Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3459.5₮
  • Евро
    3667.59₮
  • Японы иен
    23.23₮
  • Швейцар франк
    3799.56₮
  • Шведийн крон
    319.02₮
  • Английн фунт
    4232.18₮
  • Болгарын лев
    1875.32₮
  • Унгарын форинт
    9.35₮
  • Египетийн фунт
    111.96₮
  • Энэтхэгийн рупи
    41.63₮
  • Хонгконг доллар
    441.89₮
  • ОХУ-ын рубль
    35.6₮
  • Казахстан тэнгэ
    7.29₮
  • БНХАУ-ын юань
    473.81₮
  • БНСУ-ын вон
    2.57₮
  • БНАСАУ-ын
    26.61₮
  • Канадын доллар
    2572.6₮
  • Австралийн доллар
    2240.72₮
  • Чех крон
    150.32₮
  • Тайван доллар
    107.7₮
  • Тайланд бат
    94.82₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    737.95₮
  • Сингапур доллар
    2539.55₮
  • АНЭУ-ын дирхам
    941.85₮
  • Кувейт динар
    11198.87₮
  • Шинэ Зеланд доллар
    2084.35₮
  • Данийн крон
    491.86₮
  • Польшийн злот
    791.48₮
  • Украйны гривн
    93.67₮
  • Норвегийн крон
    325.28₮
  • Непалын рупи
    26.02₮
  • Өмнөд Африкийн ран
    183.57₮
  • Туркийн лира
    126.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    6477479.76₮
  • Мөнгө /унцаар/
    79554.66₮
  • Зээлжих тусгай эрх
    4536.53₮
нийгэм,

Ж.Пунцаг мэтийн авлигачдаас Төр ч тэр, сэтгүүлчид ч хол байя !!!

нийтлэсэн Site Default8-р сар 30, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
9843631889cdace40545bd69407b3250

Төрийн өндөр дээдсүүд Зөрчлийн тухай хуулийг иргэдийнхээ хэлэх үгийг боох, хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөөг ороолгох “ташуур”-аа болгон ашиглаж байна. Энэ Төрийн захиалгат “ташуур”-ын суранд хичнээн сэтгүүлч ширвүүлээд байгааг ч бид мэднэ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Мураттай дотно харилцаатай байсан гэх эмэгтэй “УИХ-ын гишүүн хүнээс гарамгүй ёс зүйгүй аашилж, өөрийнхөө бие эрхтний элдэв зураг, мессежүүдийг явуулдаг, өөрийнх нь эрх чөлөөнд удаа дараа халдаж, байнга дарамталж байгаа” талаар түүний мессежүүдийг баримтаар хавсаргаж, энэ асуудлаараа хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандсан. Энэ үеэр сэтгүүлч Д.Майцэцэг иргэний хүсэлт, ажил үүргийн дагуу түүний ирүүлсэн эх сурвалжид тулгуурлан мэдээ мэдээлэл бэлтгэсэндээ өнөөдөр буруутан болчихоод байгаа нь үүний нэг тод жишээ юм.

Сэтгүүлч Д.Майцэцэгийг “хүний хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан, задруулсан” гэх хоёр тусдаа зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан боловч мэдээллийг хууль бусаар олж авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хувийн нууц задруулсан гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. Тодотгож хэлбэл, хуулийн байгууллага шалгаад Д.Майцэцэг тухайн мэдээллийг хууль бусаар олж авсан гэх үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэжээ. Хуулийн дагуу олж авсан мэдээллээ сэтгүүлч өөрийн мэргэжлийн үүргийн дагуу хэвлэн нийтэлж, хуулиар олгогдсон иргэний эрхээ эдэлж энэ асуудлаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хилсээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, шүүхээр шийтгэгдэх хэмжээндээ хүрэх нь ардчилсан нийгэмд байж боломгүй, шударга ёсны эсрэг үйл ажиллагаа болж байгааг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн /МСНЭ/ эвлэлээс анхаарч мэдэгдэл гаргасан.

Харин иргэд олон нийт МСНЭ-ийн гаргасан энэхүү мэдэгдлийн хариуд Зөрчлийн хууль нэртэй “ташуур”-ын тухай улам бүр ойлголттой болж, харин зарим нэг нам дамжсан, албан тушаал горилсон авлигачид Монголын сэтгүүл зүйг элдвээр доромжилж бичиж байгаад сэтгүүлчид гомдолтой байна. Тэдний нэг нь Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа авлигын хэргээр яллуулж байсан Ж.Пунцаг гэх этгээд юм. Тэрбээр Монголын сэтгүүл зүй, МСНЭ хэмээх дөрөв дэх засаглалыг элдвээр дайрч доромжилсон зохисгүй үйлдэл үзүүлсэнд сэтгүүлчид эмзэглэж байна. Ингэхдээ Ж.Пунцаг гэх авлигачин нөхөр эмэгтэй хүнтэй зүй бусаар харьцсан УИХ-ын гишүүн Д.Муратыг өмөөрөөд байгааг ч ойлгох юм алга.

Авлигачин Ж.Пунцаг МСНЭ-ийн гаргасан мэдэгдэлд ийм хариу өгч “тусыг усаар” хариулжээ. “Сэтгүүл зүй ч гэж дээ. Зүй нь бол ард түмнийг сайн сайхан бүхнээр гэгээрүүлэх ёстой атал харин ч эсрэгээрээ муу муухай бүхнийг улай үзсэн хэрээ шиг уудлана. Бас дээр нь болоогүй ээ, хүн шантаажилж хэдэн халтар цаас авч амь зогооно” хэмээн мэдэгдлийн дор сэтгэгдэл үлдээжээ. Үүгээрээ тэрбээр Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчдийг дайрч доромжлоод зогсохгүй Монголын сэтгүүл зүйн салбар, нийт сэтгүүлчдийг гүтгэсэн хэрэг өдүүлж байна гэж үзэхэд хүрлээ. Уг нь өөрөө авлига авч, “аавын” хаалга татаад сэтгүүлчдээс удаа дараа тус хүртэж явсан нөхөр шүү дээ. Ж.Пунцагийн санаагаар бол авлигачдын авсан авлигын талаар сэтгүүлч бид огт дуугарахгүй байх ёстой, улмаар шүүх хүчний байгууллагад мэдээлэл хүрч, тэд ял авахгүй байх ёстой байжээ. Ж.Пунцагийнхаар бол сэтгүүлчид нам хамаагүй сүлбэлдэж, албан тушаалын төлөө үхэлдэж явдаг хэн нэгний тухай ч дуу гаргах ёсгүй байж. Монголын сэтгүүл зүйн салбар бол албан тушаалын донтогчид, авлигачдаар амаа бариулчих бүлэг этгээд биш л дээ.

Түүний өдүүлсэн хэргийг сануулбал, Ж.Пунцаг нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байх үедээ БНХАУ-ын иргэнээс авлига авсан гэх хэрэгт шалгагдан 2015 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял ногдуулж байсныг өдгөө дөрөв дэх засаглал болсон сэтгүүлзүй байтугай Монгол Улсын Төр ч мартаагүй байж таарна.

Нам дамжин сүлбэлдэж, Төрийн албанд удаа дараа шургалж явсан авлигач Ж.Пунцаг нь тухайн үед өдүүлсэн авлигын хэргийнх нь талаар мэдээ мэдээлэл цахим сайтуудад түгэж байх үед өдөр бүр л сэтгүүлчдийг “найз аа, ах аа, эгч ээ энэ мэдээг татаад өгөөч” хэмээн гуйж явсан гуйлтыг биелүүлж явсан нь сэтгүүлч бидний алдаа болж байна. Тэр ч бүү хэл унаж явсан Ж.Пунцагийг өрөвдсөн зарим сэтгүүлчид эерэг талд нь мэдээ мэдээлэл нийтэлж байсан нь засагдахгүй алдаа болжээ. “Өрөвдөхөд өр рүү өшиглөнө” гэгчээр эргээд Монголын сэтгүүл зүйн салбар руу нулимна чинээ санаагүйд л хамаг учир бий. Одоо харцгаа !!!. Ж.Пунцаг өөрт нь тус хүргэж явсан сэтгүүлчдийн эгнээнээс нэг нь өндөр албан тушаалд дарлуулан яллуулахаар улайрч байхад Д.Мурат мэтийг өмөөрч, сэтгүүлчээ өмгөөлсөн Сэтгүүлчдийн байгууллагыг хараан зүхэх нь юуны учир вэ. Эрх ашгийн төлөө хэнтэй ч, юутай ч нэгдэж чадах ийм авлигачдаас хол явах үүрэг сэтгүүлч бидэнд оногдож байгааг Ж.Пунцагийн үйлдлээс харж болно. Төр ч ийм авлигачдаас хол байхаа мэдэх хэрэг биз ээ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

514
Өмнөх

Гавъяат тамирчин Д.Сумъяа цэвэр яллаа

8-р сар 30, 2018
Дараах

Удахгүй нээлтээ хийх +18 тодотголтой “Эротик“ бүтээлийн гол дүр халуухан бүсгүйчүүд /ФОТО/

8-р сар 30, 2018

Төстэй нийтлэлүүд

384538894_736432128495468_4038390489452636540_n
нийгэм, Онцлох,

Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

нийтлэсэн Site Defaultөмнө 15 цагсэтгэгдэлгүй
384568432_735315988607082_6798294657187509799_n
нийгэм, Онцлох,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Булган аймагт ажиллаж байна

нийтлэсэн Site Defaultөмнө 2 өдөрсэтгэгдэлгүй

Шинэ мэдээлэл

  • Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    өмнө 15 цаг
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,  Булган аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Булган аймагт ажиллаж байна

    өмнө 2 өдөр
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    өмнө 3 өдөр
  • Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    өмнө 1 долоо хоног
  • Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    өмнө 1 долоо хоног
  • Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    өмнө 2 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    өмнө 2 долоо хоног
  • “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    өмнө 2 долоо хоног
  • Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    өмнө 3 долоо хоног
  • Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    өмнө 3 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт