Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3553.58₮
  • Евро
    4114.87₮
  • Японы иен
    22.73₮
  • Швейцарийн франк
    4410₮
  • Шведийн крон
    373.89₮
  • Английн фунт
    4695.52₮
  • Болгарын лев
    2103.64₮
  • Унгарын форинт
    10.78₮
  • Египетийн фунт
    74.62₮
  • Энэтхэгийн рупи
    39.72₮
  • Хонконгийн доллар
    456.54₮
  • ОХУ-ын рубль
    45.44₮
  • Казахстаны тэнгэ
    6.93₮
  • БНХАУ-ын юань
    502.06₮
  • БНСУ-ын вон
    2.41₮
  • БНАСАУ-ын вон
    27.34₮
  • Канадын доллар
    2530.77₮
  • Австралийн доллар
    2318₮
  • Чехийн крон
    170.36₮
  • Тайванийн доллар
    113.24₮
  • Тайландын бат
    110.46₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    860.33₮
  • Сингапурын доллар
    2738.26₮
  • АНЭУ-ын дирхам
    967.53₮
  • Кувейтийн динар
    11572.92₮
  • Шинэ Зеландын доллар
    2029.45₮
  • Данийн крон
    550.94₮
  • Польшийн злот
    972.57₮
  • Украины гривн
    84.1₮
  • Норвегийн крон
    348.59₮
  • Непалын рупи
    24.82₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.78₮
  • Туркийн лира
    83.61₮
  • Вьетнамын донг
    0.13₮
  • Алт /унцаар/
    14835254.8₮
  • Мөнгө /унцаар/
    191306.98₮
  • Зээлжих тусгай эрх
    4827.77₮
нийгэм, улс төр,

ПЕТРОВИС-ын захирал Д.Энхчимэгийн аав, 4.3 сая ам долларын эзэн Ч.Даваанямыг шалгаж эхэллээ

нийтлэсэн Site Default1 сар 22, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
0cc3aae612165aae9adbcd2b03374325

-ТҮҮНИЙ ДУУДАГДСАН ХЭРЭГТ ХАМААТУУЛАН УИХ-ЫН ХЭД ХЭДЭН ГИШҮҮНИЙГ Ч УХАЖ, ТҮНХЭХ БОЛОЛТОЙ-

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн Ч.Давааням гэгчийн 4 сая 370 мянган ам.долларыг буцаан татаж Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн мэдээлэл өнгөрсөн намар олны дунд хэсэг цацагдаад чимээ дарагдсан.

Тэгвэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 21-ний өдөр Голомт банкны үүсгэн байгуулагч Д.Баясгаланг саатуулан шалгахтай зэрэгцэн мань Ч.Давааням болон түүний хоёр дахь эхнэр С.Шагдарсүрэн нарыг АТГ-аас дуудаж байцаалт авчээ. Улмаар Ч.Даваанямыг хорьж шалгах шаардлагатай хэмээн үзэж саатуулсан гэдгийг эх сурвалжаас хэлж байна.

Ч.Давааням нь Ш.Отгонбилэг агсны багын найз бөгөөд найзын зуучаар Т.Энхжаргал, Ж.Оюунгэрэл нартай танилцаж, Петровис компанийг үүсгэн байгуулсан. Энэ үед Ардчилсан нам ялж, Ж.Оюунгэрэл намын нөлөөгөөр НИК-ийн захирлын ажлаас халагдаад, гэртээ байж байсан гэдэг. Улмаар Стар телевиз, Хийморь кабелийн телевизийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол контракт компанийг удирдаж, Петровисоос хувьцаа эзэмшдэг болсон байна. Петровисын захирал Д.Энхчимэг нь Ч.Даваанямын анхны эхнэрээс төрсөн том охин нь тул ааваасаа шатахууны бизнесийг нь залгамжлан авсан байдаг.

Харин кабелын суваг, шатахууны бизнес гэхчлэн олон сэжмээр Ерөнхий сайд асан С.Баяртай сүлбэлддэг Ч.Давааням хоёр дахь эхнэр С.Шагдарсүрэнгийн хамт АНУ-д толгой эргэм дүнтэй үл хөдлөхүүдийг нааш цааш наймаалцан, төрийн мөнгийг угаадаг байх гэх хардлагад өртөж явсаар өдгөө ийн АТГ-ын хаалгыг татлаа.

Түүний хэрэгт хамааруулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Содбилэг нарыг ч шалгах шаардлага үүсч магадгүй гэдгийг учир мэдэх нөхөд хэлж байна. Уншигчид санаж буй бол Шударга өрсөлдөөн, хэрэг­лэгчийн төлөө газрын дар­гаар ажил­лаж байсан О.Магнай тухайн үед Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилогд­сон да­руйд өөрийн хүсэлтээр албан ажлаа хүлээлгэн өгч байв. Гэтэл түүний үед НИК ХК дээр 4.2 тэрбум төгрөгийн тор­гууль тавьсан байсныг МАН-ын гишүүн, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах байсан Т.Аюурсайхан тухайн албан тушаалд томчуудын лоббигоор то­хоон томи­логдсоныхоо дараа хүчингүй болгосон гэгддэг. Нөгөө­тэйгүүр, НИК ХК, Петровис ХХК-иудын ихэнх хувийг эзэм­шигч Ж.Оюунгэрэл, О.Содбилэг нар өөрсдийнхөө биз­несийг хам­гаалах үүднээс Т.Аюурсайханыг дээрх ал­бан ту­шаалд томилуулахад чамгүй хүчин зүт­гэж байсан гэдгийг тухайн үеийн хэвлэлүүд мэдээлж байлаа.

Ер нь ч Ш.Отгонбилэг агсан, Н.Багабанди, С.Баяр нарын улс төр, бизнесийн бүлэглэлийн толгойнууд өдгөөгийн бизнесийн хамтрагчид гэдэг нь тодорхой юм. Ганцхан жишээ хэлэхэд, Ж.Оюунгэрэл захирлын төрсөн өдөр Москва хотын нэгэн томоо­­хон ресторанд болж, баярт нь Петровис болон НИК ХК-ийн нууц ноёнтнууд, түүний дотор экс Ерөнхий сайд С.Баяр, Ч.Давааням, Петровисын Батням зэрэг цөөн тооны хувь эзэмшигчид цуглаж баяр хүргэж байсан юм. Тэгэхээр товчхондоо, улстөр бизнесийн бүлэглэлүүдийн удирдлагын хэсгээс ийнхүү сугалан шалгаж эхэлсэн нь хэсэг бүлэг олигархиудын дунд тэсрэлт, сануулгын эхлэл болоод байна.

… Тиймээс хууль хяналтын байгууллагууд хэн нэгний зурсан зураг, сценариар хөдөлж, шоудаагүй л бол нүгэл нүдээ олдгийн торгон жишээнүүд улам далайцтай хөвөрсөөр байх нь ээ…

Ч.Даваанямын шалгагдах болсон хэргийн мөрөөр бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ…

niigmiintoli.mn

1,366
Өмнөх

Залуучуудын эрүүл мэнд цэцэрлэгийн наснаас нь доройтож байна

1 сар 22, 2019
Дараах

Уулын оргилд бикинитэй зураг авхуулдгаараа алдартай Тайвань уулчин бүсгүй осгож нас баржээ

1 сар 22, 2019

Төстэй нийтлэлүүд

kleBFKoVP2P4nkQsM9ei
Онцлох, улс төр,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

нийтлэсэн Site Defaultөмнө 8 сар
7bad59e8-11c3-4eb7-b0a2-052bb4eaea14
Ерөнхийлөгч, Онцлох, улс төр,

Юм үзэж, нүд тайлсан Айриш эр буюу Нэгдсэн улсын 46 дахь Ерөнхийлөгч Байден

нийтлэсэн Site Defaultөмнө 10 сар

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 3 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 4 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 4 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 4 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 1 сар
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 1 сар
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 2 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт