Талийгч Ч.Чамин-Эрдэний үхлийн шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байгаа билээ. Харин нийгмийн зарим хэсэг сошиал дахь мэдээлэлээс үндэслэн MNTM нэвтрүүлгийн оролцогч Э.Одонтунгалагийг буруутгах хандалагатай байгаа юм. Харин иргэдийн уг үйлдэлд бухимдсан Одонтунгалагийн анги удирдсан багш ийнхүү үзэл бодлоо илэрхийлжээ.

Энэ Одонтунгалаг гээд охин руу дайрч давшлаад байгаа хүмүүст хэлэхэд Улсын тэргүүний 84-р сургуульд 6 жил ангийг нь удирдсан багш нь байна. Зургаан жил ангийн багш болж анги хамт олноо удирдаж явахад минь миний охин ангийн дарга хийж түшиг тулгуур минь болж явсан. Хүмүүс яасан муухай юм бичдэг юм бэ? Ээж нь талийгаач Чамин-эрдэний өмнө маань мэгзэм уншсан, угаасаа энэ охин хүн алахаар ч гэж байх шиг. Би л хувьдаа Одонтунгалагийнхаа ээжийг тийм маань энэ тэр уншиж явах аргаа барсан үйлдэл хийдэг хүн гэж бодохгүй байна. Сэхээтэн гэр бүлээс гаралтай миний охиныг хүмүүжүүлсэн ээж, аавын хувьд хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийн төлөө зөв эергээр хандаж, нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, өөрийгөө илэн далангуй илэрхийлж чадах маш том зөв хүмүүжлийг олгож өгсөн гэж бодож байна. Нас барсан охинд харамсаж байгаа ч маань мэгзэм уншаад өнгөрчихлөө гэж бодож байгаа бүх хүмүүст хандаж хэлэхэд ийм хачин байж болохгүй юм ярьж талийгаач охины ясыг битгий өндөлзүүлээч. Ард үлдсэн талийгаачтай адилхан нэг охины амьдралаар битгий тоглооч. Амьд байхад нь бүгд муулаад л тэгснээ нас барангуут бүгд сайлаад ямар аймар хэрэг вэ? Би бол охиноо өмөөрч байна. Миний охин та нарын бодож байгаа шиг тийм аргаа барсан үйлдэл хийдэг охин биш. 8-р ангиасаа өндөр нуруугаа ашиглаж загварын тайзнаа алхаж хөгжүүлсэн олон олон тэмцээн уралдаанд оролцож гадаад дотоодгүй явж байсан миний жаахан охиныг муулахыг хориглож байна. Жижигхэн хүмүүс ярьж, жинтэй хүмүүс яригддагийг санаж миний охин хүчтэй байгаарай. Үүнийг миний охиныг таних, намайг таних бүх хүн тарааж share хийж өгөөрэй. Баярлалаа. Хүндэтгэсэн  Одонтунгалагийн ангийн багш Э.Энмандах“ гэжээ.