Багш нар өнгөрсөн жилийн намраас эхлэн цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж хоёрдахь удаа ажил хаялт зарласан билээ.

Энэ удаагийн ажил хаялт 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн 14-ны өдөр хүртэл үргэлжилэхдээ нийт 80 гаруй сургууль, 28 цэцэрлэгийг хамарсан юм.

Тэдний ажил хаялт МҮЭХ-ны зохион байгуулалтаар жагсаал болон хувирсан билээ. МҮЭХ, БСШУСЯ-тай тохиролцоонд хүрснээр багш нарын ажил хаялт зогссон юм.

Тэгвэл МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нартай холбоотой нэгэн мэдээлэл цахим орчинд таржээ. Уг мэдээлэлд тэдний хоорондын чат ил болсон байх бөгөөд тэд багш нарын тэмцлээр далимдуулан мөнгө авсан тухай бичигдсэн байжээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: “Олон мянган хүүхдүүд сурч, боловсрох эрхээ эдэлж чадахгүй байна. Түүний нөгөө тал багш нар хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байна. Сурагч болон багш нарын сурч, хөдөлмөрлөх эрхийг нь Засгийн газар бүрдүүлэх ёстой“ хэмээн ярьж байсан юм. Хэрвээ уг мэдээлэл үнэн бол тэдний энэ үйлдэлд холбогдох байгууллага нь арга хэмжээ авах биз ээ.

www.Seen.mn