Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3457.48₮
  • Евро
    3624.48₮
  • Японы иен
    23.08₮
  • Швейцар франк
    3752.83₮
  • Шведийн крон
    312.92₮
  • Английн фунт
    4177.67₮
  • Болгарын лев
    1853.08₮
  • Унгарын форинт
    9.34₮
  • Египетийн фунт
    111.89₮
  • Энэтхэгийн рупи
    41.56₮
  • Хонгконг доллар
    441.48₮
  • ОХУ-ын рубль
    34.75₮
  • Казахстан тэнгэ
    7.26₮
  • БНХАУ-ын юань
    473.53₮
  • БНСУ-ын вон
    2.54₮
  • БНАСАУ-ын
    26.6₮
  • Канадын доллар
    2522.42₮
  • Австралийн доллар
    2184.78₮
  • Чех крон
    148.17₮
  • Тайван доллар
    106.9₮
  • Тайланд бат
    93.27₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    731.9₮
  • Сингапур доллар
    2516.82₮
  • АНЭУ-ын дирхам
    941.35₮
  • Кувейт динар
    11178.4₮
  • Шинэ Зеланд доллар
    2042.68₮
  • Данийн крон
    485.94₮
  • Польшийн злот
    785.01₮
  • Украйны гривн
    94.52₮
  • Норвегийн крон
    317.82₮
  • Непалын рупи
    25.97₮
  • Өмнөд Африкийн ран
    179.38₮
  • Туркийн лира
    125.73₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    6306616.39₮
  • Мөнгө /унцаар/
    72741.23₮
  • Зээлжих тусгай эрх
    4531.94₮
нийгэм,

Хотын дарга С.Батболд талийгаачийн гэр бүлийнхэнд НЗД-ын нөөц хөрөнгөнөөс 10 сая төгрөг гардуулан өглөө

нийтлэсэн Site Default10-р сар 18, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
rttttt

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь энэ сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож,  эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг илрүүлэхээр албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан талийгаачийн гэрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар очиж ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийллээ.

Энэ үеэр хотын дарга ар гэрийнхэнд нь хандаж “ Улаанбаатар хотынхоо иргэдийн амар амгалан, аюулгүй байдлын төлөө олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан цагдаагийн албан хаагчаа гэмт этгээдүүдийн гарт алдсанд нийслэлчүүд эмгэнэн гашуудаж байна. Нийгэм, цаг төр хүндхэн болсон энэ цаг үед эх орноо, ард түмнээ гэсэн эх оронч залуус  байдаг гэдгийг талийгаач харуулж, бид бүгдэд их том сургамж үлдээлээ. Нийслэл хот амар тайван байгаа нь манай цагдаагийн байгууллагынхан хүч хөдөлмөр.  Албан үүргээ гүйцэтгэж явсан  цагдаагийн албан хаагчийн амийг хөнөөсөн этгээдүүд хуулийн хариуцлага хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн ямар туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байгаа талаар нийслэлийн Засаг даргад хандаарай” хэмээгээд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс буцалтгүй тусламж болгон 10 сая төгрөгийг гардуулан өгөв.

Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Ар гэрийнхэний зүгээс орон байрны асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэл хотынхоо амар амгалан, аюулгүй байдлын төлөө манай цагдаагийн байгууллагын албан хаагчид  цаг наргүй зүтгэдэг.  Тиймээс ч  хотын захиргааны зүгээс ажиллах орчин, ахуй нөхцөлд нь аль болох анхаарал хандуулдаг. Та бүхний санал хүсэлтийг хүлээн авлаа. Орон сууц, байрны асуудлыг эерэгээр шийдэхийн төлөө ажиллана” гэв.

Энэ сарын 15-ны өдөр залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болох 45 настай Б.Энхбаяр болон 25 настай Т.Лундаа нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар машинаар мөргөн зугтжээ. Талийгаач ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь хүнд байсан учир ухаан оролгүй байсаар уржигдар нас барсан юм.

Оргон зайлсан этгээдүүдийг өчигдөр орой Майхан толгой орчмоос баривчилсан юм.

493
Өмнөх

2019-2020 оны хичээлийн жилд зарлагдах тэтгэлэгт хөтөлбөрүүд

10-р сар 18, 2018
Дараах

“Ice top” хамтлагийн Коби нэг жилийн ял авлаа

10-р сар 18, 2018

Төстэй нийтлэлүүд

384538894_736432128495468_4038390489452636540_n
нийгэм, Онцлох,

Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөр
383401149_735920758546605_6918984743273686040_n
нийгэм, Онцлох,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Орхон аймаг дахь Гал түймэр унтраах 68 дугаар ангид ажиллалаа

нийтлэсэн Site Defaultөмнө 4 өдөр

Шинэ мэдээлэл

  • Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ

    Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган эхэллээ

    өмнө 1 өдөр
  • Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаеваг хүлээн авч уулзлаа

    Буриад улсын Соёлын сайд Соёлма Баяртуевна Дагаеваг хүлээн авч уулзлаа

    өмнө 1 өдөр
  • Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийг 2024 оны төсөвт суулгана

    өмнө 3 өдөр
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Орхон аймаг дахь Гал түймэр унтраах 68 дугаар ангид ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Орхон аймаг дахь Гал түймэр унтраах 68 дугаар ангид ажиллалаа

    өмнө 4 өдөр
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,  Булган аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Булган аймагт ажиллаж байна

    өмнө 5 өдөр
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо

    өмнө 6 өдөр
  • Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Ингэний сүү боловсруулах үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    өмнө 2 долоо хоног
  • Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

    өмнө 2 долоо хоног
  • Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

    өмнө 2 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд Архангай аймагт ажиллаж байна

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт