Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3553.58₮
  • Евро
    4114.87₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4410₮
  • Шведийн крон
    373.89₮
  • Английн фунт
    4695.52₮
  • Болгарын лев
    2103.64₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    74.62₮
  • Энэтхэгийн рупи
    39.72₮
  • Хонконгийн доллар
    456.54₮
  • ОХУ-ын рубль
    45.44₮
  • Казахстаны тэнгэ
    6.93₮
  • БНХАУ-ын юань
    502.06₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.34₮
  • Канадын доллар
    2530.77₮
  • Австралийн доллар
    2318₮
  • Чехийн крон
    170.36₮
  • Тайванийн доллар
    113.24₮
  • Тайландын бат
    110.46₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.33₮
  • Сингапурын доллар
    2738.26₮
  • АНЭУ-ын дирхам
    967.53₮
  • Кувейтийн динар
    11572.92₮
  • Шинэ Зеландын доллар
    2029.45₮
  • Данийн крон
    550.94₮
  • Польшийн злот
    972.57₮
  • Украины гривн
    84.1₮
  • Норвегийн крон
    348.59₮
  • Непалын рупи
    24.82₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.78₮
  • Туркийн лира
    83.61₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14835254.8₮
  • Мөнгө /унцаар/
    191306.98₮
  • Зээлжих тусгай эрх
    4827.77₮
зөвлөгөө,

Амьдралаасаа гаргаж хаях ёстой 12 төрлийн найз

нийтлэсэн Site Default8 сар 23, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
maxresdefault

 

Найз нөхөд бол бидний өөрсдийн сонгож авсан гэр бүл билээ. Харин таны сонгосон гэр бүлд тань үргэлж бухимдлыг тань төрүүлж, утгагүй зүйлс шаардах найзууд байдаг уу? Бид өнөөдөр та бүхэндээ амьдралаасаа гаргаж хаях ёстой найзуудын шинжүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрэв танд ч бас ийм төрлийн найзууд байдаг бол, бодож шаналахгүйгээр зүгээр л харилцаагаа таслаарай. Жинхэнэ найзуудын тухайд хамт байхад танд аз жаргал, инээд хөөрийг бэлэглэдэг, хүнд хэцүү үед үргэлж байдаг, үзэл бодлоо хоорондоо чөлөөтэй илэрхийлдэг, нэгнээ хайрладаг байх аж.

1. Үргэлж гомдоллогч – “Чи над шиг азгүй амьтан биш”

Үргэлж л гомдоллож, болохгүй бүтэхгүй бүхнээ танд ярьж, төвөг уддаг найзууд гэж байдаг. Мэдээж найзыгаа хүнд хэцүү үед, хажууд нь түших хэрэгтэй Гэтэл цаг тутамд л утгагүй зүйлээс болж гомдоллож, өөрийгөө хамгийн азгүй, арчаагүй хэмээхээс өөрийг чаддаггүй хүнтэй цаашид нөхөрлөж өөрийгөө зовоох шаардлагагүй.

2. Зааварлагч – “Яаж хийхийг нь зааж өгье”

Танд бусдад зөвлөгөө өгөх дуртай найзууд гэж байдаг уу? Хийх үйлдэл бүрийг тань зааж, хүүхэд мэт харьцах хүн танд үнэхээр хэрэгтэй гэж үү? Ахин нэг тунгаагаад үзэхэд буруудахгүй болов уу.

3. Гутранги үзэлтэй – “Чам шиг байсан ч болоосой”

Хэчнээн их тайлбарлаж, ойлгуулахыг хичээсэн ч, би хамгийн азгүй хэмээн үргэлж унжийж, газар ширтэж явдаг хүнтэй найзлах хэрэггүй. Энэ нь сүүлдээ таны эрч хүчийг үгүй хийж, стресстүүлнэ.

4. Хэт ухаантай – “Тэгэхээр хамтдаа..”

Үргэлж аливааг шинээр сурч, судалдаг, тэрийгээ найзууддаа залхтал нь ярьдаг хүмүүс гэж байдаг. Хэрэв та тийм төрлийн хүмүүстэй найзалж, өөрийн алтан цагаа утгагүй яриа сонсоход зориулж байвал харамсалтай байна л гэж хэлье.

5. Нэг өдөр – “Өчигдөр юу болсон бэ?”

Таньтай зөвхөн шоу цэнгээн дээр л найзууд болж, хөгжилддөг хүмүүстэй цаашид сайн найз хэмээх хэрэггүй. Хааяа уулздаг хэн нэгэн байж болох ч, тэр таны хувьд, та ч тэрний хувьд найз биш.

6. Гайхуулагч – “Энэ их үнэтэй”

Ердөө л авсан зүйлсээ гайхуулж, тансаг амьдралаа ярих гэж найзалсан юмуу гэлтэй хүмүүс байдаг. Харин та тийм хүмүүстэй найзалж, тухтай байж чаддаг уу? Үгүй л болов уу.

7. Бусдыг муулдаг 

Хийх ажилгүй мэт үргэлж л хов ярьж, энд тэндхийн хүмүүсийг муулах хүмүүстэй найзлах нь тийм ч сайхан санаа биш.

8. Өөрийгөө шүтсэн – “Ганцхан би л энийг хийж чадна”

Тэдэнд та болон таны амьдрал огт хамаагүй. Зөвхөн өөрийгөө л хамгийн шилдэг гэж боддог найзуудыгаа амьдралаасаа гаргаж хаяарай.

9. Ууртай – “Зайлж үз, би өөрийгөө мэднэ”

Ууртай, үргэлж бухимдаж, таныг элдвээр доромжилдог найзуудаасаа зайгаа барьж, танд аз жаргал бэлэглэдэг хүмүүстэй хамт байгаарай.

10. Өө хайгч – “Чи чинь юун хачин юм өмсчихсөн юм”

Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж, хүний толгой дээрх өвсийг харна гэгчээр, үргэлж таны өө сэвийг ажиглаж, бухимдал төрүүлэх хүмүүсээс хол байсан нь дээр. Тэд танд тус болох биш, харин ч стресстүүлнэ.

11. Шүүмжлэгч – “Чи дахиад л буруу хийчихлээ”

Мэдээж шүүмжлэл нь амьдрал байх ёстой зүйлсийн нэг. Үүний тусламжтайгаар бид урагш улам бүр тэмүүлэх боломжтой. Харин хийсэн үйлдэл бүрийг шүүмжилж, огт урам зориг өгдөггүй найзуудаас салаарай.

12. Хэрэг болсон үед л залгадаг – “Найздаа мөнгө зээлээч”

Тань руу зөвхөн хэрэг гарсан үед л залгаж, тусламж гуйдаг хүмүүсийг найз гэж нэрлэж болохгүй. Та тэдний хувьд тусламжийн байгууллага, банкаас хэтрэхгүй гэдгийг ойлгоорой

895
Өмнөх

Төрийн өндөр албан тушаалтнууд нэгнийхээ амийг хөнөөсөн шившигт түүхийн хуудсанд Монгол улс бичигдэн үлдэнэ

8 сар 23, 2018
Дараах

З.Баянсэлэнгэ: Би төлөхгүй, Би хоригдохоос айхгүй

8 сар 23, 2018

Төстэй нийтлэлүүд

800px_COLOURBOX12035320
зөвлөгөө,

Секс хийхгүйгээр ‘дур тавих’ сонирхолтой аргууд

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019
3e9b19c27d9e1bf9a8ed86dee4b0b5c1
зөвлөгөө,

Долдугаар сарын зурхай

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 4 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 4 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт