“Авъяаслаг Монголчууд“ шоу нэвтрүүлэг гурад дахь цувралаа цацаж эхлээд байгаа билээ.

Өнгөрөгч дугаарт “One sixteen хамтлагийн залуучууд бүжгийн урлагийн гайхамшгийг шүүгчдэд мэдрүүлж чадснаар эхний шатандаа амжилттай тэнцсэн юм.

Тус хамтлагийн бүжигчид болох Jason, Jayel  нар нь өөрсдийн хөтөлдөг влогоороо хэдийн залуучуудын дунд танил болж чаджээ.

Хосууд үерхээд чамгүй хугацааг үдэж байгаа бөгөөд 116 dance студид харъяалагддаг бүжигчид гэнэ.

Дашрамд дурьдахад тус клубыг үүсгэн байгуулагч Т.Саруултөгс нь гурван жилийн өмнө буюу 2015 онд анхны “Авъяаслаг Монголчууд шоу нэвтрүүлэгт оролцож байсан ч харамсалтай нь финалын шатнаас хасагдаж байсан билээ.

Багшийнхаа шийрийг хатаахаар ирсэн авъяаслаг бүжигчин, влогчин хосуудын фото зургуудаас хүргэе.

www.Seen.mn