Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3563.84₮
  • Евро
    4105.37₮
  • Японы иен
    22.63₮
  • Швейцарийн франк
    4420.81₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4657.58₮
  • Болгарын лев
    2099.15₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.2₮
  • Энэтхэгийн рупи
    40.19₮
  • Хонконгийн доллар
    458₮
  • ОХУ-ын рубль
    44.16₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    500.82₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2535.19₮
  • Австралийн доллар
    2307.94₮
  • Чехийн крон
    169.81₮
  • Тайванийн доллар
    114.07₮
  • Тайландын бат
    109.84₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.9₮
  • Сингапурын доллар
    2725.59₮
  • АНЭУ-ын дирхам
    970.41₮
  • Кувейтийн динар
    11594.63₮
  • Шинэ Зеландын доллар
    1998.07₮
  • Данийн крон
    549.72₮
  • Польшийн злот
    970.57₮
  • Украины гривн
    84.62₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    25.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.97₮
  • Туркийн лира
    84.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14469350.77₮
  • Мөнгө /унцаар/
    181769.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.08₮
улс төр,

МАН-ын бага хурал мафижсан МАНАН-аас салгаж чадах уу?

нийтлэсэн Site Default12 сар 19, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
33

Нэгэнт эхлүүлсэн “их цэвэрлэгээгээ”  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Л.Амарбаясгалан нар зоригтой дуусгаач ээ…

МАНАН задрах, эс задрахыг шийдэх МАН-ын Бага бага хурал эхэллээ. Гаднаа жагсаалтай, уриа лоозонтой хаалттай эхэлсэн энэ хурлаас ард түмэн ялах уу, компанийн засаглал ялах уу гэдгийг харахаар ард түмэн хүлээж байна. Хурал хэдийгээр нэг намын дотоод асуудлыгг хэлэлцэж буй ч үүний үр дүнгээс Монголын ирээдүй хамаарах болчихоод байна. МАНАН-г бий болгож, Монголын улс төр, Монголын ард түмний баялгийг хэдхэн гэр бүл шийддэг болгосныг МАН төр, засгийн эрх барьсан өнгөрсөн 20 жилийн түүхээс салгаж ойлгох аргагүй юм. Тиймээс энэ хугацаанд МАН-д бугшсан хулгай луйвар, хуйвалдааныг өнөөдрийг хүртэл өөгшүүлэн, буглуулсан лидер нэртэй хүмүүстэй хариуцлага тооцож, их мөнгөөр өндөр эрх мэдэлд хүрсэн улстөрч нэртэй компанийн төлөөллийг МАН-аас зайлуулахаас нааш цэвэрлэх боломжгүй нь нэгэнт тодорхой.   60 тэрбумын схемээр Монголын төрийг мөнгөний авдар мэт харж байсан эрх мэдэлтнүүд, ард түмний  баялгийг УИХ гэх 76-хан гишүүн хуйвалдаан хулгайгаар хувийн компанид шилжүүлсэн Цагаан суваргын стратегийн ордын хэрэг, төрийн бүх албанд зөвхөн мөнгө, танил талаар томилогдож төрийн албан хаагчдын дархлаанд халдаж буй зэрэг нь бүгд өнөөдөр улс төрд мөнгөөр  шургалсан бизнесийн бүлэглэлийнхэнтэй холбоотой юм. Үүнийг ч У.Хүрэлсүх Бага хурал дээрээ “Хуулийн байгууллага хуулийн байгууллага биш болсон, улс төрийн зорилготой хүн хэлмэгдүүлдэг болсон. Энэ янзаараа бол 1937 оны до яам шиг болно. Хүмүүс айдаг болсон. сүүлийн 10 жил үгээ хэлж чадахаа больсон. Ерөнхий сайдаар сонгогдоод одоо энэ хонгилыг яс махаараа мэдэрч байна. Хэн дуртай нь манай намыг худалдаж авахыг хүсдэг болж. Хувийн компани манай намын томилгоог оффистоо суугаад зурж байна. Дарга нар нь ажилчдаа удирдаж чадахаа больсон, газрын дарга нар нь сайдынхаа үгэнд ордоггүй, яагаад гэвэл төрийн бодлогыг биш компанийн бодлогыг хийж байна. Боловсон хүчний бодлого алдагдсан. Ийм байдлаар цаашдаа явах уу засаж залруулах уу? Эмээл хазаарын бүтэн дээр ярьж, хариуцлага тооцож цаашаа явах уу эсвэл 30 гэр бүл монголын бүх баялгийг хувааж идээд дуусах уу” хэмээн хэлжээ.

 УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас эхлээд хууль тогтоох дээд байгууллага УИХ болон МАН дахь улс төрийн эрх мэдэл, нөлөөгөө хадгалж хамгаалаж үлдэхийн тулд яаж улайрч буйг бид бэлхэнээ харж байна. Бизнес, улстөрийн бүлэглэл МАНАН-д Монголын төрд бугшиж байр сууриа бэхжүүлсэн нь 2-3 хан жилийн хугацаанд бий болоогүй ээ. Ардчиллал гэх нэр зүүсэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд ямх ямхаар бий болсоор эдүгээ үндэс суурь нь бат бөх бэхэжсэн ганц Хүрэлсүхийн хүчээр биш бүх нийтийн хүчээр хөдөлгөхөөс нааш дийлдэхгүй ургаа чулуу болсон. Тиймээс энэ их цэвэрлэгээг У.Хүрэлсүх шударга, зарчимч намынхаа гишүүдийн дэмжлэгтэйгээр өөрийн багийнхны  хамтаар тэмцэж байж ялж дийлж чадна. Харамсалтай нь “60 тэрбумынхан” өнөөдөр энэ их цэвэрлэгээг бага дээр нь дарах, намжаах хүчийг нь сулруулахын тулд У.Хүрэлсүхийг ганцаардуулах тактик барьж эхэлжээ.  У.Хүрэлсүхийг дэмжсэн УИХ-ын гишүүдийг хууль хүчний байгууллагуудаар дарамтлах,  нам дахь баруун гар нь болсон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах зэрэг самар чөмөх аргаар нэг нэгээр нь сугалж, хүчгүйдүүлэхийн тулд бүхэл бүтэн жагсагчид хөлсөлжээ. Намын байрных нь гадаа уриа лоозон баригчдын “бай” нь МАН-ын генсек Л.Амарбаясгалан бололтой. Нэр бүхий УИХ-ын гишүүдийг МАН-аас хөөх асуудлыг  сарниулахын тулд тэд намын генсек Л.Амарбаясгаланг огцруулах асуудлыг өнөөдөр ийнхүү сөргүүлэн барьцаалж шоудаж байна.

М.Энхболдын хэлснээр МАН-д 20 гаруй жил бугшиж бугилсан “хатиг” өнөөдөр нүүрэн дээр нь ил гарч ирсэн нь энэ. Ийм “хатиг” дотроо бугшиж бугилж байсныг мэдэхэд цаг хугацаа, эрх мэдэл хэрэгтэй байсан. Энэ тохироо У.Хүрэлсүх  МАН-ын дарга, Ерөнхий сайд болсноор, Л.Амарбаясгалан МАН-ын генсек болж намынхаа гал тогооны гүнд нь орж, эрх мэдэлтнүүдийн дунд орсноор л илүү ихээр мэдэж-мэдэрч, ил болж гарсан.  Тэд мэдэж-мэдрээд, бүтэн жил засах гэж залруулах гэж нам дотроо тэмцээд, дийлэлгүй  өнөөдөр ард түмний дэмжлэгтэйгээр их цэвэрлэгээг эхлүүлэх гэж байна. Энэ тэмцэл, цэвэрлэгээг нэгэнт зориглон эхлүүлснээрээ хичнээн сайн муугаар цоллогдож буй ч У.Хүрэлсүх, Л.Амарбаясгалан хоёр л дуусгах ёстой.

Харин  МАН-ын Бага хурал 60 тэрбумын  толгойлогч гэгдээд байгаа М.Энхболдод хариуцлага тооцож, нам доторхи бизнесийн бүлэглэлийн хамгийн сонгодог төлөөлөл болохоо Цагаан суваргын хуйвалдаанаар харуулсан Н.Номтойбаяр нараа МАН-аас зайлуулж чадахгүй бол МАН гэдэг нам Монголоос байтугай дэлхийгээс зайлах цаг болсноо л ард түмэндээ батална. Бага хурлын гишүүд ээ, эхлээд МАН дахь бизнесийн бүлэглэлийн төлөөлүүдээ зайлуулчих. Монголын Засгийн газрыг хэдхэн гэр бүлийн “компанийн засаглалд” шилжүүлсэн улс төр, бизнесийн олиграхиуддаа хариуцлагаа тооцчих. Монголын төр, засгийг төр засаг шиг болгочих. Танай намын “гал тогоон” доторх хэрүүлээс илүү өнөөдөр ард түмэнд улс орны эрх ашиг, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, улс төртэй биш утаатайгаа тэмцэх чинь л чухал байна шүү. Та нар хор, хуйвалдаандаа харин ард түмэн утаа, угаарандаа хордож үхэх нь.

777
Өмнөх

Нүцгэн мисс хэмээн хочлогдсон Э.Сэлэнгэ “Tik Tok“ апп ашиглан тайчих үзүүлбэр үзүүлжээ

12 сар 19, 2018
Дараах

Дуучин Д.Нямжав Ц.Чулуунбат нарын хамтарсан уран бүтээл “Нутгийн чулуу“ дууны видео клип цацагдлаа

12 сар 19, 2018

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 7 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт