Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
зөвлөгөө,

Юу ч болж байсан эдгээр үгсийг хэзээ ч битгий ээждээ хэлээрэй

нийтлэсэн Site Default10 сар 22, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
tiim shu

Ээжийгээ гомдоож, уйлахад хүргэдэг болчимгүй үгс

Хэдэн сарын өмнө найзын маань ээж өнгөрч би түүнийг эргэж очсон юм. Найз маань намайг хараад эхэндээ биеэ барьж чадаж байсан ч миний “за яажшуухан байна даа” гэсэн асуултын дараа бүхий л тэвчээрээ алдаж цурхиран уйлсан юм.

Удаан, гомдолтой уйлж байгаад найз маань хэлэхдээ:

“Би байхгүй болно гэдгийг нь мэдэж байсан… Удаан өвдсөн учраас би үхэлтэй эвлэрсэн байсан… Гэхдээ би нэг удаа түүнд хэлсэн таагүй үгнийхээ төлөө уучлал гуйж чадаагүйдээ л харамсаж байна, бүх насаараа харамсаж явах юм шиг байна…” гэсэн юм. Гэнэт надад “Ээж маань удахгүй байхгүй болбол би яах вэ?” гэсэн бодол орж ирсэн юм. Бушуухан очоод алдаатай үг бүрээ засаж, хожим харамсахгүй, ээжийгээ гомдолтой чигээр нь явуулахгүй байхын төлөө эхний алхмуудыг хийх ёстой гэж ойлгосон юм.

Бүх л биеэр хүйт дааж, хүйтэн хөлс мэдрэгдэв. Хамгийн наад зах ньЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ШҮҮ гэж бараг хэлж байгаагүй, харин ч гомдмоор үг зөндөө хэлдэг байжээ. Эх хүн үрээсээ ХАЙРТАЙ гэх үгийг л хүлээдэг байх даа гэхээс…, уйлмаар байлаа.

За ингээд, та ч гэсэн хичээгээрэй, төрүүлж өсгөсөн ээжээсээ хэдхэн сайхан үгийг битгий харамлаарай гээд дараах өр өвтгөм үгүүдийг хэн хүн бодож санахгүй хэлчихдэг байж магадгүй гэж бодоод, ухаарал хайрлаасай гэсэндээ орууллаа.

Ээж ээ! Хэрэв та үгийг хэн нэгэн сайхан бүсгүйд хандаж хэлдэг бол хорвоогийн хамгийн азтай нэгэн юм. Таны төлөө өөрийгөө умартаж, бүхий л амьдралаа зориулсан сахиусан тэнгэр хажууд тань байгаад өдөр бүр талархаад ч барамгүй. Харин залуу насны ааг омог, би одоо биеэ даасан том эр болсон гэх өчүүхэн бодол зэргээс болж бид юугаар ч солимгүй эрхэм хүмүүсээ гомдоож, сэтгэлд нь сэв суулгаж байдаг нь харамсалтай. Ялангуяа арван сар хэвлийдээ тээн бүрэлдүүлж, алхаж хөлд орохоос тань авахуулаад амьдралын хатуу шуурганд бүдчин явахад ч хажууд тань тулж түшин, хамаг байдгаа барин гүйх ээждээ хэзээ ч хэлж боломгүй хүйтэн хөндий, хатуу үгс гэж байдаг. Та эдгээр үгсийг амнаас унагах нь бүү хэл, бодохоос ч цээрлэж, өдрөөс өдөрт таниас холдсоор байгаа ээжийгээ энэрч, хайрлаж яваарай.

Би завгүй ээ, таньтай уулзаж суух зав алга

Ээж тань хэчнээн завгүй байлаа ч, таныг хоосон хонуулж байсан удаатай юу? Хэчнээн ядарч байсан ч таны хувцсыг угааж, хайрлаж халамжладаггүй байсан гэж үү? Ээж тань шалтаг тоочиж, саналаас тань татгалзаж байсан удаатай юу? Тэгвэл танд ээжээсээ татгалзаж, түүнийг гомдоох эрх байхгүй. Тэр таныг санаад хүрээд ирээч гэсэн бол ямар ч ажилтай байсан зохицуул, ээждээ сүү бариад оч, үгүй ядахдаа очиж ганц үнсүүл! Энэ бол таны үүрэг юм шүү.

Би таныг үзэн ядаж байна

Өөрөөсөө илүүтэй хайрлаж, өсгөсний дараа энхрий хайртай үрээсээ үзэн ядаж байна гэх үгийг сонссон эхийн сэтгэл юу болж хувирах бол? юу бодогдох бол? Өнгөрсөн амьдрал нь ямар ч үнэ цэнэгүй, утга учиргүй санагдаж, өөрийгөө өрөвдөөд ч нэмэргүйг ойлгоно. Ээжийнхээ сэтгэлийг урж, шаналалд унагахгүйн тулд муу муухай үгсийг бүү хэл, харин ч хайрлаж, халамжаар үл дутаах хэрэгтэй.

Наад хоолыг чинь идэхгүй ээ!

Ажил хичээлээсээ тарж ирэхийг тань хүлээж, хоолоо хэдэн удаа халааж, хэдэн удаа аягалж суусан бол? Хэчнээн та хоол унд идчихсэн цатгалан байлаа ч, ээжийнхээ сэтгэлийг бодоод хийсэн хоолыг нь амсаж, хэсэгхэн зуур ч болов ярилцаж суух хэрэгтэй биш гэж үү?

Та л намайг ийм болгоо биз дээ!

Ямар эх хүн хүүхдээ буруу замаар яваасай гэж хүсэх билээ. Тэр чадах хэрээрээ таныг хүмүүжүүлж, анхаарал хандуулсан. Тийм болохоор танд түүнээс ял асуух эрх байхгүй. Өөрөө өөрийгөө удирдаж чадахгүй өнөөдөр ийм байдалтай байгаа бол ээжийгээ буруутгаж арчаагүй зан гаргах бус, өөрөөсөө алдааг хайгаарай.

Ийм болохоор чинь л аав таныг орхиж явсан

Ээждээ хэлж болох хамгийн муухай үг юм шүү. Ямар ч тохиолдолд, юу ч болж байсан ээждээ энэ дэндүү хатуу, зүрх зүсэм үгийг бүү хэлээрэй. Хос хоёр салж явахад олон шалтгаан байдаг. Тэр шалтгаан юу ч байлаа гэсэн та үүнд сохроор ээжийгээ буруутгаж, эцэст нь ийм хэрцгий үг хэлж огт болохгүй.

Та нээрээ ямар ч боловсрол, мэдлэг байхгүй юм аа!

Магадгүй тэр өөрөө сурч боловсрох боломжтой байсан ч, таныг бодоод, хүүгээ л өнгөтэй явуулъя гээд хэдэн цаасаа цааш нь хийж хадгалаад, эцэст нь таныг сургасан бол яах вэ? Миний боловсрол мэдлэг яах вэ, хүү минь л бусдын өмнө нүүр бардам, эрдэм ухаантай болж байвал бусад нь хамаагүй гэж сэтгэлээ тайтгаруулж суудаг эх хүн хэчнээн олон байдаг гээч…

Яах гэж намайг төрүүлсэн юм?

Энэ нь яг л яах гэж та амьдарсан юм гэдгээс өөрцгүй. Эх хүний амьдрал тэр чигтээ хүүхдийнхээ төлөө байдаг. Гэтэл хүүхэд нь өөрийнхөө амьдралыг голж, яах гэж төрүүлсэн юм гэж асуувал, ямар ч ээж хариулж чадалгүй гацаж, нулимсаа л урсгах болов уу. Хорвоо дээр хүн болж мэндэлнэ гэдэг ховорхон боломжийг атгаж төрсөн бол харамсаж, ээжээсээ буруу нэхэхийн оронд харин ч талархаж, өлмийд нь сөгдөх хэрэгтэй.

Таниас залхаж байна

Бага балчир наснаас тань эхэлж, хорвоо ертөнцтэй танилцуулж, бүхнийг шинээр эхнээс нь зааж өгсөн ээждээ талархахын оронд залхаж байна гэдэг арай л гомдмоор санагдахгүй гэж үү? Хүүхэд уйлна, уурлана, элдэв зүйлс нэхнэ, энд тэнд үймүүлнэ… энэ бүхэнд ээж тань хэчнээн удаа таниас залхаж, хаяж явах боломжтой байсныг тоолвол тэнгэрийн одноос ч илүү тоо гарах болов уу. Гэтэл ааш нь олдохгүй, сахилгагүй таныг аргадаж хайрласаар өнөөг хүрсэн байтал, одоо би том эр болсон гээд олиггүй зан гаргаж ээжийгээ гомдоох нь байж болох зүйл гэж үү?

504
Өмнөх

Харуулах донтой Монголчууд

10 сар 22, 2018
Дараах

МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил “Чамдаа уусна“ дууны видео клип цацагдлаа

10 сар 22, 2018

Төстэй нийтлэлүүд

800px_COLOURBOX12035320
зөвлөгөө,

Секс хийхгүйгээр ‘дур тавих’ сонирхолтой аргууд

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019
3e9b19c27d9e1bf9a8ed86dee4b0b5c1
зөвлөгөө,

Долдугаар сарын зурхай

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019

Шинэ мэдээлэл

  • Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    өмнө 3 өдөр
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    өмнө 3 өдөр
  • НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    өмнө 3 өдөр
  • Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    өмнө 4 өдөр
  • Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    өмнө 5 өдөр
  • Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    өмнө 5 өдөр
  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 2 долоо хоног
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 2 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт