Дэлхийд чансаагаараа тэргүүлэгч 66 жил уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Miss Universe” тэмцээнд энэ жил анх удаа Монгол улсаас оролцох эрхтэй болсон билээ. Тус наадмын бүртгэлийн явц дуусч шилдэг 15 оролцогч тодроод байгаа юм.
Харин дэлхийн хэмжээний тэмцээнд манай улс анх удаа оролцох болсон ч багагүй шүүмжлэл дагуулаад байна. Уг тэмцээний эрхийг UBS телевизийн хөтлөгч Ж.Анхбаяр 5 жилийн турш хөөцөлдсний эцэст олж авчээ.
Эх орноо төлөөлөн “Miss Universe”-д явах гоо бүсгүйг шалгаруулах ажлыг “Mongolian Beauty Association” болон “NTV” телевиз хамтран зохион байгуулж байгаа юм.
Шилдэг 15-д шалгарсан гоо бүсгүйчүүд дунд мэргэжлийн гэх тодотголтой загвар өмсөгч цөөхөн байгаад мөн олон нийтэд трансжендер гэдгээрээ танигдсан Солонго нар багтаж буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тэр дундаа мэргэжлийн загвар өмсөгчид нилээдгүй шүүмжилж байгаа юм. Эдгээр 15 оролцогчоос шалгарсан нэг оролцогч “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн орох эрх буюу 20’000 ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болох юм.
Шилдэгт тунан үлдээд буй 15 бүсгүйн танилцуулга болон фото зургаас хүргэе.
www.Seen.mn
- 1
- 2
- 3
-
5Батсүх СОЛОНГО Нас: 25 Биеийн өндөр: 178 см Биеийн харьцаа: 88*58*88.
-
6Гэрэлзул ДӨЛГӨӨН Нас: 20 Биеийн өндөр: 180 см Биеийн харьцаа: 85*62*88
-
7Самбал ӨЛЗИЙМАА Нас: 21 Биеийн өндөр: 168 см Биеийн харьцаа: 92*65*95
-
8Батдорж МЯГМАРСҮРЭН Нас: 22 Биеийн өндөр: 167 см Биеийн харьцаа: 82*65*88
-
9Цагаанцоож БАЯНДЭЛГЭР Нас: 20 Биеийн өндөр: 170 см Биеийн харьцаа: 87*59*87
-
10Төрбат БАТЦЭЦЭГ Нас: 27 Биеийн өндөр: 178 см Биеийн харьцаа: 88*63*90.
-
11Мөнхзул ДАШБАЛЖИД Нас: 21 Биеийн өндөр: 177 см Биеийн харьцаа: 92*61*88
-
12Амарзаяа ОРХОНТУЯА Нас: 20 Биеийн өндөр: 174 см Биеийн харьцаа: 84*60*86
-
13Батсүх НАМУУН Нас: 18 Биеийн өндөр: 170 см Биеийн харьцаа: 85*60*88
-
14Нямдорж ТЭМҮҮЛЭН Нас: 19 Биеийн өндөр: 170 см Биеийн харьцаа: 86*60*89
-
15Цогбаяр МЭЛМҮҮН Нас: 25 Биеийн өндөр: 172 см Биеийн харьцаа: 95*60*95
-
16Энхболд ЭНХДЭЛГЭРЭХ Нас: 21 Биеийн өндөр: 178 см Биеийн харьцаа: 89*62*91
-
17Даваа ГЭРЛЭЭ Нас: 25 Биеийн өндөр: 165 см Биеийн харьцаа: 89*64*86