Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
Онцлох, Хот,

НОБГ-ЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 сар
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
large-68da48a3f9b047338a080daf

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын гамшиг, ослын нөхцөл байдал”, “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ”, “Нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” болон “Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратеги төлөвлөгөө 2030” төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах, Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ж.Төмөрмандах, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Н.Баярчимэг зэрэг тэргүүтэй зөвлөлийн гишүүн байгууллагын удирдлагууд оролцлоо.

НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга А. Баяр “Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт хэвээр байна. Зөвхөн нэг байгууллагын асуудал бус салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог эрчимжүүлэх шаардлагатай байна. Бид аливаа гамшиг осол, гал түймэр, үер усны аюулын үед аль болох мэдээллийг хурдан шуурхай авах, цаг алдалгүй газар дээр нь очиж ажиллаж иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах чухал. Үүний тулд Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэв.

Өнөөдрийн хуралдаанд “Улаанбаатар хотын гамшиг, ослын нөхцөл байдал”-ын талаар НОБГ-ын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Батбаяр танилцууллаа. НОБГ-ын Гамшгаас хамгаалах алба, тусгай мэргэжлийн ангийн нийт 622 хүн, 165 техник хэрэгсэлтэйгээр цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол явуулж, улирлаас хамаарсан гэр хорооллын иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, ахуй гал түймрээс сэргийлэх, үер усны аюулаас сэргийлэх, халиа тошин, шар усны үерээс сэргийлэх, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэгтэй холбогдуулан авран хамгаалах, заавар зөвлөмж өгөх, сургалт зохион байгуулах, албан хаагчдыг мэргэжил дээшлүүлэх зэрэг ажлуудыг тасралтгүй явуулж байгаа ч хүний нөөц болоод техник хэрэгслийн хувьд хүч нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.  

Үүний дараа “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан танилцуулав. Тус газар 166.6км далан суваг, 220.6км ус зайлуулах шугам сүлжээ, 4248ш шүүрт худаг, 4247ш үзлэгийн худаг, 45ш мониторингийн цооног, 16 насост худгийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн ашиглалт, засвар арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Харин “Нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай” НОБГ-ын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ж.Төмөрмандах танилцуулсан юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн хуралдааныг 2025 оны 2-р сарын 05-ны өдөр зохион байгуулж, 46 арга хэмжээ хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталсан билээ. Хагас жилийн байдлаар нийт төлөвлөгөөний бүрэн хэрэгжсэн 32 арга хэмжээ, сул хэрэгжилттэй 7 арга хэмжээ, хийгдэж эхлээгүй 7 арга хэмжээ байна. Төлөвлөгөөний биелэлт  дунджаар 78.04 хувь байна. Хийгдэж эхлээгүй 7 арга хэмжээнээс хугацаа болоогүй 4 арга хэмжээ, хэрэгжих боломжгүй 3 арга хэмжээ байгаа тул төлөвлөгөөнд тодотгол хийж, энэхүү 3 арга хэмжээг нэгтгэн 1 арга хэмжээ болгох нь үр дүнтэй гэж дүгнэлээ. Тухайлбал, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гал түймэр унтраах, аврах анги барихтай холбогдуулан нэг бүр нь 6.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 2 анги байгуулахаар нийслэлийн 2025 оны төсөвт нийт 4 тэрбум төгрөгийг тусгуулан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 200 метр авто зам тавих ажилд 700 сая төгрөгийг тусгуулан, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан замын ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн онцгой байдлын байгууллагад шаардлагатай багаж хэрэгсэл, техникийн хангалтыг нэмэгдүүлэхэд 992 сая төгрөг шийдвэрлүүлэн, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа зэрэг томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө. Цаашид НОБГ-ын дэд төвийг мэдээллийн сан, программ хангамжийг хөгжүүлэх, техник технологийн шинэчлэлт хийх, гал унтраах зориулалтын авто машин болон аврах ажиллагааны авто машинуудад хөдөлгөөн хянагч (GPS), хяналтын камераар тоноглох, гал унтраах үйл ажиллагааны хяналтыг сайжруулах, хөдөлмөр хамгааллын, аюулгүй ажиллагааны хувцас, тоноглол, аврах ажиллагааны багаж хэрэгслийн иж бүрдэл авах, албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлыг дурдлаа.

“Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратеги төлөвлөгөө 2030” төслийг НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах танилцууллаа. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв байгуулах талаар танилцуулав. Энэхүү Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв нь гамшиг ослын нөхцөл байдлыг үнэлж, Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газар, Гамшгийн эрсдэлийн бууруулах нийслэлийн зөвлөл, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Нийслэлийн Онцгой комисс, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангид бодит мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж, нэг цонхоор нийслэл, дүүргийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх хугацааг 5-8 минутаар хэмнэснээр галд өртөх тооцооллын дагуу, 6.5 м -10.5 м  талбайн шатах /22.7-36.7 сая төгрөг/ нэг удаагийн учрах хохирлыг бууруулна. Энэ нь өдөрт дунджаар 8 дуудлагатай гэж үзвэл 181.6 сая төгрөг, жилээр нь авч үзвэл 6.6 тэрбум төгрөгийн хохирлын эрсдэлийг бууруулна гэж үзжээ.

Түүнчлэн НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах “Стратеги төлөвлөгөөний гол зорилго нь Нийслэлийн хэмжээнд иргэдийн амь нас, эрүүл мэнд, нийгэм-эдийн засаг болон хүрээлэн буй орчинд учирч болзошгүй гамшгийн эрсдэлийг шинжлэх ухаан, олон улсын туршлага, инновацад суурилсан төлөвлөлт, салбар дундын хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоотой бууруулж, чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн. Энэхүү дунд хугацааны төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний жилд суурь бэлтгэл хангаж, дараагийн 2-4 жилд тогтолцоог бэхжүүлж, 5 дахь жилд холбогдох үнэлгээ хийх болно” гэдгийг тайлбарлалаа. Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн зүгээс Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратеги төлөвлөгөөг 2030 он хүртэл төлөвлөхдөө зөвхөн салбарын хүрээнд авч үзэлгүй, нийслэлийн хэмжээнд өргөн цар хүрээтэй асуудлыг хамруулах хэрэгтэй гэсэн саналыг хэллээ. Иймд дараагийн хуралдаанаар Зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, хэлэлцсэний дараа батлах нь зүйтэй гэж үзлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

2
Өмнөх

“УЛААНБААТАР ТРАМВАЙ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА

өмнө 2 сар
Дараах

НИЙСЛЭЛИЙН 170 МЯНГАН ӨРХИЙГ УТААГҮЙ, ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШЭЭР ХАНГАНА

өмнө 2 сар

Төстэй нийтлэлүүд

large-69118f67f9b047338a080e90
Онцлох, Хот,

ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног
large-690c614af9b047338a080e85
Онцлох, Хот,

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 2 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 2 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 2 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 4 долоо хоног
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 4 долоо хоног
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт