НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны гишүүн Л.Хосбаяр, З.Төмөртөмөө, Э.Хулан, Д.Жавхлан, С.Даваасүрэн нар оролцлоо. Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа зэрэг албаныхан хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан танилцуулга мэдээлэл хийж, тайлбар өглөө. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай
- Эрх олгох тухай
- Удирдах зөвлөл болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилох тухай
- Нийслэлийн цагдаагийн удирдах газар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
- Төрийн дээд шагналд тодорхойлж уламжлах тухай
- Хурлын Ажлын албаны орон тоог батлах тухай




Эх сурвалж: НИТХ-ХМОНХА



