Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3563.84₮
  • Евро
    4105.37₮
  • Японы иен
    22.63₮
  • Швейцарийн франк
    4420.81₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4657.58₮
  • Болгарын лев
    2099.15₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.2₮
  • Энэтхэгийн рупи
    40.19₮
  • Хонконгийн доллар
    458₮
  • ОХУ-ын рубль
    44.16₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    500.82₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2535.19₮
  • Австралийн доллар
    2307.94₮
  • Чехийн крон
    169.81₮
  • Тайванийн доллар
    114.07₮
  • Тайландын бат
    109.84₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.9₮
  • Сингапурын доллар
    2725.59₮
  • АНЭУ-ын дирхам
    970.41₮
  • Кувейтийн динар
    11594.63₮
  • Шинэ Зеландын доллар
    1998.07₮
  • Данийн крон
    549.72₮
  • Польшийн злот
    970.57₮
  • Украины гривн
    84.62₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    25.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.97₮
  • Туркийн лира
    84.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14469350.77₮
  • Мөнгө /унцаар/
    181769.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.08₮
зөвлөгөө,

Шинэ үгийг хэзээ ч мартахгүйгээр цээжлэх гурван минутын арга

нийтлэсэн Site Default12 сар 20, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
d

Оросын алдартай хэл судлаач, гадаад хэлний багш Антон Брежестовский гэдэг хүн энэхүү аргыг нээжээ. Түүний хэлснээр 90 секундийн хугацаанд ямар ч гадаад хэлний өгүүлбэрийг ой тоондоо ортол, хэзээ ч мартахгүйгээр цээжлэх боломжтой бөгөөд тэрбээр өөрөө энэ аргаа ашиглан арван гадаад хэлийг сурсан байна.

Хүмүүсийн хэл сурахдаа гаргадаг гол алдаа

Ихэнх хүмүүс сургуульд байхаасаа л шинэ үг тааралдангуут дэвтэр дээрээ орчуулгатай нь бичиж авдаг зуршилтай болчихсон байдаг. Гэхдээ ховорхон тохиолдолд л дараа нь тэр дэвтрээ сөхөж хараад, тэмдэглэж авсан шинэ үгээ суугаад цээжилдэг нь үнэн шүү дээ. Дэвтрээ сөхөж хараад, бичсэн шинэ үгээ хорь, гучин удаа уншвал тогтоож магадгүй ч хэсэг хугацаа өнгөрсний дараа марчихсан байх болно. Жишээ нь, тасалгааны цэцэг рүү тал аяга ус хийхэд түүнийг хөрс нь шингээж аваад, шим тэжээл болгон ашиглах болно. Харин цэцэг рүүгээ бүтэн хувин ус хийчихвэл илүү гарсан ус нь дорхноо л савныхаа дээгүүр, доогуур халиад асгарчихна. Өөрөөр хэлбэл их хийхдээ бус зөв хэмжээгээр хийхдээ л байгаа юм.

Шинэ үг цээжлэх 90 секундийн арга

Шинэ үгийг цээжлэхийн тулд юуны өмнө дэвтэр дээрээ буулгах нь зөв ч дангаар нь биш, өгүүлбэрт оруулан бичих хэрэгтэй. Учир нь дан ганц үг цээжиллээ гээд хаана, хэрхэн хэрэглэхийг нь мэдэхгүй бол ямар ч нэмэргүй шүү дээ. Харин өгүүлбэр доторх цээжилж байгаа шинэ үгээ тодруулагчаар ялган тэмдэглээрэй.

Долоо хоногийн турш энэ өгүүлбэрээ өдөрт нэгээс хоёр удаа унш. Тэгэхдээ энэ үгийг заавал цээжлэх ёстой хэмээн өөрийгөө хүчлэх биш, харин ямар утгатай зүйлийг цээжлээд байна вэ? гэдэгтээ л анхаарлаа төвлөрүүл. Өгүүлбэрийг хоёр удаа давтан хэлэхэд өдөрт ихдээ 10 секунд л орно.

Долоо хоног ингэж давтсаны дараа долоо хоног завсарлаж, үүний дараа өгүүлбэрээ 10 секундэд гурван удаа анхаарлаа сайтар төвлөрүүлж, тод, чангаар унш.

Үүнээс яг долоо хоногийн дараа дахиад энэ өгүүлбэрээ 10 секундэд гурван удаа чангаар унш.

70 + 10 + 10 = 90 секунд

Энэ аргыг олон хүн туршиж, амжилттай хэрэгжүүлж байсан бөгөөд хүний тархины онцлогийг маш сайн тусгасан, нарийн арга гэдгээрээ онцлогтой юм.

Энэ арга яагаад үр дүнтэй вэ?

Хүний ой санамж маш сонирхолтой зарчмаар ажилладаг. Хүн ямар нэг зүйлийг 7-9 удаа өөр өөр нөхцөл байдалд харах үед хэзээ ч мартахгүйгээр цээжилдэг. Энэ бол тархины мэдрэлийн эсүүд хоорондын хүчтэй холбоог үүсгэх тохиромжтой хугацаа юм. Өөрөөр хэлбэл, хүн ямар нэг зүйлийг мартсан бол түүнтэй холбоотой мэдрэлийн эсүүдийн холбоо сул байсантай холбоотой аж.

Мэдээж гурван долоо хоногт ганцхан өгүүлбэр цээжлэх нь утгагүй тул нэг дор хэд хэдэн өгүүлбэрийг энэхүү ерэн секундийн аргаар цээжилж байгаарай. Үүний тулд өөртөө зориулан хүснэгт хийж болох юм.

Тухайн өгүүлбэрээ давтсаныхаа дараа хүснэгтэн дээрээ зураг дээрх шиг тэмдэглэгээ хийгээрэй.

Энэхүү аргыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд өгүүлбэрийг уншиж байгаа арван секундийн хугацаандаа анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэхийн сацуу сэтгэл хөдлөл ихтэй байх хэрэгтэй юм.

1,001
Өмнөх

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

12 сар 20, 2018
Дараах

Huawei брэндийн ухаалаг гар утас бүр шинэ жилийн бэлэгтэй

12 сар 20, 2018

Төстэй нийтлэлүүд

800px_COLOURBOX12035320
зөвлөгөө,

Секс хийхгүйгээр ‘дур тавих’ сонирхолтой аргууд

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019
3e9b19c27d9e1bf9a8ed86dee4b0b5c1
зөвлөгөө,

Долдугаар сарын зурхай

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт