим байгууллагуудын төлөөлөлтэй тус тус уулзалт зохион байгуулсан байна.  Уулзалтаар тэдэнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээлийн талаарх саналуудыг нэгтгэн  боловсруулсныг Ажлын хэсгийн ахлагч Ж.Сандагсүрэн НИТХ-ын хуралд танилцууллаа.

АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ ДҮГНЭЛТ: 

-Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан хэдий ч газар чөлөөлөлт хийгдээгүй байршлуудын газар чөлөөлөлтийг яаралтай шийдвэрлэх;

-Газар зохион байгуулалтын бүх түвшний төлөвлөлтөд мэдээлэл, харилцаа холбооны төлөвлөлтийг цогцоор нь тусгаж баталдаг болгох;

-Бүтээн байгуулалтын талбай дээр газар чөлөөлөлтийн асуудал 100 хувь хийгдсэн гэх боловч бодит байдал дээр бүтээн байгуулалтаас үүдэлтэй дам нөлөөлөлд өртөж буй айл өрх, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг орхигдуулахгүй байх цаашлаад газар чөлөөлөлт хийхдээ үүнийг урьдчилан тооцдог болох;

-Ажлын зураг дээр инженерийн шугам сүлжээ ашиглагч бүх байгууллагын холбогдох албан тушаалтнууд зөвшилцөөд гарын үсэг зурдаг хэдий ч ажлын талбайд ажил эхлэх үед тодорхойгүй хүндрэл үүсэж ажлын зургийг дахин хийлгэхээс өөр аргагүй байдалд хүрдэг бөгөөд инженерийн шугам сүлжээ хариуцагч байгууллагууд хоорондын уялдаа, холбоог сайжруулж ажлын зураг батлахдаа хариуцлагатай хандах;

-Инженерийн шугам сүлжээ хариуцагч байгууллагууд ажил эхэлснээс хойш ажлын даалгавар, техникийн нөхцөлийг өөрчилж гүйцэтгэгч байгууллагуудад цаг хугацааны болон санхүүгийн эрсдэлд орууллахгүй байх;

-Цахилгаан эрчим хүчээр хангах эрх бүхий байгууллагууд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй бүтээн байгуулалтын ажилд аль болох боломжийг эрэлхийлэн, дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах;

-Бүтээн байгуулалтын улиралд тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл олгодог эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл олгодог өдрүүдийн тоог нэмэх өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл олгох хурлын давтамжийг нэмэгдүүлэх;

-Нийгмийн хариуцлагын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй хувийн аж ахуйн нэгжүүд болон төрийн холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулиар хувийн хэвшилд олгогдсон боломжуудыг зөв тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулж эргэх холбоог сайжруулах;

-Захиалагч нь тендерийн баримт бичиг боловсруулах, зарлах, үнэлэх, гэрээ хийх гээд төрийн худалдан авах ажиллагааны бүх үе шатыг дангаараа хийж байгаа нь ашиг сонирхлын зөрчил бий болгож байх тул цаашид энэ тал дээр хөндлөгийн хараат бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчинг бий болгоход анхаарах;

-Төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны шийдвэр ашиг сонирхлын зөрчилтэйг эрх бүхий байгууллага тогтоосон бол буруутай үнэлгээний хорооны гишүүдэд ногдуулж буй шийтгэл, хариуцлагыг нээлттэй мэдээлдэг болох;

-Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дансыг бүхэлд нь хаадаг байдлыг эргэн харж хэсэгчилсэн байдлаар хаах, аль эсхүл өөр бусад уян хатан зохицуулалт хийж болхуйц эрх зүйн орчныг бүрдүүлэх;

-Хувь хүн, хувийн аж ахуйн нэгжүүд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу өөрийн эзэмшилийн газарт бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх бүх нөхцөл боломжоор хангах асуудлыг холбогдох төрийн байгууллагууд шуурхай шийдвэрлэдэг байх;

Дээр дурдсан асуудлуудын хүрээнд төрийн байгууллага хоорондын уялдаа, ажлын хариуцлага,  зөв төлөвлөлт болон эрх бүхий албан тушаалтнуудын хүнд сурталыг сайжруулснаар хувийн аж ахуйн нэгж байгууллагуудад ажлын чанар, цаг хугацаа, зардлаа бүрэн хянах боломжийг бүрдүүлж цаашлаад хотын эдийн засгийг эргэлтийг сайжруулах, төсвийн орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Ажлын хэсгийн зүгээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдэнд тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдэх, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлүүлэх түүнчлэн хотын захиргаа болон Улаанбаатар хотын худалдааны танхимтай байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангаж цаашдын харилцааг хөгжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж 2025 оны 12 сард багтаан НИТХ-д эргэн танилцуулах үүргийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй хэмээн үзэж байна.

4
Өмнөх

НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОН БАТАЛЛАА

өмнө 4 сар
Дараах

НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИХ НИЙСЛЭЛИЙН БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙХ БОЛНО

өмнө 4 сар

Төстэй нийтлэлүүд

large-68a41cabdceb081e87ba559a
Онцлох, Хот,

ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЭРИЙН ЗОГСООЛ ХИЙЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 3 сар
large-68a2cae8dceb081e87ba5595
Онцлох, Хот,

МОНГОЛ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

нийтлэсэн Site Defaultөмнө 3 сар

Шинэ мэдээлэл

  • ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЭРИЙН ЗОГСООЛ ХИЙЖ БАЙНА

    ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЭРИЙН ЗОГСООЛ ХИЙЖ БАЙНА

    өмнө 3 сар
  • МОНГОЛ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

    МОНГОЛ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

    өмнө 3 сар
  • СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР “НИСЭЖ” БАЙНА

    СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР “НИСЭЖ” БАЙНА

    өмнө 3 сар
  • А.БАЯР: ДРИФТ ХИЙХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН ХҮСЛИЙГ ХААЖ БООЖ БОЛОХГҮЙ

    А.БАЯР: ДРИФТ ХИЙХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН ХҮСЛИЙГ ХААЖ БООЖ БОЛОХГҮЙ

    өмнө 3 сар
  • А АНГИЛЛЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОСОЛ ӨССӨӨР БАЙНА

    А АНГИЛЛЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОСОЛ ӨССӨӨР БАЙНА

    өмнө 3 сар
  • АЙЛ ӨРХИЙГ 2028 ОНЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ҮЕ ШАТТАЙ ХИЙН ГАЗЫН ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛНЭ

    АЙЛ ӨРХИЙГ 2028 ОНЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ҮЕ ШАТТАЙ ХИЙН ГАЗЫН ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛНЭ

    өмнө 4 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН УРИЛГААР СӨҮЛ ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ХО ЖУН ЧОЙ УЛААНБААТАР ХОТОД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН УРИЛГААР СӨҮЛ ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ХО ЖУН ЧОЙ УЛААНБААТАР ХОТОД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

    өмнө 4 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИХ НИЙСЛЭЛИЙН БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙХ БОЛНО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИХ НИЙСЛЭЛИЙН БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙХ БОЛНО

    өмнө 4 сар
  • НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ НИТХ-ЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЛАА

    НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ НИТХ-ЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЛАА

    өмнө 4 сар
  • НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОН БАТАЛЛАА

    НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОН БАТАЛЛАА

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт