Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3572.59₮
  • Евро
    4037.38₮
  • Японы иен
    24.76₮
  • Швейцарийн франк
    4320.98₮
  • Шведийн крон
    369.68₮
  • Английн фунт
    4749.76₮
  • Болгарын лев
    2064.31₮
  • Унгарын форинт
    9.98₮
  • Египетийн фунт
    70.47₮
  • Энэтхэгийн рупи
    42.02₮
  • Хонконгийн доллар
    459.79₮
  • ОХУ-ын рубль
    43.67₮
  • Казахстаны тэнгэ
    6.92₮
  • БНХАУ-ын юань
    493.71₮
  • БНСУ-ын вон
    2.56₮
  • БНАСАУ-ын вон
    27.48₮
  • Канадын доллар
    2577.53₮
  • Австралийн доллар
    2295.21₮
  • Чехийн крон
    162.12₮
  • Тайванийн доллар
    118.12₮
  • Тайландын бат
    108.87₮
  • Индонезийн рупи
    0.22₮
  • Малайзын ринггит
    836.18₮
  • Сингапурын доллар
    2758.54₮
  • АНЭУ-ын дирхам
    972.66₮
  • Кувейтийн динар
    11651.14₮
  • Шинэ Зеландын доллар
    2118.72₮
  • Данийн крон
    541.17₮
  • Польшийн злот
    945.47₮
  • Украины гривн
    86₮
  • Норвегийн крон
    344.61₮
  • Непалын рупи
    26.26₮
  • Өмнөд Африкийн ранд
    195.66₮
  • Туркийн лира
    92.43₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    11945347.65₮
  • Мөнгө /унцаар/
    115761.56₮
  • Зээлжих тусгай эрх
    4848.29₮
зөвлөгөө,

Томуу, томуу төст өвчнийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

нийтлэсэн Site Default1 сар 22, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
5_500x500

Цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан иргэд, бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх тохиолдол сүүлийн үед эрс ихэсч байгаа.

Тиймээс бид уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хүний томуугийн халдвараар өвчилсөн ихэнх хүн (90 гаруй хувь нь) гэрийн асаргаа сувилгаагаар бүрэн эдгэрэх боломжтойг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. 

Хэрэв танд бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, бөөлжих, суулгах, тамирдах, сульдах шинж илэрвэл юуны өмнө бусдад халдвар тараахаас сэргийлэх, өвчнөө хүндрүүлэхгүй байх, хурдан эдгэрэхэд онцгой анхаарах нь чухал юм.

Гэрийн нөхцөлд хийх асаргаа, сувилгаа:   
– Аль болох гэртээ байж, сайн амрах, унтах, тайван байх  
– Гараа тогтмол савандаж угаах
– Халуун аарц, хярам, буцалсан ус, сүү, аньс,чацаргана зэргийг ахиухан уух
– Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс шөлтэй халуун хоол идэх сармис, сонгино, шинэ ногоо, жимс хэрэглэх
– Ханиаж, найтаахдаа ам хамраа дарж, таглаж байх
– Амны хаалтыг зөв хэрэглэх
– Дулаан хувцаслах, даарахгүй байх, малгай алчууртай байх, ам хамраа ороож боох
– 1-2 хувийн содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг өдөрт 5-6 удаа зайлах, халуун уураар утах
– Гич болон шилмүүстэй халуун ваннд суух (харшилтай бол хэрэггүй)
– Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
– Архи, тамхийг цээрлэх
– Витамин С (2%, 5%-ийн уусмал, шахмал, үрэл, нунтаг) уух 
– Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах эм, биеийн дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар уух
– Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх
– Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, 2 цаг тутамд агааржуулах, ариутгал халдваргүйтгэл хийх, нягтралыг багасгах
– Шаардлагатай бол сум, өрхийн эмчид хандах буюу ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар лавлаж боломжтой юм.

Цэгэн массаж хийх зөвлөмж:
Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгодог. Цэгэн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: 

Үүнд:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг) 
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)             
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилний хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг) 
Цэгэн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-6 удаа, боломжтой бол байнга хийхэд сайн.

Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх зөвлөмж:
Чийгтэй, нойтон цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар хийх хэрэгтэй. 

Томуугийн вирүс нь хлор агуулсан ариутгалын бодист амархан идэвхгүй болдог тул халдваргүйтгэлийг дараах байдлаар хийж болно. Үүнд: тоосыг арчсаны дараа 2-5%-ийн хлорамины уусмалаар бүх талбайг сайтар арчиж халдваргүйжүүлнэ. 

Албан байгууллагад өдөрт 2-3 удаа, сургуульд хичээлийн ээлж бүрийн өмнө, нийтийн тээврийн хэрэгсэлд шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө халдваргүйтгэл хийх шаардлагатай. 

Агаарыг халдваргүйтгэх зорилгоор ариутгалын бодисоор норгосон даавуу алчуурыг дулаан үүсгэгчийн орчимд дэлгэж тавих, задгай амтай саванд хлорамины уусмалыг хийж тавих, мананцар үүсгэн цацаж хэрэглэж болно.

Агааржуулахдаа цонх, салхивчийг онгойлгох буюу агааржуулагч төхөөрөмжийг 2 цаг тутамд 15-20 минутаар ажиллуулж агаарыг сэлгэнэ. 

Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариул, лифтын товчлуур зэргийг цаг тутамд халдваргүйтгэлийн уусмалаар норгосон алчуураар арчина.

Цэвэрлэгээ үйлчилгээ хийсний дараа гараа савандаж сайн угаагаад, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.

Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэхэд тохиромжтой халдваргүйтгэлийн бодис бол төрөл бүрийн хэлбэр /уусмал, шахмал, хуурай/ – ээр савлагдсан хлорамин бөгөөд энэ нь өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талуудтай учраас байгууллагын үйлчилгээний онцлог, халдваргүйтгэх шаардлага зэрэгтээ тохируулан хэрэглэж болно.

732
Өмнөх

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

1 сар 22, 2019
Дараах

Манай оронд буй арилжааны банкууд бол “дархлагдсан том ломбардууд

1 сар 22, 2019

Төстэй нийтлэлүүд

800px_COLOURBOX12035320
зөвлөгөө,

Секс хийхгүйгээр ‘дур тавих’ сонирхолтой аргууд

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019
3e9b19c27d9e1bf9a8ed86dee4b0b5c1
зөвлөгөө,

Долдугаар сарын зурхай

нийтлэсэн Site Default7 сар 3, 2019

Шинэ мэдээлэл

  • Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    Х.Нямбаатар: ӨВЛӨӨС ӨМНӨ 51 МЯНГАН АЙЛ ӨРХИЙГ ХИЙН БОЛОН ЦАХИЛГААН ХАЛААЛТ РУУ ШИЛЖҮҮЛЭХ СОРИЛТ БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРЧ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    Инфляц 9.1 хувьд хүрсэн ч буурах төлөвгүй байна гэв

    өмнө 3 долоо хоног
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

    өмнө 4 долоо хоног
  • Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    Туркийн Карталкая ресортын буудалд гарсан галын улмаас 66 хүн нас барж, 51 хүн хүнд шархаджээ

    өмнө 4 сар
  • Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

    өмнө 4 сар
  • Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    Д.Трамп: Хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрнө

    өмнө 4 сар
  • БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    БНСУ-ын актив удирдлагын KAMCO корпорацтай хамтран ажиллахаар боллоо

    өмнө 4 сар
  • СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд, Монголбанкны МБХ-ны зарим гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв

    өмнө 4 сар
  • Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    Нидерландын хааны нэрэмжит шагналд монгол зураач нэр дэвшжээ

    өмнө 4 сар
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    өмнө 4 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт