Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3496.9₮
  • Евро
    3811.27₮
  • Японы иен
    27.19₮
  • Швейцар франк
    3824.26₮
  • Шведийн крон
    337.09₮
  • Английн фунт
    4265.69₮
  • Болгарын лев
    1948.68₮
  • Унгарын форинт
    9.87₮
  • Египетийн фунт
    115.49₮
  • Энэтхэгийн рупи
    42.52₮
  • Хонгконг доллар
    445.66₮
  • ОХУ-ын рубль
    49.7₮
  • Казахстан тэнгэ
    7.62₮
  • БНХАУ-ын юань
    518.45₮
  • БНСУ-ын вон
    2.84₮
  • БНАСАУ-ын вон
    26.9₮
  • Канадын доллар
    2621.46₮
  • Австралийн доллар
    2469.69₮
  • Чех крон
    160.57₮
  • Тайван доллар
    117.71₮
  • Тайланд бат
    106.01₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    820.1₮
  • Сингапур доллар
    2666.44₮
  • АНЭУ-ын дирхам
    952.03₮
  • Кувейт динар
    11459.61₮
  • Шинэ Зеланд доллар
    2263.37₮
  • Данийн крон
    512.1₮
  • Польшийн злот
    813.02₮
  • Украйны гривн
    95.15₮
  • Норвегийн крон
    347.98₮
  • Непалын рупи
    26.57₮
  • Өмнөд Африкийн ранд
    204.33₮
  • Туркийн лира
    185.76₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6692174.89₮
  • Мөнгө /унцаар/
    81997.06₮
  • Зээлжих тусгай эрх
    4746.59₮
Чөлөөт түүх,

Иосиф Сталин БНМАУ-ын ерөнхий сайд асан Гэндэнд ингэж хэлж байжээ

нийтлэсэн Site Default11 сар 22, 2018
1
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
sta

Зөвлөлт гүрний аугаа их удирдагч Иосиф Сталин БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэнд тусгаар тогтнолын асуудлаар багшилсан нэгэн түүх

Баримт: 1934.11.15, Москва, Кремль

Гэндэн: Би Танаас БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар тайлбар тодруулга авмаар байх юм.

Сталин: Тусгаар тогтнолын тухайд, Танай улс үнэн хэрэгтээ тусгаар тогтносон улс юм. Миний мэдэж байгаагаар зөвхөн ЗСБНХУ л танай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Тийм байх аа? Танайх албан ёсоор Хятадаас салаагүй, салснаа зарлан тунхаглаагүй. Тийм үү?

Гэндэн: Тийм ээ, тэр үнэн. ЗСБНХУ-аас өөр ямар ч улс биднийг хүлээн зөвшөөрөөгүй, Хятадаас албан ёсоор салаагүй.

Сталин: Танайд Хятадаас суугаа ямар нэгэн албан ёсны төлөөлөгч байна уу? Та бусад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байна уу? Тэдгээртэй албан ёсны харилцаа тогтоохыг хүсч байна уу? Та бүхэн энэ сэдвээр бусад улсын төлөөлөгчидтэй хэзээ нэгэн цагт ярилцаж байсан уу?

Гэндэн: Хятадын төлөөлөгч манайд байхгүй. Гадны хэн нэгнээр хүлээн зөвшөөрүүлэх гээгүй. Гадаадын ямар ч төлөөлөгчтэй би энэ сэдвээр ярилцаагүй.

Сталин: Тэгвэл гадаадынхнаар хүлээн зөвшөөрүүлэхийг Та хүсэхгүй байгаа хэрэг үү? Гадаадын ямар ч төлөөлөгчтэй энэ сэдвээр ярилцаагүй юм биз дээ?

Гэндэн: Тийм ээ. Би тэр тухай хэнтэй ч хэлэлцээ хийгээгүй. Гадаадаар, Японы зүгээс хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хүмүүсийг бид шийтгэснийг Та мэдэж байгаа. Бид гадаадынхнаар хүлээн зөвшөөрүүлэх гэж эрмэлзэх хэрэг байгаа эсэхийг Та илүү сайн мэдэж байгаа биз ээ. Учир нь БНМАУ-ыг гадаад орнууд хүлээн зөвшөөрөх асуудал нь дотоодын биш, олон улсын чанартай юм.

Сталин: Та бүхэн олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн цагт Танай орон албан ёсоор тусгаар тогтносон улс болно. Тийнхүү хүлээн зөвшөөрүүлэх гэж хөөцөлдөхөд буруу юм гэж үгүй. Юуны өмнө танайх Хятадаас хараат бус болсныгоо тунхаглавал зохино. Тусгаар тогтносон байдлаа Хятадын талаар зөвшөөрүүлж, бусад улс орнуудаар мөн тийнхүү хүлээн зөвшөөрүүлбэл Та бүхэн өвөр монголчууд буюу цахар, баргуудыг өөртөө татах болно. Тэгэх юм бол тэд Монголын жинхэнэ тусгаар тогтнол танайд байгаа юм байна гэж мэдэх болно. Яаж түүнд хүрэх вэ?

Нэгдүгээрт: Та бүхэн улс орноо хүчтэй болгох хэрэгтэй. Тэгэхгүй одоогийн байдлаар танай засгийн газар, лам нарын хэн нь хүчтэй байгаа нь мэдэгдэхгүй байгаа тохиолдолд та бүхнийг гадаадынхан яаж хүлээн зөвшөөрөх юм бэ? Ийм байдалтай байж болохгүй. Тийм болохоор та бүхэн юуны өмнө улсын хувьд бэхжиж, армиа хүчтэй болгож, ардуудын эдийн засгийн болон соёлын түвшинг дээшлүүлэх хэрэгтэй. Та бүхэн бэхжиж, улсын хувьд хүчтэй болсон цагтаа Хятадаас хараат бус болсноо тунхаглах боломжтой болно. Тэгэх юм бол Япон, Англи зэрэг империалист улс орнууд өөрийнхөө санаачилгаар та бүхнийг хүлээн зөвшөөрөх гэж эрмэлзэх болно. Хүлээн зөвшөөрдөггүй юм аа гэхэд танайх нэгэнт хүчтэй болсон тул тэднээс айхгүй байж болно. Хамгийн чухал нь хүчтэй байх явдал юм.

Молотов: Урьд нь манайх ч гэсэн ЗСБНХУ-ыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй тийм байдалтай байсан, харин одоо биднийг бүгд хүлээн зөвшөөрч, бид Үндэстний Лигэд элссэн.

Сталин: Та бүхэн зөвхөн хүчтэй болсон тохиолдолд л тийнхүү хүлээн зөвшөөрөгдөнө. Харин үүний тулд Та бүхэн өөрийн бааз суурийг бүтээн байгуулах хэрэгтэй. Бат бэх армитай байх хэрэгтэй. Хүчтэй байх юм бол Та бүхэн Хятадаас хараат бус гэдгээ тунхаглаж чадах бөгөөд хятадууд танайх руу довтолж зүрхлэхгүй. Улмаар дотроо бат бэх улс болох хэрэгтэй. Лам нарыг чангахан барьж авах хэрэгтэй. Танайх хүчтэй орон болж, бат бэх армитай байх юм бол Хятад танайх руу довтолж зүрхлэхгүй. Сул дорой нэг нь зодуулдаг, хүчтэй нэг нь тоогддог гэдгийг мартаж болохгүй. Танай тусгаар тогтнолын тухай асуудлын гол нь үүнд л оршиж байгаа юм…

469
Өмнөх

У.Хүрэлсүхийн талын гэх УИХ-ын 37 гишүүн дотроо хуваагдах магадлалтай болжээ

11 сар 22, 2018
Дараах

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө дулаарна

11 сар 22, 2018

Төстэй нийтлэлүүд

712-1559799220everest_hillary_step-183220-991750752
Чөлөөт түүх,

Эверестийн оргил дахь “үхлийн бүсэд”

нийтлэсэн Site Default6 сар 6, 2019
zig
Чөлөөт түүх,

Шагналаа брэнд бараагаар авдаг тагнуулч “Зиг-Заг”

нийтлэсэн Site Default5 сар 13, 2019

Шинэ мэдээлэл

  • “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” хуулийн хэрэгжилтийн үр дүнг танилцууллаа

    өмнө 4 өдөр
  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 2 долоо хоног
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 2 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 2 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 2 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 2 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт