Монголчуудад Beatbox Ray нэрээр олонд танигдсан Б.Нарандэлгэр “Авъяаслаг Монголчууд“ шоуны өчигдрийн дугаарт оролцож алтан баззерийн эзэн болсон юм.

Тэрээр арлын Япон улсад суралцаж байгаад эх орондоо ирсэн бөгөөд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг гэнэ. Түүний үзүүлбэрт алтан баззер дарсан Rokit bay шүүгч “Би ойрын хэдэн жил хөгжмөөс ийм мэдрэмж аваагүй юм байна. Одоо ч шокноосоо гарахгүй байна“  хэмээжээ.

Beatbox Ray Б.Нарандэлгэр нь хөөмий, хархираа, төмөр хуур, аман хуур, морин хуурыг битбокстой хослуулж, бүтээл туурвидгаараа онцлог уран бүтээлч билээ.

Үндэсний өв соёлоо орчин үетэй хослуулан туурвидаг тэрээр СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ. Мөн “Монголын үндэсний битбокс холбооны тэргүүн“-ээр ажилладаг байна.