Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3525.51₮
  • Евро
    3817.42₮
  • Японы иен
    27.07₮
  • Швейцар франк
    3841.68₮
  • Шведийн крон
    341.04₮
  • Английн фунт
    4326.15₮
  • Болгарын лев
    1951.84₮
  • Унгарын форинт
    9.94₮
  • Египетийн фунт
    113.91₮
  • Энэтхэгийн рупи
    42.87₮
  • Хонгконг доллар
    449.15₮
  • ОХУ-ын рубль
    46.32₮
  • Казахстан тэнгэ
    7.75₮
  • БНХАУ-ын юань
    514.67₮
  • БНСУ-ын вон
    2.73₮
  • БНАСАУ-ын вон
    27.12₮
  • Канадын доллар
    2569.24₮
  • Австралийн доллар
    2357.86₮
  • Чех крон
    161.69₮
  • Тайван доллар
    116.27₮
  • Тайланд бат
    103.52₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    796.73₮
  • Сингапур доллар
    2655.05₮
  • АНЭУ-ын дирхам
    960₮
  • Кувейт динар
    11520.15₮
  • Шинэ Зеланд доллар
    2198.51₮
  • Данийн крон
    512.39₮
  • Польшийн злот
    815.75₮
  • Украйны гривн
    95.46₮
  • Норвегийн крон
    339.15₮
  • Непалын рупи
    26.79₮
  • Өмнөд Африкийн ранд
    194.43₮
  • Туркийн лира
    184.89₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    7014072.66₮
  • Мөнгө /унцаар/
    81621.02₮
  • Зээлжих тусгай эрх
    4751.31₮
нийгэм, улс төр,

Д.Хаянхярваа хүргэн, охиндоо зээлж өгсөн 200 саяа хаана нуух вэ

нийтлэсэн Site Default11 сар 13, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
hayn

Сэтгүүлч миний өмнө “Цайдам ургац” ХХК-ийн зээлийн баримт байна. Баримт дээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн үзэглэсэн А-125 дугаар тушаалаар тус компанид ЖДҮХС-гаас 200 сая төгрөгийн зээл олгожээ. Тус компанийн захирал нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хүргэн аж.

Тодруулж хэлбэл, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийн хамаарал бүхий хоёр компаниар дамжуулан нийт 1.65 тэрбум төгрөгийн зээлийн баримтын нэгээхэн хэсэг нь энэ.

Өмнө нь тэрбээр өөрийнхөө сонгуулийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Г.Ганболдод “Дархан Эрдэнэ Мах комбинат” ХХК-нд ЖДҮХС-гаас 900 сая төгрөгийг авч өгсөн. Үүгээр ч зогсохгүй Г.Ганболдыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар нь томилуулан ажиллуулж байна. Г.Ганболд нь түүний итгэлтэй хүний нэг төдийгүй эрхэм гишүүний энд тэнд нуусан хаасан мөнгө, ухаж байгаа орд газар гээд бүхий л мэдээллийг өөртэйгөө хамт авч явдаг гэх. Өнөөдөр бүлэглэлийн мафийн сүлжээ найз нөхөд, ах дүү амраг садан, хүргэн охины мэдэлд ийнхүү хууль бусаар шилжжээ. Д.Хаянхярваагийн өөр нэг итгэлтэй хүний нэг бол Дархан- Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэсүхийн ах Г.Эрдэнэбулганы нэр дээр байгуулсан “Сонголон Хайрхан” ХХК 750 сая төгрөгийг мөн л ЖДҮХС-гаас авсан.

“Сонголон Хайрхан” ХХК-д түүний оролцоо нөлөөлөл их гэдгийг Дарханыхан андахгүй. Ёстой нээрээ хэлэхгүй л байгаа болохоос Д.Хаянхярваа дарга биднийгээ мөн ч их хуурсан даа гэх хүн Дарханд олон бий. Энэ талаар Дархан- Уул аймгийн  иргэд хэлэхдээ, “УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан- Уул аймгийн сонгогчдын толгойг өнөөдрийг хүртэл их  эргүүлсээн. Та нар ирээд хар л даа. Дарханы Залуучуудын театрын төв талбайн хойд талын ногоон байгууламжийг 4-5 жилийн өмнө Д.Хаянхярваа дарга өөрийн эзэмшлийн “Газар өгөөж” компани дээрээ аваад  ЖДҮ-гээс зээл авсан гэж яригдаад байгаа “Сонголон Хайрхан” компанидаа 350 сая төгрөгөөр зарсан гэдэг. Одоо энэ байгууламж нь ямар ч хэрэгцээгүй зүйл болсон гэж харагддаг. Дархан- Уул аймгийн өнгөтэй өөдтэй бүхэн энэ эрхмийн гараар ордог хэдий ч түүнд өнөөдрийг хүртэл нам нь ч хууль хяналтынхан одоог хүртэл хариуцлага тооцохгүй байгаа нь сонирхол татахуйц. Яагаад түүнтэй холбоотой хууль бус үйл ажиллагаа гарсаар байхад тэрбээр цаг үргэлж худал ярьж, сонгогчдын толгойг эргүүлдэг юм бол.

Тэрбээр хамгийн сүүлд ЖДҮ-ийн талаар мэдээлэл хийхдээ, “Би ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан асуудалтай холбогдоод байгаа Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, уг зээлийг ББСБ, ХЗХ-доор дамжуулан иргэдэд өндөр хүүтэй зээлсэн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэсэн шаардлага тавьсан. Мөн МАН-аас томилогдсон улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож Удирдах зөвлөлийн гишүүд болон намын Ерөнхий нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэсэн шаардлагыг  МАН-ын дарга болон УИХ-ын даргад хүргүүлсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг чи хамгаалахгүй байна. Энэ асуудалд гишүүд холбогдсон нь чамд хамааралтай гэсэн үндэслэл хэлсэн. Энэ хоёр үндэслэлээр намайг бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөх  шийдвэр гаргасан” гэсэн тайлбарыг хэлж байгаа юм. Төрийн үйл хэргийг хоёргүй сэтгэлээр үргэлжлүүлэх ёстой эрхэм гишүүн ийм хоёр үзүүртэй зүү шиг зүйл ярьж болохгүй ээ. Д.Хаянхярваа гишүүн өөрийнхөө хүргэн, охин хоёртоо авч өгсөн 200 саяын зээлээ хаанаа нуухаар ийнхүү жүжиг тоглоно вэ.  Бусад нь 950 сая төгрөгийг авсан байхад миний охин, хүргэн яагаад болохгүй гэж булзах ч хэрэггүй. 200 сая гэдэг бол зургаан айлын орон сууцны мөнгө юм. Төрийн мөнгөөр хөлждөг, төрөөс төрсөн тэрбумтанд хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл боломж нь хэзээ бүрдэх вэ. Хэлж өгөөч МАН-ынхаан.

Эх сурвалж: news.mn

553
Өмнөх

ФОТО: Эхнэртээ гоёдсон Холливудын царайлаг жүжигчид

11 сар 13, 2018
Дараах

+10 хэлээр ярьдаг Камбож худалдаачин хүү олныг гайхшруулжээ

11 сар 13, 2018

Төстэй нийтлэлүүд

to2GKELKwkGzbFNzGU3k
Онцлох, улс төр,

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

нийтлэсэн Site Defaultөмнө 3 өдөрсэтгэгдэлгүй
Aa7m6BorUdoOn7E78H80
Онцлох, улс төр,

Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

нийтлэсэн Site Defaultөмнө 4 өдөр

Шинэ мэдээлэл

  • Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ

    өмнө 3 өдөр
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд хүслээ

    өмнө 3 өдөр
  • НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    НИЙСЛЭЛИЙН ЗҮРХЭНД НОГООН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БҮТЭЭХ ЗУРАГ ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

    өмнө 3 өдөр
  • Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг Засгийн газраас өглөө

    өмнө 4 өдөр
  • Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    Монголбанк 6 сая ам.доллар худалдаж, 12 сая ам.долларыг худалдан авлаа

    өмнө 5 өдөр
  • Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    Богдхан төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт байна

    өмнө 5 өдөр
  • ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 183.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    Ж.Батбаясгалан: Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга бол барилга, байгууламжийн стандартыг хангуулах юм

    өмнө 2 долоо хоног
  • Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    Төрийн албаны ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

    өмнө 2 долоо хоног
  • Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    Орлогод нийцсэн түрээсийн орон сууцны стратеги боловсруулах талаар ярилцлаа

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт