Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3496.9₮
  • Евро
    3811.27₮
  • Японы иен
    27.19₮
  • Швейцар франк
    3824.26₮
  • Шведийн крон
    337.09₮
  • Английн фунт
    4265.69₮
  • Болгарын лев
    1948.68₮
  • Унгарын форинт
    9.87₮
  • Египетийн фунт
    115.49₮
  • Энэтхэгийн рупи
    42.52₮
  • Хонгконг доллар
    445.66₮
  • ОХУ-ын рубль
    49.7₮
  • Казахстан тэнгэ
    7.62₮
  • БНХАУ-ын юань
    518.45₮
  • БНСУ-ын вон
    2.84₮
  • БНАСАУ-ын вон
    26.9₮
  • Канадын доллар
    2621.46₮
  • Австралийн доллар
    2469.69₮
  • Чех крон
    160.57₮
  • Тайван доллар
    117.71₮
  • Тайланд бат
    106.01₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    820.1₮
  • Сингапур доллар
    2666.44₮
  • АНЭУ-ын дирхам
    952.03₮
  • Кувейт динар
    11459.61₮
  • Шинэ Зеланд доллар
    2263.37₮
  • Данийн крон
    512.1₮
  • Польшийн злот
    813.02₮
  • Украйны гривн
    95.15₮
  • Норвегийн крон
    347.98₮
  • Непалын рупи
    26.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    204.33₮
  • Туркийн лира
    185.76₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6692174.89₮
  • Мөнгө /унцаар/
    81997.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4746.59₮
нийгэм, Онцлох,

Ухаалаг утасны хэрэглээг уран зохиолын хичээлээр нөхье

нийтлэсэн Site Default9 сар 19, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
u

Хүүхэд бүхэн дөнгөж цэцэрлэгийн босго алхаад л “Болжмор, болжмор хөөрхөн дөө. Боов талханд дуртай даа…” гэсээр сурах эрдмээ эхэлдэг.

Харин сурагчийн ширээнд мөрлөхдөө “Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би. Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог…” гэж  их зохиолч Ч.Чимэдийн бичсэн эгшиглэнт яруу шүлгийг цээжилж, монгол хүн болж төрснөөрөө бахархах, омогшиж өсдөг.

Удалгүй уран зохиолд шимтэн “Ромео, Жульетта”-г уншиж, тэдэн шиг дурлаж, хайрлаж, хайр сэтгэлдээ үнэнч байх сэтгэл, итгэл, тэмүүллийг авдаг гэлтэй. Энэ бол уран зохиолын гайхамшиг.  Ном уншсанаар хүний тархи цэнэглэгдэж, мэдлэг тэлж, хорвоо ертөнц, цаашлаад өөрийнхөө тухай эргэцүүлэн бодож, төлөв, төвшин бие хүн болох суурь тавигддаг юм. Тиймээс эцэг эхүүд хүүхдээ багаас нь номтой нөхөрлүүлж, номоор хүмүүжүүлэхийн ач тусыг мэддэг. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт уран зохиолын хичээлийн цаг гэж бий. Гэхдээ тун хомсхон. Долоо хоногт хоёр удаа, зарим сургуульд нэг удаа л орж байна. Энэ хангалттай цаг биш. Хүүхэд бүр математикч болох албагүй ч эцэг эх болно гэсэн үг бий. Харин сайн эцэг эх болох нь суурь хүмүүжилтэй нь зайлшгүй холбоотой. Тэгвэл хүүхдийн суурь хүмүүжлийн хамгийн том түлхэц нь ном зохиол байдаг. Номонд дурласан хүүхэд аливааг тунгаан боддог, дүгнэлт хийж чаддаг, өөрийн үзэл бодолтой болж төлөвшдөг аж. Энэ талаар ахмад багш Д.Мядагбадам “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөр дундаас уран зохиолын хичээл нэгдүгээрт байх ёстой юм. Гэтэл манай тогтолцоо эсрэгээрээ. Зарим сургуульд долоо хоногт ганцхан удаа орж байна. Энэ хугацаанд утга зохиолын тухай тогтсон мэдлэгтэй болж, номонд дурлах сэтгэл нь өдөөгдөнө гэвэл худал. Хэдийгээр бусад хичээлээ судлах үүрэгтэй ч энэ хичээлийг түлхүү судалснаар ирээдүйд зөв хүн болоход их тустай. Тиймээс долоо хоногт гурван цаг оруулдаг болгоосой гэж хүсч байна” гэв.

ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ ХИЧЭЭЛЭЭР УРАН ЗОХИОЛЫГ ҮЛДЭЭЕ

Ерөнхий боловсролын сургуулиудын ихэнх нь дэлхийн жишгийг дагаж хичээл сонголтыг эрхэмлэдэг болсон. Ингэснээр хүүхдүүд ахлах ангиасаа сонгосон мэргэжлийнхээ дагуу хичээл сонгох юм. Охидын ихэнх нь эмч болох хүсэл мөрөөдлийг тээдэг бол хөвгүүн бүхэнд ШУТИС-д орж, инженер болох гэсэн нууцхан хүсэл бий. Тэгэхээр хичээл сонголтын хувьд математик, хими, биологи, физик, нийгмийн ухаан гэсэн хичээл давамгайлдгийг сургуулиудын хичээлийн хуваариас харж болно. Хүүхдүүд эдгээр мэргэжлийг эзэмшихэд уран зохиолын хичээл ямар ч хэрэггүй тул сонгох шаардлагагүй гэж боддог. Гэвч хамгийн хэрэгтэй аж. Энэ талаар Ардын боловсролын тэргүүний ажилтан, багш Б.Оюунханд “Би насаараа орон нутгийн сургуулиудад уран зохиолын хичээл зааж байна. Анх Дундговь аймгаас ажлын гараагаа эхлүүлж байлаа. Сүүлд Ховд аймагт багшлах болсон. Энэ хугацаандаа хүүх­дүү­дийг ном зо­хиолд дурлуулахсан, ном уншихын ач тусыг мэдрүүлэхсэн гэж хүсч явна. Бүх мэргэжлийн үндэс суурь нь уран зохиолын хичээл байдаг. Учир нь сайн эмч, инженер болохын тулд эхлээд сайн хүн байх учиртай. Тиймээс уран зохиолын хичээлийг заавал үзэх ёстой хичээлийн нэгээр үлдээгээсэй гэж боддог” гэсэн. Ахмад багшийн яриа нэгийг бодогдуулсан юм. Хүүхдүүд элсэлтийн шалгалт өгөхдөө заавал монгол хэлний шалгалт өгч байгаа нь сайшаалтай. Харин сургуулиуд хичээл сонголтынхоо нэгдүгээрт уран зохиолын хичээлийг нэрлээсэй. Инженер болох хүсэлтэй хүүхэд эхлээд уран зохиолоо судалж байж, мэргэжлийнхээ хичээлийг үзэх эрх үүсдэг болгочихвол энэ хичээлийн үнэ цэнийг хүүхдүүд илүү ойлгох юм.

ЦАХИМ ДОНТОЛТЫН 35 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

Цахим хэрэглээ бидний өдөр тутмын амьдралын хэрэгсэл болоод удаж байна. Энэ нь мэдээллийн эрин зуун гэдгээрээ бидэнд олон ололттой зүйлийг өгсөн нь үнэн. Гэвч бяцхан үрсийг минь үгүй хийх аюулын хар аянга болж ч мэднэ. Цахим гэмт хэрэг өдрөөс өдөрт нэмэгдэж, түүний золиос нь хүүхдүүд байгаа нь харамсалтай. Тиймээс  Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг хориглосон тогтоол гарсан.  Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, 99.7 хувь нь гар утас хэрэглэж байна.  БСШУСЯ, Дэлхийн банктай хамтран 2017 онд явуулсан судалгаанаас үзвэл 8-17 насны 1278 сурагчаас 71.8 хувь нь гар утастай. Тэдний 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэжээ. Он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утасны төвд цахим дарамтад өрт­сөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдсэн байна. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ бол сэтгэл түгшим тоо баримт. Тиймээс энэ тогтоол цаг үеэ олсон гэж эцэг эхчүүд ам сайтай байна. Цахим хэрэглээг хязгаарласнаар сургуулийн орчинд ч үргэлж дэлгэц ширтдэг хүүхдүүд багасч, цахим гэмт хэрэг буурна гэж сургуулийн захиргаа найдаж байгаа. Тиймээс багш нар болон эцэг эхчүүд хүүхдийнхээ ухаалаг утсанд зарцуулдаг байсан цаг хугацааг уран зохиолын хичээлд зориулахад нь туслах цаг нэгэнт болжээ.

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

406
Өмнөх

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна

9 сар 19, 2018
Дараах

“Эмоци“ продакшны “This is Mongolia“ энтертаймент шоу тоглолтын хаалтын үзвэрүүд үргэлжилсээр байна

9 сар 19, 2018

Төстэй нийтлэлүүд

large-63db5fb234979f6a5836d2b3
Онцлох, Хот,

“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

нийтлэсэн Site Defaultөмнө 4 өдөр
large-63d37f0a34979f6a5836d270
Онцлох, Хот,

“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    өмнө 4 өдөр
  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 2 долоо хоног
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт