Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3461.31₮
  • Евро
    3663.8₮
  • Японы иен
    23.25₮
  • Швейцар франк
    3789.48₮
  • Шведийн крон
    311.89₮
  • Английн фунт
    4213.45₮
  • Болгарын лев
    1873.1₮
  • Унгарын форинт
    9.36₮
  • Египетийн фунт
    111.93₮
  • Энэтхэгийн рупи
    41.59₮
  • Хонгконг доллар
    442.7₮
  • ОХУ-ын рубль
    35.99₮
  • Казахстан тэнгэ
    7.24₮
  • БНХАУ-ын юань
    473.36₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын
    26.63₮
  • Канадын доллар
    2564.5₮
  • Австралийн доллар
    2216.8₮
  • Чех крон
    150.3₮
  • Тайван доллар
    107.44₮
  • Тайланд бат
    95.22₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    737.78₮
  • Сингапур доллар
    2530.1₮
  • АНЭУ-ын дирхам
    942.35₮
  • Кувейт динар
    11198.75₮
  • Шинэ Зеланд доллар
    2059.83₮
  • Данийн крон
    491.32₮
  • Польшийн злот
    794.83₮
  • Украйны гривн
    94.18₮
  • Норвегийн крон
    319.39₮
  • Непалын рупи
    25.99₮
  • Өмнөд Африкийн ран
    183.26₮
  • Туркийн лира
    127.09₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    6623891.64₮
  • Мөнгө /унцаар/
    79526.37₮
  • Зээлжих тусгай эрх
    4553.84₮
нийгэм,

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Франц улсад айлчилж байна

нийтлэсэн Site Default10-р сар 9, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
ea286035eb6103dcf899a0f334b25e8d

Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дрианы урилгаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Франц Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дриан-тай уулзав.  Сайд нар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх талаар санал солилцож, хоёр талын харилцааг цаашид иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх, чингэхдээ түншлэлийн тухай замын зураглал гаргахаар тохиров.

Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, хотын нийтийн тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйг Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дриан тэмдэглэж, хөдөө аж ахуй, сансар судлалын салбарт цаашид онцгой анхаарч, эрчимтэй ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хүрээнд малын эрүүл мэндийн чиглэлээр Франц Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан төслүүд хэрэгжүүлж, гуравдагч зах зээлд экспортлох асуудлыг сайд Д.Цогтбаатар тавьж, талууд хамтран ажиллахаар тогтов. Мөн соёлын салбар, түүний дотор түүх, архелогийн салбарт шинэ төслүүд эхлүүлэх, Франц Улсын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх саналыг манай тал тавьж, санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЮНЕСКО-гийн Дэд захирал Синг Цюйтай уулзаж, тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, үр дүн, цаашид хамтран ажиллах салбарууд, ЮНЕСКО-д ажиллаж буй Монгол ажилтны тоог нэмэх асуудлаар санал солилцов. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын санаачлан хэрэгжүүлж буй бодлого болон бүтцийн шинэчлэлийг Монгол Улс дэмжиж буйг мэдэгдэв. Дэлхийн нийтийн энх тайван байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой Олон улсын шашин хоорондын яриа хэлэлцээний бага хурал Монгол Улсад 2019 онд зохион байгуулахыг мэдэгдэж, ЮНЕСКО-гоос дэмжиж ажиллахыг хүссэнээс гадна Монгол Улсын боловсролын салбарын бодлогод дүн шинжилгээ хийлгэх хүсэлтийг ЮНЕСКО дэмжиж, техникийн туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийлсэн болно. ЮНЕСКО-гийн Дэд захирал Синг Цюй Монгол Улс ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж, тус байгууллагын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа болон цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар Монголд хөрөнгө оруулсан болон оруулах сонирхолтой Францын Thales, Еurotradia, CIS, Atermes зэрэг томоохон компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ Монгол Улсад Францын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны балансыг тэнцвэржүүлэх, экспортыг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн асан, тус улсын захиргааны төв нэгж Ил Дө Франс мужийн Орон нутгийн зөвлөлийн Тэргүүн дэд дарга Жером Шартьетэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар ярилцлаа. Жером Шартье нь Францын улс төр, бизнесийн хүрээнд Монгол орныг сурталчлан таниулах чиглэлээр идэвхтэй ажилладагаас гадна Монгол Улсад нийгмийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилго бүхий “Монгол андууд” хэмээх сан байгуулсан.

458
Өмнөх

“Саруул салон& спа” гоо сайхны цогц үйлчилгээг чанартай, хямдаар санал болгож байна

10-р сар 9, 2018
Дараах

Улаанбаатар хот өвөлд бэлэн

10-р сар 9, 2018

Төстэй нийтлэлүүд

379355221_730735422398472_5414829993228350885_n
нийгэм, Онцлох,

Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

нийтлэсэн Site Defaultөмнө 6 өдөр
379256721_728801715925176_427813625834548569_n
нийгэм,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

нийтлэсэн Site Defaultөмнө 1 долоо хоног

Шинэ мэдээлэл

  • Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    өмнө 6 өдөр
  • Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    өмнө 6 өдөр
  • Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    өмнө 1 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    өмнө 1 долоо хоног
  • “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт уулзалт боллоо

    өмнө 2 долоо хоног
  • Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    Хөгжлийн банк “Нүүрстөрөгчийн Нягтлан бодох бүртгэлийн Санхүүгийн Түншлэл” (PCAF)-д нэгдлээ

    өмнө 2 долоо хоног
  • Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажил үргэлжилж байна

    өмнө 2 долоо хоног
  • Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    өмнө 2 долоо хоног
  • ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

    ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа

    Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа

    өмнө 3 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт