Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3457.48₮
  • Евро
    3624.48₮
  • Японы иен
    23.08₮
  • Швейцар франк
    3752.83₮
  • Шведийн крон
    312.92₮
  • Английн фунт
    4177.67₮
  • Болгарын лев
    1853.08₮
  • Унгарын форинт
    9.34₮
  • Египетийн фунт
    111.89₮
  • Энэтхэгийн рупи
    41.56₮
  • Хонгконг доллар
    441.48₮
  • ОХУ-ын рубль
    34.75₮
  • Казахстан тэнгэ
    7.26₮
  • БНХАУ-ын юань
    473.53₮
  • БНСУ-ын вон
    2.54₮
  • БНАСАУ-ын
    26.6₮
  • Канадын доллар
    2522.42₮
  • Австралийн доллар
    2184.78₮
  • Чех крон
    148.17₮
  • Тайван доллар
    106.9₮
  • Тайланд бат
    93.27₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    731.9₮
  • Сингапур доллар
    2516.82₮
  • АНЭУ-ын дирхам
    941.35₮
  • Кувейт динар
    11178.4₮
  • Шинэ Зеланд доллар
    2042.68₮
  • Данийн крон
    485.94₮
  • Польшийн злот
    785.01₮
  • Украйны гривн
    94.52₮
  • Норвегийн крон
    317.82₮
  • Непалын рупи
    25.97₮
  • Өмнөд Африкийн ран
    179.38₮
  • Туркийн лира
    125.73₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    6306616.39₮
  • Мөнгө /унцаар/
    72741.23₮
  • Зээлжих тусгай эрх
    4531.94₮
энтертаймент,

“Google”-д хөл тавьсан анхны монгол инженер

нийтлэсэн Site Default9-р сар 5, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
google

Монгол залуус дэлхийн компаниудад ажиллаж, монгол хүний оюуны чадамжийг гай­хуулж байгаа нь бахар­хууштай. Түүний нэг жишээ нь дэлхийн хамгийн том компаниудын тоонд зүй ёсоор багтдаг “Google” компанийн ахлах инже­нерээр ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан Б.Баттулга юм.

Б.Баттулга XI дүгээр сургуулийг онц дүнтэй төгсчээ. Дунд сургуулийн сурагч байхаасаа л математикийн хичээлд сонирхолтой, олон улсын олимпиадад амжилттай оролцож байсан нь IT инженер болох суурийг нь тавьсан байна. 2008 онд “Google” компани ид хүчээ авч, шилдэг, шинэхэн төгсөгчдийн эгнээндээ авсны нэг нь монгол залуу байв. Б.Баттулга дунд сургуулиа төгсөөд ШУТИС-ийн КТМС-д элсэн оржээ. Улмаар Солонгост дахин суралцаж, магистраа хамгаалсан аж. Сургуулиа төгсөөд дэлхийн компанид шалгалт өгсөн нь ийнхүү түүнд амжилтын хаалгыг нээж өгчээ. Б.Баттулга “Google” компанийн Солонгос дахь салбарт зургаан жил ажиллаад одоо АНУ, Калифорниа мужийн төв салбарт ахлах софтвэйр хийж байна. “Google” бол инженерт суурилсан бүтэцтэй компани. Компанийн бүхий л шийдвэрийг ин­же­нерүүдийн тооцоо судалгаан дээр үндэслэн гаргадаг аж. Инженерүүд удирдах ажил хийх шаардлагагүй. Харин менежер хүн бүтээг­дэхүүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гар­га­даггүй нь “Google” компанийн “алтан” дүрэм.  Энэ нь IT ин­женерүүдийг тав тухтай ажиллах бо­лом­жоор хангаж, шинэ санаа, шинэлэг программ зохиох зав болдог байна.

ИНЖЕНЕРҮҮД УТСАА УНТРААЖ БОЛОХГҮЙ

Блиц

-1999 онд XI сургуулийг төгссөн

-2001 онд ШУТИС-ийн салбар KTMC

-2002-2006 онд “Inha university, Korea”

-2006-2008 онд “Korea Advanced Institute of Science and Technology, Korea”

-2008 оноос “Google” компанид ажиллаж байна

Б.Баттулга Солонгосын оффист ажиллаж байхдаа хайлтын системийн үр дүнг эрэмбэлэх алгоритм, “trends detection”, “showtimes” зэрэг төслүүд дээр ажиллаж байжээ. Харин төв оффист ирээд “user action prediction engine” буюу хэрэглэгчдийн дараагийн үйлдлийг таамаглах систем дээр төвлөрч ажилласан юм байна. “Youtube”, “Search”, “Google” “Now” зэрэг дэлхийн 30 гаруй компани энэ системийг ашигладаг аж. Системийн ажиллагаанд хэзээ ч алдаа гарч мэднэ. Тиймээс IT инженерүүд цагийн нарийн зохион байгуулалттай ажилладаг аж. “Google” компанийн хувьд системийн алдаа гарсан тохиолдолд 15 минутын дотор шийдэхгүй бол асуудал нь  аваарын төвшинд шилжих аюултай байдаг гэнэ. 15 минутаас хэтэрвэл асар богино хугацаанд олон сая ам.долларын алдагдал учирна. Тиймээс инженерүүддээ хэзээ ч утсаа унтрааж болохгүй гэсэн шаардлага тавьдаг юм байна. Дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж буй авьяаслаг инженерт байнга ажлын санал ирдэг гэнэ. Тэрээр Монголын хэд, хэдэн компанид зөвлөхөөр ажиллаж байна. Б.Баттулга ажлын төлөвлөгөөгөө улирлаар гаргадаг гэнэ. Гэхдээ хамгийн чухал гэсэн зүйлүүдээ жагсааж бичдэг уламжлалтай. Ингэхдээ “online document” үүсгээд түүн дээрээ лог маягаар нэмдэг гэсэн. Нэмэхдээ санаанд орох түлхүүр үг болон бага зэрэг хэрэгцээтэй мэдээлэл, линкүүдийг бичиж үлдээдэг юм байна. Энэ “document”-ээ урт хугацааны санах ой маягаар хэрэглэдэг гэсэн үг. Ингэснээр юуг ч мартахгүй, нэг хийсэн зүйлээ дахиж ухах шаардлагагүй болдог гэж байв.

“Google” АЛИВААГ СУРАХ ЧАДВАРЫГ НЬ ШАЛГАДАГ

Б.Баттулга 10 жилдээ зөвхөн математик, мэдээлэл зүйн хичээлийг голлож судалдаг байжээ. Солонгост сурч байх даа ч голдуу математикийн хичээлүүд сонгож, давхар математикийн мэргэжилтэй төгссөн юм байна. Түүнд чөлөөт цаг тун хомс гардаг. Тэр хэсэгхэн хугацааг гэр бүлтэйгээ өнгөрүүлэх, эх орон руугаа ирэх зэрэг үр бүтээлтэй зүйлд ашиглахыг эрмэлздэг гэж байв. Тэрээр залууст хандаж хэлэхдээ “Том компаниудад дөнгөж их сургуулиа төгсөөд орох нь ажиллаж байгаад орохоос илүү хялбар байдаг. Учир нь удирдлагууд мэргэжилтнүүдийнхээ юу хийж бүтээснийг харахаас илүү юм хурдан сурах, хүлээж авах чадварыг нь шалгадаг болсон үе. Хэрэв монгол сургууль төгссөн бол цахимаар олон улсын тэмцээнүүдэд оролц. Мөн дэлхийн том компаниудад  ажиллаж буй монголчуудаас тодор­хойлох захидал аваарай” хэмээн зөвлөсөн юм.

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

499
Өмнөх

Өдөртөө сэрүүсч 8-10 градус дулаан /09*05/

9-р сар 5, 2018
Дараах

Японд дэгдсэн “Жеби“ хар салхины улмаас 7 хүн нас барж, 200 гаруй хүн бэртжээ

9-р сар 5, 2018

Төстэй нийтлэлүүд

penthouse
Шинэ мэдээ, энтертаймент,

Penthouse III хэсэг БНСУ- д гарч эхэллээ

нийтлэсэн Site Default6-р сар 5, 2021
chuluut
энтертаймент,

М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр хамгаалалтгүй алхлаа

нийтлэсэн Site Default8-р сар 12, 2020

Шинэ мэдээлэл

  • Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ

    Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ

    өмнө 1 өдөр
  • Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаеваг хүлээн авч уулзлаа

    Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаеваг хүлээн авч уулзлаа

    өмнө 1 өдөр
  • Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    өмнө 3 өдөр
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Орхон аймаг дахь Гал түймэр унтраах 68 дугаар ангид ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Орхон аймаг дахь Гал түймэр унтраах 68 дугаар ангид ажиллалаа

    өмнө 4 өдөр
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,  Булган аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Булган аймагт ажиллаж байна

    өмнө 5 өдөр
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    өмнө 6 өдөр
  • Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    өмнө 2 долоо хоног
  • Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    өмнө 2 долоо хоног
  • Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    өмнө 2 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт