Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох, Хот,

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VII ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-68d29569f9b047338a080da5

НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны II хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлын II хэлэлцүүлгийн хуралдаан болж олонхын саналаар дэмжиж баталлаа.

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хуралдааны дэгийн дагуу Засаглал эрх зүйн хороо болон Ногоон хөгжлийн хорооноос гаргасан хамтарсан санал, дүгнэлтийг НИТХ-ын төлөөлөгч Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа танилцуулав. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан агаарын бохирдол, авто замын түгжрэл хэдэн хувиар буурах, эрчим хүч, хийн халаагуур хэрэглэх ажлын явцын хэрэгжилтийг тодорхой мэдээлэх, зуслангийн бүсийн төлөвлөлт, хог хаягдлын төлөвлөлийг оновчтой хийх болон угаарын эрсдЭлээс урьдчилан сэргийлэх, нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлт, үр дүнд анхаарах, ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэгийн орчмын стандарт төлөвлөлт хангаж ажиллах талаар санал хэлжээ. Мөн алслагдсан дүүргүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оновчтой төлөвлөлт хийх зэрэг саналыг гаргасан байна.  

“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр агуулгын хувьд 5 бодлого, 25 зорилго, 208 зорилт болон нийслэлд хэрэгжүүлэх 12 томоохон төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, Метро, BRT буюу Тусгай замын автобус, Трамвай зэрэг томоохон 12 төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр тусгасан бол нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хөдөлгөөний эрчмийн ачаалал ихтэй газруудад шинээр нүхэн гарц бүхий олон түвшний давхар уулзвар барих төслийг хэрэгжүүлэх, Баянзүрхийн товчоо, Туул голын гүүрнээс баруун аймаг салдаг аюулгүйн тойрог хүртэлх авто зам, гүүрэн байгууламж барих “Туулын хурдны авто замын” төслийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн Хүннү хотын инженерийн дэд бүтцийг барих “Хүннү хотын дэд бүтэц” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиг үүрэг бүхий эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг барих “Эмээлт эко аж үйлдвэрийн парк-дэд бүтэц” төслийн бүтээн байгуулалтыг дуусгахаар тусгасан байна.

Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай

Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан дэгийн дагуу Хүний хөгжлийн хорооны хурлаар гарсан санал, дүгнэлтийг НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул танилцууллаа. Тус хорооны гишүүдийн зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газар урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй явуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ханиад томуунаас сэргийлсэн үр дүнтэй ажил хийх, эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгодог газруудад хяналт шалгалт хийх, дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн удирдлага томилдог байх, хавдрын эмнэлгийн үйлчилгээг чанаржуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санал гаргажээ.

Мөн төсөвт суусан спорт төвийн ажлыг дуусгах, нийслэлийн цэцэрлэг, сургуулийн агааржуулалтын ажил, аяга таваг ариутгагчаар хангах  ажлыг энэ онд багтаан дуусгах, дахин төлөвлөлт хийхдээ сургууль цэцэрлэгийн барилгатай төлөвлөх, хот, дүүргийн удирдлагууд хүүхэд хөгжил, хамгааллын асуудалд анхаарч ажиллах саналыг гаргажээ.

Харин НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр “Усан спорт”-ын төсөл, “UB arena”, Хүүхэд хөгжлийн зуслан, “Агро сити”, Хүннү хотын бүтээн байгуулалттай холбоотой ажлууд, Налайх болон Багануур хотын үйлдвэр технологийн парк хөгжүүлэх төсөл арга хэмжээ зэрэг томоохон төсөл ажлуудыг тусгах, түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд тархмал эрчим хүч, хийн түлшний хэрэглээтэй холбоотой зарим агуулгыг тодорхой болгож оруулах зэрэг бүлгээс гаргасан саналуудыг танилцуулав. Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл нь Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлогод суурилсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үед хуралдааны дэгийн дагуу НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн хорооноос гаргасан санал, дүгнэлтийг танилцууллаа. Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг тайлагнах, ирэх оны төсөвт Далан давхрын оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх, Хан-Уул 8-р хороонд баригдаж буй спорт төвийн ажлыг дуусгах, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх ажлын хүрээнд хүн амын нягтаршил ихтэй, газар чөлөөлөх боломжгүй газарт иргэн, аж ахуй нэгжийн байгуулсан цэцэрлэгийн зориулалттай барилгыг төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг саналыг гаргасан байна. Түүнчлэн НИТХ-ын МАН-ын бүлгээс урсгал зардал, НОСК-ийн дүрмийн сангийн хөрөнгийг бууруулах болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, он дамжин санхүүжих төсөл арга хэмжээг нэмэгдүүлэх санал гаргасан байна.

“Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах” тогтоолын төсөлд нийт 36 тэрбум төгрөгийн тодотгол оруулахаар тусгасан. Ингэхдээ нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт оруулж буй гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай онцолсон билээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

2
Өмнөх

ЗАМ ТЭЭВЭР, ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН ХОРОО ХУРАЛДЛАА

өмнө 2 сар
Дараах

“УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

өмнө 2 сар

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт