Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.49₮
  • Евро
    4154.09₮
  • Японы иен
    23.1₮
  • Швейцарийн франк
    4512.14₮
  • Шведийн крон
    378.45₮
  • Английн фунт
    4689.43₮
  • Болгарын лев
    2123.64₮
  • Унгарын форинт
    10.79₮
  • Египетийн фунт
    75.69₮
  • Энэтхэгийн рупи
    40.25₮
  • Хонконгийн доллар
    459.74₮
  • ОХУ-ын рубль
    43.99₮
  • Казахстаны тэнгэ
    6.84₮
  • БНХАУ-ын юань
    503.2₮
  • БНСУ-ын вон
    2.45₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2544.6₮
  • Австралийн доллар
    2330.69₮
  • Чехийн крон
    171.73₮
  • Тайванийн доллар
    114.63₮
  • Тайландын бат
    110.35₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    864.38₮
  • Сингапурын доллар
    2745.11₮
  • АНЭУ-ын дирхам
    972.65₮
  • Кувейтийн динар
    11647.78₮
  • Шинэ Зеландын доллар
    2025.96₮
  • Данийн крон
    556.25₮
  • Польшийн злот
    980.81₮
  • Украины гривн
    85₮
  • Норвегийн крон
    355.55₮
  • Непалын рупи
    25.16₮
  • Өмнөд Африкийн ранд
    208.68₮
  • Туркийн лира
    84.4₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14933240.41₮
  • Мөнгө /унцаар/
    189142.09₮
  • Зээлжих тусгай эрх
    4859.09₮
нийгэм, улс төр,

ТЭДС-аас хүүгүй зээл авсан компаниудыг Н.Алтанхуягийн “Хаан жимс” тэргүүлж байна

нийтлэсэн Site Default11 сар 12, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
aaaaa

Засгийн газар 27 тусгай сантай. Түүний нэг ЖДҮ-ийг дэмжих сангаас их хэмжээний мөнгө зээлсэн улстөрчдийн дуулиан бусад сангуудаас хэн хэн ямар хэмжээний зээл авсан бэ гэсэн эрлийг хийхэд хүргэж байгаа. ЖДҮ-ийг дэмжих сан бол ХХААХҮ-ийн сайдын харьяанд байдаг гурван том сангийн нэг. Нөгөө нь Газар тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан юм. Хөдөө аж ахуйн салбар хөгжсөн гэдэг утгаар энэ хоёр сан ЖДҮДС-аас дутахгүй зээлийн эргэлт хийж байдаг. Харин түүнээс хэн хэн ямар хэмжээний зээл авч байсан бэ?

Эрэн хайсан баримтаас харахад хамгийн их анхаарал татсан зээл Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2013 онд гарч байжээ. 2010-2014 онд Засгийн газар Чацаргана үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газраас чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс бизнес эрхлэгчдэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-аас хөнгөлөлттэй зээл олгосон байдаг.

Энэхүү хөтөлбөр нь жимсчдийг дэмжиж ард түмнээ жимс жимсгэнэ, Увсын чацарганаар хангах сайхан нэрийдлийн дор Шинэчлэлийн Ерөнхий сайдын бизнесийг дэмжих цаад зорилготой байсан бололтой.

Чацаргана үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 10.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл дэмжлэгийг олгожээ.

ҮАГ-ын Газар тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаанд 2014 онд хийсэн аудит тайлан

2013 онд ҮХААЯ-ны ТНБД-ын А/270, А/481 дугаар тушаал жилийн 2.4 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлийг 70 компанид олгосноос гадна тусгайлан сонгосон найман аж ахуйн нэгжид жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, төрөл сортыг олшруулах зорилгын хүрээнд 7 жилийн хугацаатай тус бүр 750 сая төгрөгийн хүүгүй зээлийг олгосон байна. Зээл 2013 оны 5-12 дугаар сард эзэддээ бүрэн очжээ. Энэхүү зээлээс  Н.Алтанхуяг одоогийн байдлаар 750 сая төгрөгийг “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийнхаа нэр дээр авсан нь тодорхой болоод байна. .

Хүүгүй зээлийг долоон жилийн дотор төлж барагдуулах ёстой. Одоогоор зээлийн хугацаа дуусахад 2-хон жил үлдсэн ч хичнээн төгрөгийг хэрхэн яаж төлсөн нь тодорхойгүй байна.

Жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан ЖДҮ-чид эхнээсээ мөнгөө эргүүлэн өгч буй.

Харин одоо огт хүүгүй зээл авсан Н.Алтанхуягт тэргүүтэй компаниуд хэрхэх бол. Ийнхүү юм юмаараа анхдагч хэмээн өөрийгөө пиарддаг Н.Алтанхуяг улсынхаа төсвөөр санхүүждэг Засгийн газрын тусгай сангийн хөрөнгөнөөс зээл авах шинэчлэлийг эхлүүлэгч анхны Ерөнхий сайд болж таарч байна.

Улаанбаатараас 55 км-т байрлах, тансаг гэж тодорхойлогддог “Хаан жимс” жуулчны бааз, энд байх “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн аж ахуй бол Н.Алтанхуягийн гэр бүлийн бизнес. Үе үе томчуудын арга хэмжээ болж, намар чацарганы баяр зарлан хүмүүсийг олноор нь цуглуулж баярлуулдаг жуулны бааз, чацарганы талбайгаа Н.Алтанхуяг дарга “минийх биш” гэж арай хэлэхгүй байх.

Нийслэлийг тойрсон багахан ногоон бүсэд эзэн суугаад, түүн дээрээ татвар төлөгч ард түмнийхээ мөнгөөр бизнесээ цэцэглүүлж байгаа чинь хэр зэрэг шударга хэрэг вэ, Н.Алтанхуяг дарга аа! Ийм хүн үе үе шударга бусын хонгил ярих нь хэр оновчтой юм бол? Тийм шударга юм бол татвар төлөгчдийн халааснаас зээл нэрээр авсан мөнгөө даруйхан төрөөрэй.

Э.Сарнай

Эх сурвалж: Sonin.mn 

774
Өмнөх

Би Солонгосд аялах нэрийдлээр харалсан цалин багатай жирийн л нэгэн Монгол ээж

11 сар 12, 2018
Дараах

М.Энх-Амгалан прокурор одоо АСЕМ, бондуудын талаар дуугарах хэрэгтэй байна

11 сар 12, 2018

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар

Шинэ мэдээлэл

  • ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЭРИЙН ЗОГСООЛ ХИЙЖ БАЙНА

    ЦАХИЛГААН ДУГУЙ, СКҮҮТЭРИЙН ЗОГСООЛ ХИЙЖ БАЙНА

    өмнө 3 сар
  • МОНГОЛ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

    МОНГОЛ УЛСЫН БАГ, ТАМИРЧИД ТИЙБОЛЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО

    өмнө 3 сар
  • СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР “НИСЭЖ” БАЙНА

    СУРРОН, МОТОЦИКЛЬТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЖОЛООЧ НАР АВТО ЗАМ ДЭЭР “НИСЭЖ” БАЙНА

    өмнө 3 сар
  • А.БАЯР: ДРИФТ ХИЙХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН ХҮСЛИЙГ ХААЖ БООЖ БОЛОХГҮЙ

    А.БАЯР: ДРИФТ ХИЙХ СОНИРХОЛТОЙ ИРГЭДИЙН ХҮСЛИЙГ ХААЖ БООЖ БОЛОХГҮЙ

    өмнө 3 сар
  • А АНГИЛЛЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОСОЛ ӨССӨӨР БАЙНА

    А АНГИЛЛЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОСОЛ ӨССӨӨР БАЙНА

    өмнө 3 сар
  • АЙЛ ӨРХИЙГ 2028 ОНЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ҮЕ ШАТТАЙ ХИЙН ГАЗЫН ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛНЭ

    АЙЛ ӨРХИЙГ 2028 ОНЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ҮЕ ШАТТАЙ ХИЙН ГАЗЫН ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛНЭ

    өмнө 4 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН УРИЛГААР СӨҮЛ ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ХО ЖУН ЧОЙ УЛААНБААТАР ХОТОД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРЫН УРИЛГААР СӨҮЛ ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ХО ЖУН ЧОЙ УЛААНБААТАР ХОТОД АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

    өмнө 4 сар
  • НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИХ НИЙСЛЭЛИЙН БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙХ БОЛНО

    НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИХ НИЙСЛЭЛИЙН БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙХ БОЛНО

    өмнө 4 сар
  • НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ НИТХ-ЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЛАА

    НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГЭЭР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ САНАЛ, ДҮГНЭЛТЭЭ НИТХ-ЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЛАА

    өмнө 4 сар
  • НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОН БАТАЛЛАА

    НИТХ: НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОН БАТАЛЛАА

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт