Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3527.49₮
  • Евро
    3785.17₮
  • Японы иен
    26.72₮
  • Швейцар франк
    3794.43₮
  • Шведийн крон
    340.41₮
  • Английн фунт
    4321.18₮
  • Болгарын лев
    1935.47₮
  • Унгарын форинт
    9.65₮
  • Египетийн фунт
    113.97₮
  • Энэтхэгийн рупи
    42.68₮
  • Хонгконг доллар
    449.73₮
  • ОХУ-ын рубль
    45.86₮
  • Казахстан тэнгэ
    7.6₮
  • БНХАУ-ын юань
    513.23₮
  • БНСУ-ын вон
    2.7₮
  • БНАСАУ-ын вон
    27.13₮
  • Канадын доллар
    2578.76₮
  • Австралийн доллар
    2359.54₮
  • Чех крон
    158.01₮
  • Тайван доллар
    115.65₮
  • Тайланд бат
    102.92₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    788.09₮
  • Сингапур доллар
    2636.88₮
  • АНЭУ-ын дирхам
    960.49₮
  • Кувейт динар
    11503.69₮
  • Шинэ Зеланд доллар
    2189.69₮
  • Данийн крон
    508.43₮
  • Польшийн злот
    805.11₮
  • Украйны гривн
    95.51₮
  • Норвегийн крон
    331.3₮
  • Непалын рупи
    26.68₮
  • Өмнөд Африкийн ранд
    190.43₮
  • Туркийн лира
    185.41₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6938361.18₮
  • Мөнгө /унцаар/
    79014.19₮
  • Зээлжих тусгай эрх
    4726.05₮
нийгэм, Онцлох,

Монголоор дамжих хийн хоолой ОХУ-д ашиггүй, БНХАУ-д ашигтай

нийтлэсэн Site Default10 сар 8, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
712-15389774125bbaec79ac892
БНХАУ-д байгалийн хийн эрэлт өсч байгаатай холбоотойгоор Монгол Улс тал нутгаараа дамжуулан хийн хоолой татах уриалгыг гаргалаа. Гэсэн хэдий ч ОХУ Баруун Сибирь дэх байгалийн хийн нөөцийн томоохон бааздаа тулгуурласан Алтайн нуруугаар хийн хоолойг татахыг илүүд үзэж байна.
ОХУ, Монгол, БНХАУ-ын гурван талт харилцаа бэхжиж байгаа нь ОХУ-ын нөөц баялгийг Монголоор дамжуулан БНХАУ руу нийлүүлэх хэтийн төлөвийг шинэчиллээ. Өнгөрсөн сард ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнодын Эдийн засгийн чуулганы хүрээнд гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хийн хоолойн асуудлыг хөндөн, улсаараа дамжуулан тавих санал дэвшүүлсэн билээ.
Гэвч энэ асуудалд талуудын байр суурь тийм ч тодорхой бус байна. 2011 онд БНХАУ руу нефть нийлүүлэх шууд хоолой тавихаас өмнө ОХУ Транс-Сибирийн хоёр төмөр замаар дамжуулан Хятад руу нийлүүлэлт хийхийг оролдсон. Ерөнхийдөө нийлүүлэлтийг Монголоор дамжуулахгүй БНХАУ-тай хил залгаа Өвөр Байгалын хязгаараар хийж байсан. Үүнээс гадна багахан хэмжээний нийлүүлэлтийг Монголоор дамжуулан хийдэг байсан боловч БНХАУ энэ тээвэрлэлтийн маршрутыг аюулгүй байдлын хувьд хангалтгүй гэж үзсэний улмаас дахин Монголоор дамнуулан тээвэр хийхийг бүрэн зогсоосон билээ.
Тухайн үеэс хойш эрчим хүчний эрэлт эрчимтэй өссөний улмаас ОХУ-аас БНХАУ руу хийх нийлүүлэлт огцом өссөн юм. БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр, Хятадын Засгийн газар цэвэр түлш хэрэглэхийг шахаж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын байгалийн хийн хэрэглээ 2017 онд 15 хувиар, 2018 оны эхний хагаст 17.5 хувиар өссөн байна.
ОХУ-ын хувьд Монголоор дамжуулан байгалийн хийн хоолой тавих нь Алтайн нуруугаар дамжуулан тавих 2800 км урт баруун маршрутаас цаг хугацааны хувьд хурдан, хялбар байх юм. Гэсэн хэдий ч ОХУ-ын “Газпром” компани 4000 км урт “Сибирийн эрч хүч” зүүн чиглэлийн хийн хоолойг тавих ажлыг хурдан дуусгахыг шахаж байгаа нь Алтай төсөлтэй холбоотой байж магадгүй юм. Үүний зэрэгцээ ОХУ-аас БНХАУ руу хийх байгалийн хийн нийлүүлэлтийг ямар нэг улсаар дайруулахгүй шууд хийнэ гэж ОХУ удаа дараа мэдэгдсэн юм.
“Хэдийгээр яриа хэлэлцээнд ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа ч миний бодлоор БНХАУ “Алтай” төслийг илүүд үзэхгүй байх” гэж Вашингтон хот дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн эрчим хүч, аюулгүй байдлын мэргэжилтэн Эдвард Чоу хэллээ.
“Монголоор дамжуулан нийлүүлэлт хийх маршрут нь тээвэрлэлт болон бусад нөхцөл байдлын хувьд илүү үр дүнтэй байх бол “Алтай” төслөөр нийлүүлэлт хийх нь Хятадын хамгийн өндөр хэрэглээтэй зах зээлд байгалийн хийг хүргэж чадахгүй, үр ашгийн хувьд алдагдалтай байх юм. Харин ОХУ-ын хувьд “Алтай” төсөл нь илүү өгөөжтэй. Учир нь Баруун Сибирь дэх Оросын хамгийн том орд газрыг “Алтай” төсөл дайран өнгөрч байгаагийн зэрэгцээ Европ руу нийлүүлэх боломж нь нээгдэх юм. Ингэснээр ОХУ-ын байгалийн хийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Харин БНХАУ-ын хувьд “Алтай” төсөл ямар ч ашиггүй гэж Эдвард Чоу дүгнэжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

376
Өмнөх

Үснээсээ дүүжлэгдэн ниссэн “Авъяаслаг Монголчууд“-ын содон оролцогч рекламанд тоглоод амжжээ

10 сар 8, 2018
Дараах

“Хүүхэд хамгаалал“-д зарцуулагдах 5 тэрбум төгрөгийн 3.7 тэрбум нь эд хогшил авахад зарцуулагдсан гэжээ

10 сар 8, 2018

Төстэй нийтлэлүүд

ergen tulult_03_20_mon1
Онцлох, Хот,

ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

нийтлэсэн Site Defaultөмнө 1 өдөрсэтгэгдэлгүй
large-6419bcf8522df447f994ff2a copy
Онцлох,

Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

нийтлэсэн Site Defaultөмнө 1 өдөрсэтгэгдэлгүй

Шинэ мэдээлэл

  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 1 өдөр
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 1 өдөр
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 6 өдөр
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 6 өдөр
  • Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    Богдхан төмөр замын трассын дагуух газрыг тусгай хэрэгцээнд авна

    өмнө 6 өдөр
  • Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    өмнө 1 долоо хоног
  • УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: ХАВРЫН ЧУУЛГАН АВЛИГЫН ЭСРЭГ ЧУУЛГАН БАЙХ БОЛНО

    өмнө 1 долоо хоног
  • Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа

    өмнө 1 долоо хоног
  • Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    өмнө 1 долоо хоног
  • Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    Тусгай бэлтгэлийн сургуулилтад 200 гаруй аврагч оролцлоо

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт