Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ доллар
    3491.46₮
  • Евро
    3786.14₮
  • Японы иен
    26.83₮
  • Швейцар франк
    3772.72₮
  • Шведийн крон
    335.86₮
  • Английн фунт
    4311.95₮
  • Болгарын лев
    1935.67₮
  • Унгарын форинт
    9.7₮
  • Египетийн фунт
    116.09₮
  • Энэтхэгийн рупи
    42.73₮
  • Хонгконг доллар
    445.39₮
  • ОХУ-ын рубль
    49.65₮
  • Казахстан тэнгэ
    7.58₮
  • БНХАУ-ын юань
    517.06₮
  • БНСУ-ын вон
    2.83₮
  • БНАСАУ-ын вон
    26.86₮
  • Канадын доллар
    2603.43₮
  • Австралийн доллар
    2456.42₮
  • Чех крон
    158.88₮
  • Тайван доллар
    116.23₮
  • Тайланд бат
    106.46₮
  • Индонезийн рупи
    0.23₮
  • Малайзын ринггит
    821.04₮
  • Сингапур доллар
    2657.22₮
  • АНЭУ-ын дирхам
    950.56₮
  • Кувейт динар
    11434.29₮
  • Шинэ Зеланд доллар
    2253.39₮
  • Данийн крон
    509.05₮
  • Польшийн злот
    803.79₮
  • Украйны гривн
    94.54₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    26.7₮
  • Өмнөд Африкийн ранд
    200.41₮
  • Туркийн лира
    185.59₮
  • Вьетнамын донг
    0.15₮
  • Алт /унцаар/
    6684382.71₮
  • Мөнгө /унцаар/
    81370.74₮
  • Зээлжих тусгай эрх
    4719.4₮
нийгэм,

Ч.Ганжавхлан: Залуучуудын эхлүүлсэн ажлыг төрөөс дэмжээд өгөх хэрэгтэй байна

нийтлэсэн Site Default12 сар 27, 2018
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
21433073738_4deea329a6_b

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг энэ сарын 12-ны өдөр улс орон даяар 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлах уриалгыг гаргасан.

Тэрбээр өчигдөр (2018.12.26) УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлаг зэрэг холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийн хамтаар Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв болон хүчирхийлэл, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд тус тус ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах хүчирхийлэл, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв өнгөрөгч 2017 онд ашиглалтад орсон. Арав хүрэхгүй сарын хугацаанд энэхүү төслийг “Лантуун дохио” ТББ-аас амжилттай хэрэгжүүлж, 75-80 хүүхдийн багтаамжтай энэхүү төвийг барихын тулд 1 тэрбум 25 сая төгрөгийг хүүхдэд хайртай хүмүүсийн дэмжлэгээр босгосон байна. Үйл ажиллагаагаа тогтмол явуулахын тулд сайн санаат хүмүүс, сайн дурынхны дэмжлэгийг авсаар өдий нэг жилийг ардаа үдсэн ч санхүүгийн болон бусад хүндрэлүүд байсаар байгааг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийг ажиллах үеэр хөндөж байлаа.

Энэ төвд хүүхэд хамгаалах байр болон хүүхэд хөгжлийн төв тус тус ажилладаг. Хүүхэд хамгааллын байрт өнөөдрийн байдлаар 14 хүүхэд байгаа бөгөөд тухай хүүхдийн нөхцөл байдлаас шалтгаалан байрлуулах хугацаа ч өөр өөр байдаг байна. Дундажаар 144 хоног байрладаг гэсэн тоон үзүүлэлт гарсан байна. Сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд 3 ээлжээр 24 цаг ажиллаж, хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Нарийн шинжилгээ, оношилгоо шаардлагатай бол эмнэлэгт үзүүлэх, өмгөөлөгч авах, хоол зэрэг бүхий л зардлыг энэ төвийнхөн өөрсдөө гаргадаг.

“Гурван айлын хашааг нийлүүлж байгуулсан энэ төв нийт 650 мкв талбайтай. Энэ байгууламжийг дулаан цахилгаанаар таслахгүй байхыг хичээдэг. Бид дулаанаа цахилгаанаар шийдсэн. Мөн нарны эх үүсвэр ашигладаг. Төрөөс нэг ч төгрөгийн дэмжлэг авдаггүй. Урсгал зардал жилдээ 364 сая төгрөг болсон. Цахилгааны зардал л гэхэд 9 сая төгрөг болдог. Үүнийгээ төлж чадахгүйгээс болж цахилгаанаа таслуулж байсан удаатай. Шөнийн тарифийн хөнгөлөлтөд хамрагдах гэхээр зөвхөн өрхөд л хамаатай, байгууллага хамрагдах боломжгүй болчихдог. Асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хандаж үзсэн. Ямар ч шийдэл байдаггүй. Үнэндээ архины үйлдвэр, асрамжийн газар хоёр яг адилхан төлбөр төлж байна. Залуучууд нэгдэж, төрийн хийх ёстой ажлыг хийлцэж болж байна. Гэхдээ эхлүүлсэн ажлыг нь төрөөс дэмжээд өгөх хэрэгтэй байна” гэж “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэллээ.

Төвийн цэцэрлэгээс юугаар ч дутахааргүй тохижуулсан, амжиргааны төвшнөөс доогуур орлоготой, хөдөө орон нутгаас шилжиж ирээд бүртгэлгүй байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аль болох хамруулах зорилготой “Ид шидийн орон”  цэцэрлэг 2-5 насны 60 гаруй хүүхэдтэй.

“Ид шидийн орон” төвд 7000 гаруй номтой номын сан ажилладаг. Танхимдаа нэг удаад 40 хүүхдэд үйлчлэх боломжтой бөгөөд хүүхдүүд гэрээр номоо авч уншдаг байна. Мөн дунд сургуулийн сурагчид болон эцэг эхчүүдэд зориулсан боловсрол, хөгжлийн хөтөлбөрүүдийг, гар урлал амьдрах ухааны хөтөлбөртэй гэлээ.

“Лантуун дохио” ТББ-аас 2019 оны дөрөвдүгээр сараас “Ид шидийн орон-2” төвийг Баянзүрх дүүрэгт барьж эхлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 75 хувь нь нийслэлд үйлдэгддэг. Жил ирэх тусам илрүүлэлт нэмэгдэж байгаа учраас хүүхдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, нэмэгдүүлэх шаардлагатай байгааг энэ үеэр албаныхан хэлж байв.

Энэ үеэр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбар хоорондын ажлын уялдааг сайжруулах үүднээс УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг байнгын хорооноос агаарын бохирдлыг бууруулах, хүүхэд хамгааллын чиглэлээр тус тус гаргасан тогтоолуудыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагийн ажил хариуцсан хүмүүст гардуулж, шахаж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн тэрбээр, “УИХ-аас холбогдох хууль эрх зүйн орчинг сайжруулахын төлөө ажиллаж байна. Асуудлыг шийдэхэд шаардлагатай бүхий л шийдвэрийг гаргасан. Одоо хэрэгжилтийг хангаж ажиллах нь та бүхний үүрэг. Төрийн бус байгууллага, иргэд төрийн байгууллагуудаас хуулийг хэрэгжүүлэхийг шаардах хэрэгтэй. Шийдэл, боломжууд байна. Хүүхэд хамгааллын төвүүдийн цахилгаан, халаалтын асуудлыг нарийн судалж, нэгтгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ долоо хоногт Байнгын хороонд албан бичгээр ирүүлээрэй. Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн бус байгууллагуудтай ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой судалгааг гаргаж ирүүлэх хэрэгтэй. Төрийн байгууллагууд бүх газар хүрч ажиллах боломжгүй учраас төрийн бус байгууллагуудын туслалцааг авах зайлшгүй хэрэгтэй. Цагдаагийн ерөнхий газраас хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх төслүүдээ бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллаарай. Мөн хүүхэд хамгааллын асуудлаар ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө нэгдүгээр сард багтаан байнгын хороонд хүргүүлээрэй” хэмээн холбогдох байгууллагуудад тус бүрт нь үүрэг чиглэл өглөө

453
Өмнөх

Бензинээр ашиг олдог компаниудын толгойг хэдий болтол илсээр байх вэ

12 сар 27, 2018
Дараах

“Токио-2020“ олимпийн сайн дурын ажилтнуудын бүртгэл ХААГДЛАА

12 сар 27, 2018

Төстэй нийтлэлүүд

327179929_567861528537405_3447257010283510551_n
нийгэм, Онцлох,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 6 өдөр
327454300_5744637535655262_3416239612958800_n
нийгэм, Онцлох,

Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

нийтлэсэн Site Defaultөмнө 6 өдөр

Шинэ мэдээлэл

  • “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    “Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

    өмнө 5 өдөр
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа

    өмнө 6 өдөр
  • Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан Худалдааны элч Д.Кавченски, Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн төлөөлөлтэй уулзлаа

    өмнө 6 өдөр
  • БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    БНСУ-ЫН КТ ГРУППИЙН “БИСИ КАРТ” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

    өмнө 6 өдөр
  • ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    ХӨГЖЛИЙН БАНК ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨРӨӨ ЕВРО БОНДООС 51.6 САЯ АМ.ДОЛЛАР ХУДАЛДАЖ АВЛАА

    өмнө 1 долоо хоног
  • Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    Лондон хотын Хөрөнгийн биржид зочиллоо

    өмнө 1 долоо хоног
  • Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны төрийн сайд Энн-Мари Ттревельянтай уулзлаа

    өмнө 1 долоо хоног
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд зочиллоо

    өмнө 1 долоо хоног
  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын сорил шалгалтад 2407 иргэн оролцоно

    өмнө 1 долоо хоног
  • Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн түүхэн ой тохиож байна

    Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн түүхэн ой тохиож байна

    өмнө 1 долоо хоног

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт