Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 11. Буд гараг. Суулга одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Төмөр

Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.