Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
Өөр
  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото
  • АНУ-ын доллар
    3563.84₮
  • Евро
    4105.37₮
  • Японы иен
    22.63₮
  • Швейцарийн франк
    4420.81₮
  • Шведийн крон
    373.15₮
  • Английн фунт
    4657.58₮
  • Болгарын лев
    2099.15₮
  • Унгарын форинт
    10.75₮
  • Египетийн фунт
    75.2₮
  • Энэтхэгийн рупи
    40.19₮
  • Хонконгийн доллар
    458₮
  • ОХУ-ын рубль
    44.16₮
  • Казахстаны тэнгэ
    6.88₮
  • БНХАУ-ын юань
    500.82₮
  • БНСУ-ын вон
    2.43₮
  • БНАСАУ-ын вон
    27.41₮
  • Канадын доллар
    2535.19₮
  • Австралийн доллар
    2307.94₮
  • Чехийн крон
    169.81₮
  • Тайванийн доллар
    114.07₮
  • Тайландын бат
    109.84₮
  • Индонезийн рупи
    0.21₮
  • Малайзын ринггит
    856.9₮
  • Сингапурын доллар
    2725.59₮
  • АНЭУ-ын дирхам
    970.41₮
  • Кувейтийн динар
    11594.63₮
  • Шинэ Зеландын доллар
    1998.07₮
  • Данийн крон
    549.72₮
  • Польшийн злот
    970.57₮
  • Украины гривн
    84.62₮
  • Норвегийн крон
    349.72₮
  • Непалын рупи
    25.12₮
  • Өмнөд Африкийн ранд
    206.97₮
  • Туркийн лира
    84.12₮
  • Вьетнамын донг
    0.14₮
  • Алт /унцаар/
    14469350.77₮
  • Мөнгө /унцаар/
    181769.03₮
  • Зээлжих тусгай эрх
    4840.08₮
нийгэм,

Сэрэмжлүүлэг: Хачгаар дамжих халдварт өвчний идэвхитэй үе эхэллээ

нийтлэсэн Site Default2 сар 27, 2019
0
Хуваалцах
Фэйсбүүктэй хуваалцахТвитерт хуваалцах
хачиг

Монгол улсад 2005 оноос хойш 3 төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдваруудыг албан ёсоор оношлон бүртгэж эхэлсэн. Хачгаар дамжих халдвар нь  дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг.

Хачигт энцефалит өвчин нь вирусээр үүсгэгддэг, эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг. Манай орны 8 аймаг 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн. Улаанбаатар хот орчим хачигт энцефалитийн голомт бүртгэгдээгүй.

Хачигт боррелиоз өвчин нь нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. эмнэл зүйн хувьд толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, биен дээр цагирган тууралт гарах  зэрэг шинжүүд илэрдэг.

Хачигт риккетсиоз өвчин нь риккетсигээр үүсгэгддэг. Эмнэл зүйн хувьд халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх зэрэг шинжүүд илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин нь 12 аймаг, 53 сум, нийслэлийн 5 дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн.        

Эдгээрээс хачигт энцефалит өвчин нь халууралт хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин.

Статистик мэдээ :

2018 онд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Дорнод, Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Төв аймгуудын 106 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 1099 сэжигтэй тохиолдол бүтгэгдсэн.

Үүнээс:

  • Хачигт риккетсиозын 202
  • хачигт энцефалитын 32
  • хачигт боррелиозын 23 тохиолдлууд тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр тус тус онош батлагдсан.

2019 он гарсаар хачгаар дамжих халдвар өвчний нийт 5 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хачигт энцефалитын 1 тохиолдол өвчлөл тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан.

Хачгаар дамжих халдвараас өөрийгөө хамгаалах :

  • Халдварын голомттой газруудаар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх
  • Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
  • Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
  • Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авах
  • Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтанд хамрагдах
  • Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,
  • Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх

Хачигт хазуулсан хүн бүр өвчлөхгүй өөрөөр хэлбэл хачиг бүр халдвартай байдаггүй

1,086
Өмнөх

“Улаан бал“ – Филисофч С.Молор-Эрдэнэ

2 сар 27, 2019
Дараах

13 настай Хятад хүү Pub G тоглоомыг дуурайн өндөр барилгаас үсэрч амиа алджээ

2 сар 27, 2019

Төстэй нийтлэлүүд

IMG_4949(1)
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024
464494141_974564748032085_1696668555067864149_n
нийгэм, Онцлох,

Эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын шилдгүүд тодорлоо

нийтлэсэн Site Default10 сар 25, 2024

Шинэ мэдээлэл

  • ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

    өмнө 2 долоо хоног
  • БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

    өмнө 3 долоо хоног
  • “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    “МӨНГӨН ГҮҮР”-ИЙН ДЭРГЭДЭХ ТУСЛАХ ЗАМЫГ ХОЁР ЭГНЭЭ БОЛГОЛОО

    өмнө 3 долоо хоног
  • АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    АНУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД 200 ОЮУТАН СУРГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

    өмнө 3 долоо хоног
  • УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

    өмнө 3 долоо хоног
  • МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА

    өмнө 4 долоо хоног
  • МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН ХОЙД УУЛЗВАРТ ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР СУДАЛЖ БАЙНА

    өмнө 1 сар
  • НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН МАТЕРИАЛАА ИРҮҮЛЛЭЭ

    өмнө 1 сар
  • НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    НИСЭХИЙН ТОЙРГООС ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛ АВТО ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВУУЛНА

    өмнө 1 сар
  • “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” ОНӨТҮГ-ЫН НИЙТ 96.44ГА ГАЗАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

    өмнө 1 сар

Монгол банкны албан ханш

  • Эхлэл
  • улс төр
  • нийгэм
  • Хот
  • Шинэ мэдээ
  • Фото

© 2019. Өөр мэдээллийн сайт