Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3545.45₮
  • Евро
    4158.28₮
  • Японы иен
    22.83₮
  • Швейцарийн франк
    4451.01₮
  • Шведийн крон
    382.36₮
  • Английн фунт
    4737.96₮
  • Болгарын лев
    2126.53₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    74.64₮
  • Энэтхэгийн рупи
    39.08₮
  • Хонконгийн доллар
    455.63₮
  • ОХУ-ын рубль
    44.7₮
  • Казахстаны тэнгэ
    6.8₮
  • БНХАУ-ын юань
    502.99₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.27₮
  • Канадын доллар
    2575.98₮
  • Австралийн доллар
    2356.66₮
  • Чехийн крон
    171.17₮
  • Тайванийн доллар
    113.06₮
  • Тайландын бат
    112.64₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    866.86₮
  • Сингапурын доллар
    2747.88₮
  • АНЭУ-ын дирхам
    965.33₮
  • Кувейтийн динар
    11561.12₮
  • Шинэ Зеландын доллар
    2050.33₮
  • Данийн крон
    556.73₮
  • Польшийн злот
    985.13₮
  • Украины гривн
    83.91₮
  • Норвегийн крон
    349.9₮
  • Непалын рупи
    24.43₮
  • Өмнөд Африкийн ранд
    210.29₮
  • Туркийн лира
    83.11₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    15385462.55₮
  • Мөнгө /унцаар/
    224302.89₮
  • Зээлжих тусгай эрх
    4845.98₮
нийгэм,

Н.Уламбаяр: Шинэ МАНАН ноёрхохоос монголчууд болгоомжлох ёстой

нийтлэсэн Site Default11 сар 30, 2018
3
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
555

Л.БЭХ                     

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Тамгын газрын дарга, Үндсэн хууль судлаач  Н.Уламбаяртай цаг үеийн асуудлаар  ярилцлаа.

-Эрх баригчид засгаа огцруулъя,УИХ-аа тараая гэлцэн  бужигнаж эхэллээ. Намууд энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Танай нам нөхцөл байдлыг  юу гэж дүгнэж байна вэ?

-МАХН одоогоор улс төрийн байдалд ямар нэг дүгнэлт гаргаагүй байна. МАХН-ын удирдлагууд  хөгжлийн томоохон баримт бичиг болох Дээд / Үндсэн/ хуулийн төсөл дээр ажиллаад завгүй байгаа. Эрх баригч Ардын намын хэрүүлээс илүү  улс орны хөгжил рүү анхаарсан бодлогын том баримт бичгийн боловсруулалтыг эцсийн байдлаар гаргах  хэрэгтэй байна. Ер нь бол хуулийн төслийг цэгцлээд дууссан, гол ажлаа нугалсан. Гэхдээ нэр томъёог тайлбарлах ажил хараахан дуусаагүй, иймд үргэлжлүүлэн ажиллаж байна.

-Тэгвэл цаг үеийн асуудлаарх таны хувийн бодол, байр суурийг сонирхож болох уу?

-Улстөрч хүний хувьд байдлыг харж, ажиглаж байна. Ер нь бол 2009 онд МАН, АН-ынхан Н.Энхбаяр даргыг хуйвалдаж унагаагаад МАНАН жинхэнэ утгаараа бий болж байсан. Энэ МАНАН Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болж бүрэн эрхээ хэрэгжүүлж дууссанаар “зодог тайлж” дуусгавар болж байна. Ингэснээр залгуулаад М.Энхболд сонгуульд гарах байсан ч сонгуульд ялагдаж 10 жил Монголд ноёрхсон МАНАН бүлэглэл одоо амь  тавьж байна. Тэгвэл  дараагийн МАНАН бүлэглэл үүсэх вий гэсэн болгоомжлол үүсээд байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд буюу Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн хоёр хүний хослол шинэ МАНАН ноёрхох  гээд байна. Энэ бүлэглэл түрүүчийн МАНАН шиг дахиад 10 гаруй жил монголчуудыг дарлах вий. Дахиад Монголын ард түмнийг өөд нь өндийлгөхгүй дарах  вий гэсэн болгоомжлол байна. Одоогийн байдлыг У.Хүрэлсүх, М.Энхболд нар хоорондоо тэмцэлдээд байна гэж харахаас илүүтэйгээр Хуучин МАНАН шинэ МАНАН хоёрын  хэн нь оршин тогтнохоо шийдэх гээд байна гэж харж байна. Монголын ард түмэнд энэ хоёр хоёулаа хэрэггүй. Сайд нар нь ЖДҮХС-ийн зээлийн асуудалд холбогдсоноос авахуулаад Ерөнхий сайдыг огцруулах олон үндэслэл бас байна. Тийм учраас би хувьдаа Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ Засгийн газрын сайд нар ард түмний мөнгийг хулгай хийсэн. Хоёр хар хэрээ нэгнийнхээ харыг  гайхна гэдэг л болж байна. Хулгайч, хулгайчийг бариарай гэдэг шиг.

– О.Баасанхүү М.Энхболдыг дэмжээд байх шиг байна. Энэ талаар?

-О.Баасанхүүгийн байр суурь МАХН-ын байр суурь биш. Тэр хүн МАХН-ыг төлөөлөх эрхгүй.

-МАХН-ын гишүүд Дээд хуулийн төсөл дээр үргэлжлүүлэн ажиллаж байна гэлээ. Энэ намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх товтой байгаа. Танай намынхан  энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Уг нь 65-64  суудалтай эрх баригч нам гэдэг ямар ч асуудлыг хүч тавиад шийдчих бололцоотой. Гэхдээ Үндсэн хуулийн асуудалд 65 байна уу, 76 гишүүн байсан ч нэг нам дангаар асуудлыг шийдэж болохгүй. Нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулсан баримт бичиг учраас ард түмнээсээ асууж зөвшөөрлийг нь авах ёстой. Нийгмийн бүхий л давхаргын саналыг авч, тэгш оролцоог хангасан байх шаардлагатай. Энэ үүднээсээ улс төрийн  бүх нам байх ёстой. Иргэний нийгмийн байгууллагууд, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хууль эрх зүй гээд бүх салбарын үгийг сонсох ёстой. Шийдвэрийг ард түмэн эцэслэн гаргах учиртай. Тиймээс дан ганц улс төрийн намын хийдэг ажил биш. Иймээс МАХН Дээд хуулийн төслөө боловсруулан ард  түмнээрээ хэлэлцүүлж, саналыг нь аваад явж байгаа.

-Дээд хуулийн нэр томъёог ойлгомжтой, тодорхой болгож байгаа юм байна. Ямар хүмүүс ажлын хэсэгт орж ажиллаж байна вэ?

-Намын даргаас гадна Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар нар болон МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нар, Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы гишүүд, Мянгат, Түмтийн дарга нар, намын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, ажиллаж байгаа.

-МАХН сүүлийн жилүүдэд хөдөө  орон нутагт ажиллаж Дээд хуулийн төслөө танилцуулж, иргэдээс санал авсан. Авсан саналын хувь хэд хүрээд байна. ИРгэдийн оролцоо хэр байв?

-Бид сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд 21 аймаг, хөдөө орон нутагт ажиллалаа. Монгол Улсын 330 сумаас 250 орчим сумаар орсон. 21 аймгийг хоёр удаа тойрч уулзалт хийлээ. Санал асуулгад оролцсон иргэдийн хувьд бид  нэг  сая 21 мянган  хүн буюу нийт сонгогчдын 51 хувийн саналыг авах зорилт дэвшүүлээд явж байгаа. Одоогийн байдлаар энэ ажил 45 орчим хувьтай, 460 орчим мянган хүний саналыг авсан.

Эх сурвалж: www.polit.mn

3,069
Өмнөх

“Монгол Мессенжер” сониноос англи хэлээрх зохион бичлэгийн анхдугаар уралдаан зарлалаа

11 сар 30, 2018
Дараах

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

12 сар 3, 2018

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 1 сар
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 1 сар
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 2 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 2 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 2 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 2 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 2 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт