Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3526.34₮
  • Евро
    3845.83₮
  • Японы иен
    26.93₮
  • Швейцар франк
    3849.72₮
  • Шведийн крон
    344.55₮
  • Английн фунт
    4341.1₮
  • Болгарын лев
    1966.45₮
  • Унгарын форинт
    9.96₮
  • Египетийн фунт
    113.94₮
  • Энэтхэгийн рупи
    42.89₮
  • Хонгконг доллар
    449.26₮
  • ОХУ-ын рубль
    46.17₮
  • Казахстан тэнгэ
    7.59₮
  • БНХАУ-ын юань
    516.5₮
  • БНСУ-ын вон
    2.75₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2579.62₮
  • Австралийн доллар
    2375.7₮
  • Чех крон
    162.47₮
  • Тайван доллар
    116.21₮
  • Тайланд бат
    103.35₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    798.54₮
  • Сингапур доллар
    2659.78₮
  • АНЭУ-ын дирхам
    960.2₮
  • Кувейт динар
    11522.48₮
  • Шинэ Зеланд доллар
    2216.13₮
  • Данийн крон
    516.42₮
  • Польшийн злот
    821.55₮
  • Украйны гривн
    95.97₮
  • Норвегийн крон
    339.39₮
  • Непалын рупи
    26.8₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.17₮
  • Туркийн лира
    185.18₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6973249.19₮
  • Мөнгө /унцаар/
    80560.65₮
  • Зээлжих тусгай эрх
    4731.84₮
Чөлөөт түүх, энтертаймент,

Боолын үр садаас тэргүүн хатагтай болсон нь

нийтлэсэн Site Default9 сар 3, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
33

Энэ бол бүхэлдээ АНУ-ын 44 дахь ерөнхийлөгч асан Барак Обамагийн эхнэрийн тухай түүх юм.. Хэдэн жилийн өмнө түүнийг анх удаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоход түүнээс гадна, эхнэр Мишелийг нь америкчууд ихэд сонирхож байсан юм. Тухайн үед фэшн-шүүмжлэгчид түүнийг америкийн Карла Бруно\францын тэргүүн хатагтай асан\ хэмээн нэрлэж байв.

Үнэхээр ч Мишель Обама бол өөрийн секси байдлаа нуун далдалдаггүй, түүнийгээ чадварлагаар илэрхийлж чаддаг бүсгүй бөгөөд сүүлийн 15-20 жилд тохиолдож байгаагүй, жинхэнэ эмэгтэйлэг тэргүүн хатагтайгаар тодорсон юм. Тэрээр зөвхөн ерөнхийлөгчийн гэр бүлийг төлөөлөөд зогсохгүй, түүний хувийн амьдралын нүүр царай, тусгал болно гэдгээ маш сайн ухаардаг эмэгтэй. Өнгөт арьстан Мишель Обамаг өмнөх тэргүүн хатагтай нарын шилдэг сайн шинжүүдийг өөртөө нэгтгэсэн гэж хэлж болохоор. Түүнд Хиллари Клинтоны идэвхтэй дайчин байдал, Жеки Кеннедийн загварлаг хувцаслалт, Том-Бушийн эхнэр Барбара Бушийн нөхөртөө тавьдаг хайр халамж, Ненси Рейганы байнга ханьтайгаа хамт байж дэмждэг чанар гээд олон зүйлс зэрэг цогцолсон тэргүүн хатагтай юм.

Мишель ЛаВон Робинсон Обама 1964 оны нэгдүгээр сарын 17-нд Чикагогийн өмнөд хэсэгт төрж өсчээ. Дунд сургуулиа төгссөний дараа Принстоны Их сургууль, мөн Харвардын их сургуулийн Хуулийн сургуульд орж суралцан хуульч мэргэжил эзэмшсэн байна. Түүний ах Крейг Робинсон Орегон мужийн Их сургуулийн сагсны эрэгтэй багийн дасгалжуулагчаар ажилладаг аж. Мишель Их сургуулиа төгсөөд “Сидли Остин” хэмээх хуулийн фирмд ажиллаж байхдаа тэндхийн ажилтан Барак Обаматай анх танилцан гэрлэж, Малия, Саша хэмээх хоёр охины аав, ээж болцгоосон байна. Сүүлд Барак Обамаг Сенатын гишүүнээр сонгогдоход ч тэдний гэр бүл нийслэл Вашингтон руу нүүхийг хүсэлгүй, Чикагодоо амьдарсаар байжээ.

Өөрийн нөхөр Барак Обамагаас ялгаатай нь, Мишель боол-негрийн удамтай аж. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн элэнц эмгийг 1850 онд 475 доллараар үнэлж байсан баримт олдсон байна. АНУ-ын ерөнхийлөгчийн гэргийн эртний удам угсааны талаарх мэдээллийг The New York Times сонинд нийтэлж байжээ. Тэнд өгүүлснээр, Өмнөд Каролины нэгэн газрын эзний гэрээслэлд боол эмэгтэйг эд хогшил мэтээр тусган, “негр охин Мелвина” 475 долларын үнэтэй гэсэн байжээ. Эзнээ нас барсны дараа Мельвина Жоржи муж руу зарагдан, тэнд 15 настай байхдаа 40 орчим насны нэгэн цагаан арьстан эрийн хүүг төрүүлсэн байна.

Долфус Шилдс хэмээх нэртэй энэ хүү Мишель Обамагийн элэнц өвөг ажээ. 1870 оны баримт бичигт Долфус Шилдс болон Мелвинагийн бусад гурван хүүхдийг “унаган боолууд” хэмээн тэмдэглэсэн байжээ. Мелвина Шилдс 1938 онд талийгаач болсон ба түүний нас барсны гэрчилгээний эцэг эх гэсэн мөрүүд зураас татаад хоосон байсан нь уг боол эмэгтэй өөрийн аав ээжийг мэддэггүй байсантай холбоотой бололтой. Боолын нийгмийг халсны дараа Долфус Шилдс Алабама мужийн Бирмингемд ирж суурьшин, маш сайн мужаан болсон аж. Баримт бичгийн эх сурвалжаас харахад, 1900 он гэхэд Долфус Шилдс Бирмингемд өөрийн гэсэн байшинтай болж, мужааны ажил эрхэлдэг компанийн эзэн болсон байв. Тэрээр цагаан арьстнуудтай нөхөрсөг харьцаатай байсан ба мужааны газар нь “цагаан” хороололд байдаг, тэндхийн оршин суугчид түүний байнгын үйлчлүүлэгчид байжээ. Долфус Шилдс 1950 онд 91 настайдаа өөд болсон байна.

2

Долфус Шилдсийн ач хүү зураач Пернелл Шилдс нь Мишель Обамагийн өвөг эцэг аж. Тэрээр 1950 онд Чикагод ирсэн ба тэнд 1964 онд АНУ-ын ирээдүйн тэргүүн хатагтай мэндэлсэн билээ. Олон шинжээчдийн дүгнэлтээр, Мишель Обама бол шинэ үеийн америкийн эмэгтэйлэг байдлын үлгэр жишээ, АНУ-ын түүхэнд хэнтэй ч эгнэшгүй тэргүүн хатагтай хэмээн тодорхойлжээ. Нэгэнтээ Барак Обама өөрийн хэлсэн үгэндээ  гэргийгээ гайхалтайгаар дүрсэлсэн билээ: “Миний хамгийн сайн найз, гал голомтыг маань сахин хамгаалагч, миний насан туршийн хайр, ирээдүйн тэргүүн хатагтай Мишель Обама” хэмээн,  нөхрөө зөвхөн дагалдах төдий бус, Америк орны эмэгтэйчүүдийн нүүр царай болох хань ижлээ бүх дэлхийд зарлан тунхаглаж байсан юм.

581
Өмнөх

Онгоцонд уйлсан хүүгээс төвөгшөөж ээжрүү нь “Агсарсан“ төрийн албан хаагч эмэгтэй ажилгүй болжээ

9 сар 3, 2018
Дараах

“Ээж“ цувралаар дэлхий нийтэд танил болоод буй Турк улсын бяцхан алдартан Берен Гёкйылдыз

9 сар 3, 2018

Төстэй нийтлэлүүд

penthouse
Шинэ мэдээ, энтертаймент,

Penthouse III хэсэг БНСУ- д гарч эхэллээ

нийтлэсэн Site Default6 сар 5, 2021
chuluut
энтертаймент,

М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр хамгаалалтгүй алхлаа

нийтлэсэн Site Default8 сар 12, 2020

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 3 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 3 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 1 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 1 долоо хоног
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 1 долоо хоног
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 1 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 2 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт