Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3496.9₮
  • Евро
    3811.27₮
  • Японы иен
    27.19₮
  • Швейцар франк
    3824.26₮
  • Шведийн крон
    337.09₮
  • Английн фунт
    4265.69₮
  • Болгарын лев
    1948.68₮
  • Унгарын форинт
    9.87₮
  • Египетийн фунт
    115.49₮
  • Энэтхэгийн рупи
    42.52₮
  • Хонгконг доллар
    445.66₮
  • ОХУ-ын рубль
    49.7₮
  • Казахстан тэнгэ
    7.62₮
  • БНХАУ-ын юань
    518.45₮
  • БНСУ-ын вон
    2.84₮
  • БНАСАУ-ын вон
    26.9₮
  • Канадын доллар
    2621.46₮
  • Австралийн доллар
    2469.69₮
  • Чех крон
    160.57₮
  • Тайван доллар
    117.71₮
  • Тайланд бат
    106.01₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    820.1₮
  • Сингапур доллар
    2666.44₮
  • АНЭУ-ын дирхам
    952.03₮
  • Кувейт динар
    11459.61₮
  • Шинэ Зеланд доллар
    2263.37₮
  • Данийн крон
    512.1₮
  • Польшийн злот
    813.02₮
  • Украйны гривн
    95.15₮
  • Норвегийн крон
    347.98₮
  • Непалын рупи
    26.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    204.33₮
  • Туркийн лира
    185.76₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6692174.89₮
  • Мөнгө /унцаар/
    81997.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4746.59₮
улс төр,

Ерөнхийлөгч өө, АН-ын авлигачдын талаар цензургүй яриач

нийтлэсэн Site Default11 сар 1, 2018
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
rfk9lyw6

УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий хүмүүс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан биш “Ардын дайсан” болцгоов.

Олон нийтийн сүлжээгээр тэднийг эхнэр, хүүхдүүдийнх нь зурагтай хамт жагсааж хулгайч, луйварчнаар нь дуудан жирийн ардуудаар жигшүүлэх улс төр эцэс төгсгөлгүйгээр эрчтэй өрнөж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хар ПР-ын баг хийгээд АН-ынхан ч ардын дайсан тодруулах “ЖДҮ ажиллагаа”-н дээр хүч, хөг нэмцгээж байгаа харагдана. Хамгийн хоржоонтой нь МАН-ын хэд ч яах вэ. Аав, эхнэр, хүүхдүүд нь аж ахуйгаа хөтөлж хөгжүүлэхийн тулд байдаг бүхнээ барьцаалж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авцгаасан юм байгаа биз. Харин энэ дуулианы үеэр шударга дүр эсгэж, МАН-ынхныг чичлэн суугаа АН-ын дарга С.Эрдэнийн охинд холбогдох хэрэг шүүхийн шатанд яваа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр зээл өгч албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргасан нь баримтаар ил болж намынхныг нь улалзуулав. Хэвлэлүүдэд “Хуучин төрийн “хулгайч” сайд”-аараа цоллуулах болсон Д.Эрдэнэбат гишүүн 2015 онд Монгол Улсын Тусгай сангийн хуулийг зөрчиж, санхүүжилт олгох журамд өөрчлөлт оруулан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийн эх үүсвэрээс дөрвөн аж ахуйн нэгжид 1.327.0 сая, сайдын 108 тоот тушаалаар дөрвөн аж ахуйн нэгжид төсөл хэрэгжүүлэхэд нь 5.028.0 сая, мөн 183 тоот тушаалаар 1.000.0 сая, бүгд 7.355.0 сая төгрөгийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд олгосон талаар Сангийн яамнаас энэ оны тавдугаар сард дүгнэлт гаргасан ажээ. АН-ын удирдлагууд ийнхүү албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан нь баримтаар ил болж байхад тэд том хулгайгаа нуухын тулд МАН-ын гишүүдийн хамаарал бүхийн хүмүүсийн компаниуд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан тухай дуулианаар улс төр хийж, өөрсдийнхөө булхайг саринуулах оролдлого хийцгээж байна. Үнэн хэрэгтээ УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлж хамаарал бүхий хүмүүстээ зээл авч өгсөн эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоогоогүй байгаа шүү дээ!

            Ер нь зээл яаж авдаг вэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан төдийгүй арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжүүд зээл авахдаа тодорхой хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэйгөөр тухайн байгууллагатай зээлийн гэрээ байгуулдаг шүү дээ. Дээр нь зээлийн баталгаа гаргаж, эд хөрөнгөө барьцаанд тавина. Ингээд заасан хугацаанд зээлээ хүүгийнх нь хамт төлөх үүрэг хүлээдэг. Хэрэв зээлээ төлөхгүй юм уу төлж чадахгүйд хүрвэл холбогдох хуулийн дагуу асуудлыг шийддэг гэдгийг АН-ын авлигачид байтугай жирийн иргэд ч сайн мэдэх учиртай. Хамгийн сонирхолтой нь АН-ынхан МАН-ын эсрэг “ЖДҮ ажиллагаа”-г өндөр төлбөртэй, өргөн фронттойгоор явуулж байгаагаас харахад тэд өөрсдийнхөө сурсан зангаар эрх баригч хүчний гишүүдийг харж, хардаад байх шиг. Авлигачид авлигын мөнгийг ямар замаар “угаадаг” вэ, тэр л нүдээр бусдыг харж “Аан, энэ яг тэгэх нь, ер нь тэгсэн байх нь” гэсэн өнцгөөр дүгнэж байгаа нь МАН-ынхан руу чиглэсэн “ЖДҮ ажиллагаа”-аас тодорхой харагдана. Харин аав, эхнэр, хүүхдүүд нь хүмүүсийг ажлын байртай, цалинтай байлгахын тулд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан биш хамаг муугаараа дуудуулж яваа гишүүд АН-ын том авлигачдын дэргэд ердөө л гэнэн туулайнууд. Тэдний гэр бүлийнхний авсан зээл эдний хийсэн хулгай, луйвар, авлигын хэргүүдийн дэргэд ёстой жижигхэн “юм”.

            Улстөрчдийн захиалга бүхий “ЖДҮ” ажиллагаа олон нийтийн сүлжээгээр эрчээ авах үед АН-ын гишүүдийн хувийн мэдээллийн хэрэгслүүдээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг нийслэлийн Прокурорын газраас шалгаж эхэллээ” гэсэн мэдээлэл цацагдах болов. Хачирхалтай байгаа биз! Угтаа нийслэлийн Прокурорын газрынхан мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих учиртай. Харин авлига, албан тушаалын гэмт хэргийг АТГ шалгах үүрэгтэй. Гэвч шат алгасч шууд прокурор дээр хаягласан мэдээг олон нийтэд түгээж эхэлсэн нь юуны учир вэ. Ингэхэд прокурор хэний мэдэлд байдаг билээ!? Мэдээж хэрэг, Ерөнхийлөгчийн… Тэгэхээр “ЖДҮ ажиллагаа”-н дээр хар ПР-ын багийнхантайгаа хамт хүч нэмж буй Ерөнхийлөгч арай албан тушаалаараа түрээ барьж, прокуроруудад нөлөөлөөд байгаа юм биш биз. Үйл явдлын өрнөлөөс ийм хардлага эрхгүй төрнө. Гэвч АН эрх барьж байх үед гарсан авлига, албан тушаалын томоохон хэргүүд хаана очиж замхрав. Ерөнхий сайд асан, өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг ба түүний нөхөд, Хөгжлийн банк, бонд, төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк барих нэрийдлээр иргэдийн татварын мөнгөөр “тоглосон” хэрэг, “Фортуна” Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэргүүд хууль хяналтын байгууллагын аль шатанд очоод замхарч, саринаж “алга болов”. Хэн тэднийг уснаас хуурай гарахад туслав!? АН эрх барьж байх үед хэдэн зуун тэрбум төгрөгийг авлига, хулгайн замаар оруулчихаад “Энэ өрийг ирээдүй үе маань төлнө” гэж иргэдийг доромжилж одсон Н.Алтанхуяг тэргүүтэн өдгөө ч эрх мэдэлтэй, албан тушаалтай байна. Тиймээс яг одоо тэднээс өрөө нэхэж, улсад учруулсан хохирлоо төлөхийг шаардацгаая. МАН-ын гишүүдийн хамаарал бүхий хүмүүс авсан зээлээ төлөх нь баараггүй, харин АН-ын авлигачид улсад хэдэн зуун тэрбумаар нь хохирол учруулчихаад улайх ч үгүй улстөржиж суугааг юу гэж ойлгох вэ. Өөрийн мэдлийн телевизээр хүний намынхны тухай цензургүй ярьдаг Ерөнхийлөгчөөр АН-ын авлигачдын тухай яриулъя. Тэдэнд холбогдох хэргүүдийг хэн хаана яаж замхруулсныг мэдэж байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Ерөнхийлөгч өө, та АН-ын авлигачдын талаар нэг сайхан цензургүй яриач.

А. Сарангэрэл

medeelne.mn

373
Өмнөх

Х.Баттулгыг “Хаан” болгохын тулд монголчууд төргүй болох ёстой юу

11 сар 1, 2018
Дараах

АСЕМ-ын дүйвээн буюу сураг тасарсан 17-гийн шамшигдуулсан 79,2 тэрбумын эрэлд

11 сар 1, 2018

Төстэй нийтлэлүүд

326226499_1188431058700191_3414221856845392314_n
Онцлох, улс төр,

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө

нийтлэсэн Site Defaultөмнө 2 долоо хоног
dcdcde82662a482bbf6633bc68b8eea4
Онцлох, улс төр,

“ТӨСӨВ -2023” ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

нийтлэсэн Site Defaultөмнө 4 сар

Шинэ мэдээлэл

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    өмнө 3 өдөр
  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 1 долоо хоног
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 1 долоо хоног
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 1 долоо хоног
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт